x

С.Одонтуяа: Г.Батхүү агсны амиа алдсан хэргийг хаахыг хүлээн зөвшөөрөхгүй

Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа "УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ардчилсан намын дэд дарга асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны баасан гаригт Төрийн ордон дотор цаг бусаар амиа алдсан эмгэнэлт хэрэг явдлаас хойш хоёр жил өнгөрч байна. Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг маш нууцын зэрэглэлтэйгээр хэргийг шалгаж байсан.

Гэтэл саяхнаас Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн, хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй гэх шалтгаанаар хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорт хүргүүлсэн гэсэн мэдээ гарах боллоо. Энэ хэргийг тойрсон учир битүүлэг зүйл маш их байдаг. Тиймээс бид хэргийг хариуцлагатай шалгахыг шаардаж байна. Хэргийг учир битүүлгээр хаахыг хүлээн зөвшөөрөхгүй. 

Мөн хэдхэн хоногийн өмнө “Г.Батхүү агсны гэрийнхэнд 13 секундын бичлэг өгсөн залуу учир битүүлгээр амиа алдсан" гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн явсан. Одоогоор үүнийг үгүйсгэсэн эсвэл нотлосон мэдээлэл алга байна. Үүнийг тодорхой болгох ёстой. 

Үүнээс гадна жилийн өмнө талийгаачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар задлан шинжилгээний хариунд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан. Тэд шинжилгээний дүн буруу гэдэг хэд хэдэн дүгнэлт танилцуулж, гар утсан дээрх мэдээллийг нь устгасан болохыг хэлсэн. Гэтэл уг мэдээллийн дараа өмгөөлөгчийн мөрдөн байцаалтын нууц задалсан гэдэг үндэслэлээр ял сонсгосон байдаг. Тиймээс уг хэргийг нийтэд ил тод байлгаач, учир битүүлгээр битгий хаагаач гэдэг асуудлыг бид тавьж байна. 

Төрийн ордон бол тусгай хамгаалалттай объект. Хээр хөдөө, ой шугуй, хүнгүй талд бус чанд харуул хамгаалалттай Төрийн ордонд хүн амиа алдсан хэргийг ийм учир битүүлгээр илрүүлэхгүй, хаагаад байх юм бол өнөөдөр Монгол Улсад хууль хяналтын байгуулагынхан ажлаа хийж чадаж байгаа эсэх, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэдэг эсэхэд асар том эргэлзээ төрүүлж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top