x

АН-ын даргыг сонгох санал хураалтыг энэ сарын 28-нд явуулна

АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Ц.Оюундарь, Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-үүл нар өнөөдөр АН-ын төв байр Ардчиллын өргөөнд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

АН-ын дарга С.Эрдэнэ, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар ирэх сарын 25-нд зарлагдсан АН-ын даргыг тодруулах санал хураалтыг энэ сарын 28-нд болгож наашлуулсныг зарлав.

Сануулахад АН-ын дарга С.Эрдэнэ, намын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ц.Туваан нар хоёр тусдаа сонгууль зарласнаас болж тус намын гишүүдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Ц.Туваан энэ сарын 4, 5-нд АН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэн сунгааг эхлүүлсэн бөгөөд анх бүртггүүлсэн 16 нэр дэвшигчдийн дөрвөөс бусад нь нэрээ татаж, үлдсэн дөрвөн нэр дэвшигч болох С.Эрдэнэболд, О.Амартүвшин, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа нар орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа явуулж байгаа.

Харин АН-ын дарга С.Эрдэнэ "сунгаа зарласан Дотоод сонгуулийн хороо эрх зүйн чадамжгүй" /Дотоод сонгуулийн хорооны таван гишүүнийг "бүрэн эрхийн хугацаа дууссан" үндэслэлээр ҮБХ-ны хурлаар чөлөөлсөн/ хэмээн зарлаж, шинээр томилогдсон Дотоод сонгуулийн хороо намын даргад нэр дэвшигчдийг маргааш буюу 19-ний өдрөөс бүртгэн сунгааг эхлүүлж, ирэх сарын 25-нд нийт гишүүдийн санал хураалтыг явуулахаар товлосон билээ.

Гэвч АН-ын даргын сунгааг хоёр тусдаа зарласан энэ явдал нь намын эв нэгдэлд халгаатай, улс төрийн үр дагаврын хувьд хохиролтой зүйл боллоо хэмээн үзэж, өнгөрөгч мягмар гаригт хоёр тал зөвшилцлийн ширээнд суусан байдаг. ЦТуваан тэргүүтэй УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүд оролцсон энэ уулзалтаас “хоёр тусдаа зарласан сунгааг нэгтгэж явуулах, энэ сарын 19-нд нэр дэвшигчдийн шинэчилсэн бүртгэл хийж, ирэх сарын 25-нд санал хураалт явуулахаар” зөвшилцөлд хүрснээ ч зарласан.

Гэвч үүнээс хойш хоёр хоногийн дараа сарын санал хурах өдрийг наашлуулж байгаа нь өмнө сунгаа зарласан болон сунгаанд оролцож буй хүмүүсийн шаардлагыг хүндэтгэж, намын удирдах бүрэлдэхүүний зүгээс буулт хийж буй үйлдэл хэмээн тайлбарлав. Товчоор хэлбэл, Ц.Туваан нар нь хоёр өдрийн өмнө хүрсэн зөвшилцлөөсөө буцсан бололтой. Тиймээс намын даргыг сунгааг хоёр тусдаа явуулахгүйн тулд намын удирдлагууд буулт хийж буй нь энэ. Өнөөдөр ээлжит бусаар хуралдсан ҮБХ-ны хурлаас Дотоод сонгуулийн хорооноос гаргасан товыг баталжээ.  

Товчхон хэлбэл, маргааш буюу 19-ний өдөр өглөө 10 цагаас оройн 20 цаг хүртэл намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэж, 20-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулан 21-27-нд нэр дэвшигчид сурталчилгаагаа хийж, 28-нд санал хураана.

Хэрэв Ц.Тувааны тал энэ шийдвэрийг хүлээж аван маргааш нэр дэвшигчдээ дахин бүртгэлд хамруулбал АН-ын даргын сонгууль нэг дор явна гэсэн үг. Хэрвээ тэгэхгүй гэвэл өмнө зарлагдсаны дагуу тус тусдаа сонгууль явуулж, хоёр тусдаа сонгуулийн дүнтэй УДШ-ийн хаалгыг татна. Тэр үед АН-ын дарга хэн болох, шинээр сонгогдсон дарга нь эрх зүйн чадамжтай эсэх маргаан үүсч, АН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу, үгүй юу гэдэг асуудал яригдах болно.

Ийм л зөрчилдөөнөөс сэргийлж С.Эрдэнийн тал буюу намын тамга атгаж байгаа нөхөд нөгөө талдаа буулт хийгээд байна.

Хоёрдугаарт, Ц.Туваан нар С.Эрдэнийн энэ уриалгыг хүлээж аваад маргааш нэр дэвшигчдээ бүртгүүллээ гэхэд маргааш шинээр бүртгүүлэх нэр дэвшигчид санал хураалтыг наашлуулж, энэ сарын 28-нд явуулахаар болсныг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг бас нэг асуулт.

Учир нь эхний сунгаа зарлагдсанаас хойш арав гаруй хоног өнгөрсөн, сурталчилгаагаа явуулаад, орон нутагт ажиллаад эхэлчихсэн. Тэгэхээр маргааш шинээр орж ирэх нэр дэвшигчид замынхаа дунд орчихсон яваа нэр дэвшигчдийн араас хөөж гүйцэх хэрэг гарна. Үлдэж байгаа сурталчилгааны хугацаа ердөө долоохон хоног.

Тэглээ гээд “Нэр дэвшихээ болилоо. Өрсөлдөхгүй ээ” гэвэл жинхнээсээ Х.Баттулгын АН-ыг хувьчилж авах процессийг хууль ёсны болгож өгснөөс өөрцгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 24 мин Монтенегро улсын түүхийн товч 12 цаг 33 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 40 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 44 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 49 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 12 цаг 52 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 47 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top