x

Б.Баасанцогтыг шалгуулахаар ЦЕГ, АТГ, ТЕГ-т хүсэлт гаргана

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг тойрсон асуудлууд, ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтан, албан хаагчид хилээр их хэмжээний мөнгө оруулсан гэх асуудлаар өнөөдөр /2021.03.16/ УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ч.Ундрам, Г.Дамдинням, Ц.Сандаг-Очир нар хэвлэлийн хурал хийж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан энэхүү ноцтой мэдээллүүдийг ил тод болгох ёстой. Хилээр ийм их хэмжээний мөнгө орж ирсэн эсэх, тухайн мөнгийг юунд зарцуулсан, ямар зориулалттай байсан зэрэг асуудлуудыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. ҮАБЗ үндсэн чиг үүргээ биелүүлж байна уу эсвэл аюулгүй байдалд заналхийлэх зүйл хийж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй гэлээ.

Мөн өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нар руу мөнгө шилжүүлдэг, хэрэг төлөвлөдөг, тэр хэргээ шүүхээр оруулж шийдвэрлүүлдэг зэрэг мэдээлэл цацагдаж байна. Энэ мэт шүүхийн хонгилыг нураах гэж  Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Гэтэл олон нийтийн сүлжээгээр ийм ноцтой мэдээлэл цацагдаад байхад Цагдаагийн байгууллага, АТГ дуугарахгүй байж болохгүй хэмээн УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Иймээс нэр бүхий гишүүд энэ асуудлаар ЦЕГ, АТГ, Тагнуулын байгууллагуудад албан бичиг хүргүүлж буйгаа мэдэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top