x

Хоёр тусдаа зарласан АН-ын даргын сунгааг нэгтгэж явуулах шийдвэрт хүрэв

АН-ын дараачийн даргыг тодруулах сунгаа хоёр тусдаа зарлагдаж, Дотоод сонгуулийн хороо болон намын зарим бүтэц хоёр тусдаа үйл ажиллагаа явуулсаар багагүй хугацаа өнгөрөв. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Тувааны зарлаж, энэ сарын 4, 5-ны өдөр явуулсан сунгаанд 16 нэр дэвшигч бүртгүүлсэн бол өнөөдөр тэдний таваас бусад нь нэрээ татаад байгаа. 

Харин АН-ын дарга С.Эрдэнийн зарласан сунгаа өчигдөр буюу 15-ны өдрөөс нэр дэвшигчдээ бүртгэх ёстой байсан ч хойшлуулжээ. Учир нь тус намын гишүүд АН-ын удирдлагуудыг намаа хуваан сунгаа зарласан явдалд дургүйцлээ илэрхийлж, нэр дэвшигчдийн хувьд ч хоёрпмол байдал үүсээд байгаа учир намын удирдлагууд эвлэрлийн ширээнд суусан байна.

Мөн өчигдөр орой УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзжээ. Уулзалтын үр дүнд хоёр тусдаа зарлагдсан сунгааг нэгтгэж нэг дор явуулахаар шийдвэрлэжээ. Тиймээс энэ сарын 19-ний өдөр сунгаанд нэр дэвшигчдийн шинэчилсэн бүртгэлийг хиж эхлэх юм байна. 

Сунгаанд оролцох нэр дэвшигчдийн хувьд хоёр талаас цөөнгүй хүн өрсөлдөх төлөвтэй байгаа бөгөөд сунгааг хоёр шаттай явуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл сунгаанд оролцохоор нэрээ дэвшүүлсэн бүх нэр дэвшигчдийг сунгаанд оролцуулан намын гишүүдээс санал хурааж, хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явуулна.

Өмнөх удаа 2017 онд явуулсан сунгаанд таван нэр дэвшигч өрсөлдөж, хамгийн олон санал авсан С.Эрдэнэ намын даргаар томилогдсон авч энэ нь нийт гишүүдийн олонхийн саналыг авч чадаагүй гэдэг шүүмжлэлд өртөөд байсан билээ. Тиймээс энэ удаа хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин өрсөлдүүлж, нийт гишүүдийн олонхийн саналыг авсан нэр дэвшигчийг АН-ын даргаар батламжлах юм байна.     

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин. (112.72.2.62)
    Энэ худлаа мэдээлэл.Аль болохоор хойшлуулж цаг хожих гэсэн санаа
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.217.106)
    Хэн нэгнийх санаа биелж Еөкийн сонгуульд орохгүй нь бараг тодорхой болж бгаан биш үү?
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 24 мин Монтенегро улсын түүхийн товч 12 цаг 33 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 39 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 44 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 48 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 12 цаг 52 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 46 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top