x

ГХЯ-ны ТНБД хандивлагч орнуудын Элчин сайд нарт талархал илэрхийлэв

Өнгөрөгч баасан гариг буюу 12-ны өдөр Монгол Улс COVAX хөтөлбөрийн хүрээнд КОВИД-19 цар тахлын эсрэг вакцины эхний хэсэг болох 14,400 хүн тун вакциныг хүлээн авсан билээ. Гэвч уг вакциныг хүлээн авсан Гадаад харилцааны яам энэ тухай албан мэдээндээ COVAX хөтөлбөрт нэгдсэн хандивлагч орнуудын тухай огт дурьдаагүй явдалд Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгч дургүйцлээ илэрхийлсэн нь өнгөрсөн амралтын өдрөөр хэвлэлд нийтлэгдсэн билээ. Учир нь вакцин хангамжийн COVAX хөтөлбөрийг дэмжиж, хамгийн их санхүүжүүлилт хийсэн орнууд нь Европын холбоонд багтаж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр олон улсын вакцин хангамжийн COVAX хөтөлбөрт оролцогч Австрали, Америк, Болгар, Их Британи, Герман, Европын холбоо, Итали, Канад, Кувейт, Франц, Унгар, Хятад, Япон зэрэг донор орны Элчин сайд нар болон ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "COVAX хөтөлбөрийн хүрээнд КОВИД-19 цар тахлын эсрэг вакцины эхний хэсэг болох 14,400 тунг гуравдугаар сарын 12-ны өдөр хүлээн авсантай холбогдуулан донор орнуудын Элчин сайд нарт" дахин талархал илэрхийлэв. Түүнчлэн тус хөтөлбөрийн хүрээнд хуваарийн дагуу олгох AstraZeneca, Pfizer вакцины үлдсэн хэсгийг ойрын хугацаанд нийлүүлэх талаар санал солилцсон байна.

Дашрамд сануулахад, олон улсын вакцин хангамжийн COVAX хөтөлбөрийг Австрали, Австри, Америк, Бельги, Их Британи, Бутан, Герман, Грек, Дани, Европын Холбоо, Ирланд, Итали, Исланд, Испани, Канад, Катар, Колумби, Кувейт, Люксембург, Монако, Нидерланд, Норвег, Өмнөд Солонгос, Саудын Араб, Сингапур, Финланд, Франц, Швед, Швейцар, Шинэ Зеланд, Эстони, Япон зэрэг улс болон төрийн бус 14 байгууллага, сан, корпорациас санхүүжүүлж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 22 мин Монтенегро улсын түүхийн товч 12 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 38 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 42 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 47 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 12 цаг 50 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 45 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top