x

О.Баасанхүү: Одоогийн Ерөнхийлөгч АН-аас өрсөлдөнө гэвэл бид дотоод сонгуульд нэрийг нь оруулаад явна

Өнөөдөр АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын дэд дарга Ц.Оюундарь "Ардчилсан Намын даргыг сонгох сонгууль Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр цахимаар болох бөгөөд АН хууль ёсны даргатай болсныхоо дараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна" гэлээ. 

Ардчилсан Намаас ардчилсан Ерөнхийлөгч гарах ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд тусгай сонгуулийн багийг өчигдрөөс ажиллуулж эхэлжээ. 

Харин АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвших боломжтой эсэх талаар тайлбар өгөв.

Тэрээр "Одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдох сонирхолтой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар нам урьдчилж нэр дэвшигчийг зарлахыг хориглосон. Нам хуулийн дагуу гурав хоногийн хугацаанд нэр дэвшигчээ зарлах ёстой. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд 50 нас хүрсэн, энэ намаас нэр дэвших сонирхолтой бүх хүнийг өрсөлдүүлж, хамгийн олон хүний санал авсан хүнийг зарлана. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөх хүсэлтээ гаргавал бид дотоод сонгуульд нэрийг нь оруулаад явна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top