x

С.Батболдын хөлсөлсөн хуульч Х.Баттулгын гар хөлийг илчлэхээр Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ

УИХ-ын гишүүн С.Батболдын хуульчид Нью-Йоркийн шүүхэд хандаж, Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн захиалгат үйлдлийг биелүүлж буй этгээдүүдийг ил болгуулахаар нэхэмжлэл гаргасан тухай Bloomberg агентлаг цахим хуудастаа мэдээлжээ. Энэхүү нэхэмжлэлийн агуулгыг товчлон уншигчиддаа хүргэж байна.

Уг нэхэмжлэлээр С.Батболдын эсрэг тив дамнасан гүтгэлгийг хэн, хаанаас захиалж, зохион байгуулсан, хэрхэн санхүүжүүлсэн, энэ ажиллагааг гардан гүйцэтгэхэд оролцсон тодорхой хүмүүсийн талаарх мэдээллийг ил болгохыг хүссэн байна.

Мөн Х.Баттулга нь Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагыг ашиглан улс төрийн зорилгоор өрсөлдөгчийнхөө нэр хүндэд халдахаар шүүхийн нэхэмжлэл үүсгэж, энэ нэхэмжлэлээрээ шалтаглан гадаад орнуудын шүүхийн нэр хүндийг ашиглах оролдлого хийж байна. АНУ-ын нэр хүнд бүхий шүүгч хоёр талын тайлбарыг судалсны үндсэн дээр С.Батболдын эсрэг гаргасан байсан нэхэмжлэлийг нь хүлээж авахгүй хэмээн шийдвэрлэсэн авч Монгол Улсад уг шийдвэрийг нь улс төрийн зорилготойгоор мушгин гуйвуулж, Засгийн газар нэхэмжлэлийг эргүүлэн татсан мэтээр бохир сурталчилгаа хийж байгааг мөн онцолжээ.

Өмнөх удаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Эрдэнэт” ТӨҮГ зэрэг төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуд нь Сү.Батболдын эсрэг ямарваа нэг нэхэмжлэл гаргаагүй, ямарваа нэг нэхэмжлэл гаргах хүсэлт прокурорт тавиагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл Нийслэлийн прокурорын орлогч нь дотоодын шүүхэд бие даан нэхэмжлэл үүсгэж, гаднын улсуудын шүүхэд Монгол Улсын Засгийн газар болон дээр нэр дурьдсан байгууллагуудын нэрийг ашиглаж байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл гэж үзжээ.

Тиймээс өмнөх удаа Нью Йорк мужийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дээрх гурван байгууллагын нэрийг ашиглахдаа хэнээс өгсөн ямар баримтыг ашигласан талаар тодорхой мэдээлэл өгөхийг уг нэхэмжлэлээр хүссэн байна. Товчхон хэлбэл, санаатайгаар мушгин гуйвуулсан дээрх гүтгэлгийн цаад эзэн нь хэн бэ? гэдгийг энэ удаагийн нэхэмжлэлээр ил болгохоор зорьж буй аж.

Мөн УИХ-ын гишүүн С.Батболдод хамааралгүй байр, компанийг түүнд хамааралтай мэтээр улс төрийн зорилготой гүтгэлэг зохиож, Монгол улсад олон нийтийг төөрөгдүүлэх өргөн хүрээтэй бохир сурталчилгаа хийсэн. Энэхүү гүжир гүтгэлгийг зохиох байгуулах ажилд Ерөнхийлөгчийн Тамгын газар нь хүртэл оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын индэр дээрээс гүтгэлэг тараасныг ч бас уг нэхэмжлэлд тов тодорхой дурдсан байна. 

Нийслэлийн прокурорын орлогчийн Баянзүрх дүүргийн Иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь саяхныг хүртэл “маш нууц”-ын зэрэглэлд байсны улмаас С.Батболдын хуульчид уг хэргийн материалтай бүрэн танилцаж, ямар нэг тайлбар өгч өөрийн эрхээ хамгаалах боломжгүй байсан. Энэ ч гэсэн  улс төрийн зорилгоор нэхэмжлэл үүсгэсний нэг илрэл гэж үзжээ.

Тиймээс дотоодын хууль шүүхийн байгууллагыг оролцуулсан, гадны шүүхийн нэр хүндийг ашиглахыг оролдсон, улс төрийн чанартай энэ гүтгэлгийг анхнаас нь хаанаас, хэний даалгавраар ямар санхүүжилтээр зохион байгуулсан гэдгийг тодорхой болгох зорилгоор дээрх нэхэмжлэлийг гаргасан тухай bloomberg агентлаг мэдээлсэн байна. 

Мөн түүнчлэн Монгол улсын иргэнийг улс төрийн зорилгоор гадаадын ашгийн төлөө, хувийн тагнуулын байгууллагыг хөлслөн мөрдүүлж, дотоодын шүүхэд нэхэмжлэл үүсгэж, түүнийгээ шалтаг болгон гадны хуулийн компанид мөнгө төлж, олон орны шүүхэд нэхэмжлэл үүсгэсэн анхны тохиолдол болохыг уг мэдээнд онцолжээ. Удахгүй Монгол Улсад сонгууль болох гэж байгаа тул сонгуулийн жилийг угтсан улс төрийн өрсөлдөгчөө намнах энэ ажиллагаанд төрийн байгууллагуудаас олон арван тэрбум төгрөг төлсөн байх магадлалтай тухай ч мэдээлсэн байна.

Иймд энэ их мөнгө хаанаас гарч байгаа, хэн гэгч этгээд улс төрийн бохир тэмцэлдээ төсвийн их хэмжээний мөнгийг гадаадын хувийн компанид төлүүлэхээр шийдвэрлэсэн, тэр компанийг хэн яаж сонгосон, хэний үүрэг даалгавар, зааварчилгаагаар ажилласан, хэн тэр зааварчилгааг нь дамжуулсан гээд олон асуултын учиг Нью Йоркийн шүүхэд гаргасан Сү.Батболдын нэхэмжлэлийн үр дүнд тайлагдах бололтой. 

Дашрамд дурдахад энэхүү нэхэмжлэлийг гаргасан дэлхийд алдартай “Gibson Dunn” хуулийн фирмийн хуульч нь Нью-Иорк хотын орлогч прокуророор ажиллаж байсан нэр нөлөө бүхий хуульч юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top