x

Х.Баттулга: Ардчиллын сүүлчийн цайз болсон АН талцал хуваагдлаа эцэслэх цаг ирлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд дэмжигчдэд ил захидал илгээжээ. 


Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилт бүдгэрэн, үндэстний ирээдүй, иргэний нийгмийн төлөвшил, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, чөлөөт сонгууль зэрэг Та бидний итгэл үнэмшил, үнэт зүйлс нэн хэцүү сорилттой тулгарч буй цаг үед Ардчилсан намын даргын сонгууль болох гэж байна.

Нэг намын дарангуйлал гарцаагүй болж, хууль хяналтын байгууллага, тэр ч бүү хэл Үндсэн хуулийн цэцэд хяналтаа тогтоохоор санаархаж, гадны хөрөнгө оруулагчидтай үгсэн хуйвалдах, түр зуурын аргацаасан үйлдлүүдээр иргэдийг хууран мэхлэх замаар “Оюу толгой” мэт Монголын баялгийг худалдах, тэдний хяналтад шилжүүлэх замаар намынхаа дарангуйллыг бэхжүүлэх, хадгалахаар улайм цайм хичээж буй цаг үед ардчилсан үзэл санааг тээгч, дэмжигч хүн бүр дотроо бодолтойгоор намын даргын сонгуульд оролцох нь чухал хэмээн санаж Та бүхэнд хандаж байна.

1990 оны ардчилсан хөдөлгөөн, ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үед тавигдаж байсан зорилго, зорилтууд бүрэн биелээгүй байна. Монгол Улс улам бүр клептократ – хулгайн төрийн тогтолцоо руу гулган унаж, иргэний мэдэх эрхийг хязгаарлан, эрх чөлөө, оролцоог нь хумих, иргэдээ намын харъяаллаар нь хавчин гадуурхах, иргэдийн сонголтыг үл хүндэтгэх, эрх баригчдын сонголтыг тулгах явцыг хуульчлан завхруулах явц даамжирч байна. Улс төрд эрх баригч нам бохир тоглолт хийн дагуул жижиг намууд худалдагдсан тоглоомын улс төрчдөөрөө дамжуулан ардчиллыг харлуулах, гутаах, төрийн оролцоог ихэсгэх замаар хүнд суртлын тогтолцоо бүрдүүлж, өөрсдийгөө магтан дуулуулах, нэг намын дарангуйллыг бэхжүүлэх ажлыг өдөр шөнөгүй хийж байна.

Статистик мэдээллийн ихээхэн дарагдуулсан тоогоор 940 мянган хүн буюу хүн амын 30 хувь нь ядууралд өртөж, бүхэлдээ 1.9 сая иргэд ядуурлын ирмэгт тулж иржээ. Улсын төсвөөс давсан хэмжээний мөнгийг авилгачид шамшигдуулсныг Авлигатай тэмцэх газар зарлалаа. Улс төрчдийн оффшорт нуусан мөнгө хэдэн их наядаар хэмжигдэж байна. Энэ бүхэн бол өөр юуны ч биш 2016, 2020 оны УИХ-ын сонгуулийн шууд үр дүн юм.

Нэг намын дарангуйлал олон жилийн дараа бодитоор эргэн ирж, хүнд суртал, дураар авирлах ёс, хээл хахууль, авлигыг сэргээн дэврээж байна. Ардчилсан сонголт, эрх чөлөөний замыг буруу зүйл байсан мэт суртал нэвтрүүлгийг эрх баригчид өргөнөөр түгээж, нийгмийн сэтгэл зүйг хордуулах, залахыг улам бүр чармайх боллоо. Ардчилал бүдгэрч, хүний эрх, эрх чөлөөг хумихын хэрээр эрх баригчид бие даасан бодлого явуулах чадвараа алдаж, гадны хамаарал бүхий улс төрийг цогцлоон дархалж байгаа нь ил тод харагдаж байна.

Ийм хүнд цаг үед Монголын ардчиллын сүүлчийн цайз болох Ардчилсан нам дотоод талцал, хуваагдлаа эцэс болгох, эрх баригчдын улс төрийн тоглоом болохоо зогсоож, эх орны ирээдүй, улс үндэстний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ.

Эрхэм журмын нөхөд өө,

АРДЧИЛЛЫН АНХДАГЧ САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГ АГСНЫ “НЭГДҮГЭЭРТ, УЛС ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ, ХОЁРДУГААРТ, НАМЫН ЭРХ АШИГ, ГУРАВДУГААРТ, ХУВИЙН ЭРХ АШГИЙГ ЭРЭМБЭЛЭХ ЁСТОЙ” ХЭМЭЭН ХЭЛСЭНЧЛЭН СЭТГЭЖ, НАМЫН ДАРГЫН СОНГУУЛИЙГ ӨРГӨН УТГААР НЬ ХАРЖ ОРОЛЦОХЫГ ТА БҮХЭНД УРИАЛЖ БАЙНА.

Одоо л бид улс төрд үүссэн гажуудал, завхрал, нэг намын дарангуйллыг таслан зогсоох, нийгмээ шинэчилж, өөрчилж тордохгүй бол дарангуйлал руу эргэлт буцалтгүй гулсан орох эгзэгтэй нөхцөл нэгэнт бий болжээ. Өөрчлөлтийг эс хийвэл цаг хугацаа, түүх биднийг өршөөхгүй.

Нэрээ дэвшүүлсэн гишүүн бүрт өөрийгөө илэрхийлэх, чөлөөт өрсөлдөөнд оролцох боломж олгох замаар нийт гишүүдийн шүүлтүүрт оруулахыг Та бүхэнд уриалж байна. Нийт гишүүдээрээ шийдүүлэх, сонгуулах нь ардчиллыг бэхжүүлэх, сэргээн тогтоох үйлсийн эхний том алхам байх болно.

Өнөө цагт эрх баригчдыг сөрөн зогсох сэтгэлийн хаттай, зохион байгуулах туршлага чадвартай, улс орны нөхцөл байдал тулгамдсан асуудлыг томоор харах, шийдэл олох чадвартай намын дарга бидэнд чухлаар шаардагдаж байгааг ухамсарлагтун!

2000 ОНД АРДЧИЛЛЫН ДУУЧ С.ЦОГТСАЙХАН БИДЭНД ЗАХИХДАА, “ЛИДЕРҮҮДИЙН АЛДААНААС АРДЧИЛСАН ХҮЧНҮҮДИЙН НЭР ТӨР ЦЭВЭР ГАРААГҮЙ. БУРУУГҮЙ МӨРТЛӨӨ АРДЧИЛЛЫГ ДЭМЖИГЧ БИДНИЙ НЭР ХҮНД Ч МӨН АДИЛХАН Л БУРУУТСАН. ХЭН НЬ Ч УСНААС ХУУРАЙ ГАРААГҮЙ... ХЭРЭВ БИД МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ БАТАЛГААЖУУЛАН ГҮНЗГИЙРҮҮЛЬЕ ГЭВЭЛ ХҮЧЭЭ НЭГТГЭХ ХЭРЭГТЭЙ” гэсэн билээ. Үүнийг журмын нөхөд санаж, сэрэх буй заа.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсад ардчилал, эрх чөлөө ашид оршиж, дэлгэрэн хөгжих болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • jonhuu ogtsor (202.21.107.94)
    jonhuu ogtsorch mongol ylnaa
    2021 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.46.180)
    За ёстой тэгж тэнэгтэхгүй шүү ямар аймаар амбицтай байна аа Батсуурь ч арай л жтжигдэх байх аа ядаж л Оюунгэрэл нь зүгээр
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.88.64)
    Анархизм сүүлчийн үлдэгдэл болсон АН ардчиллын үнэт зүйлсийг эзэмших болтугай
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Ардчилсан иргэн (202.55.188.90)
    Эрхэм Eрөнхийлөгч маань 1990 оны ардчилсан хувьсгалыг яагаад ардчилсан хөдөлгөөн, өөрчлөлт шинэчлэлт гэж нэрлэж байгааг ойлгосонгүй. Ардчилсан хувьсгал гэж улсын eрөнхийлөгч маань хүлээн завшөөрөхгүй байгаа юм уу.
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • иргэн (202.9.46.51)
    Mонгол улсын ерөнхийлөгч өөTa " ардчилсан " намын ерөнхийлөгч болсон юм уу. Tэгж ард олон чинь ойлгож болох уу. хууль мууль нь болж байгаа юм уу.
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • 1 (66.181.161.60)
    Gishuudee toohgui bn l geed baidag daa
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.21.193)
    Erunhiilegch guai yagaad neg namd uilchleed baina be. Ene chini hatuu horiotoi zuil shuudee. Ard tumnii beleg temdeg ev эeiig sahiullah uuregtei. Odoo bolij uz.
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (172.58.143.98)
    Yaduural ru tulhej baigaa hun uuruu an hagalj baigaa hun uuruu uuruu zaigaa tabiad an yab tz 10 Jilin umnu mcs tabisan bol ediin zasag 10terbumeer telj tsalin 3.5say bolson baih baisan
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.39)
    хүний ачийг санаж бай таныг бүх энэ цаг үед дэмжиж ирсэн ардилсан намын жирийн гишүүдээ нулимах хэрэггүй таныг Монголын бүх өндөрлөгт гаргалаа тэдэнд баярла эх орноо бод .одоо болно б
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.24.85)
    Лам олдохгүй учир буцахдаа залахаар болсон уу, тоглоом тоотой дээрээ хөгшөөн
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.87)
    Ерөнхийлөгч та ардчилсан намын бус Монгол улсын ерөнхийлөгч гэдгээ мэдэхгүй байсаар байгаад бүрэн эрхийн хугацаа тань дуусгавар болж байна даа
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Засс (122.201.31.92)
    Энэ байдал руу хамгийн их түлхэж Ардчилсан намын мянга мянган гишүүдийн итгэл үнэмшлийг үл тоосон хүн бол та өөрөө одоо матрын нулимс унагах чинь үнэндээ зохихгүй байна таны наад ярьсаныг сонсоодгишүүд дэмжигчид бидний ой гутаж байна
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • tunga (66.181.161.81)
    Uuruu negtgej chadahgui yu?
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.183.120)
    Ардчилалын лидерүүдийг мушгин гуйвуулж шоронд хорих замаар,өөрийн луйврыг бусдад нялзаах зорилгоор шүүх засаглалыг хэлмэгдүүлэлтийн хонгил болгосноор ардчмлалыг сүрэлд оруулсан эзэн нь женко өөрөө
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Irgen (70.181.124.42)
    Elbegdorj.Erdenee gesen manangiin luivarchdiig hurdan AN aas zailuulah heregtei.ed nar ardchilal nereer MAN iin cuun heden luivarchidtai niilj uls orond manang yysgej ardchilaliig gutaasan.odoo erunhiilugchiin helsenygiig sanaj negdecgeeye.
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.180.220.81)
    Монголчууд ардчилалд дургүй биш Ардчилсан намын үхэж далд ормоор хулгайчуудад дургүй.Гэхдээ л монголчуудыг ухаантай ард түмэн шүү гэж би хэлж чадахгүй ээ.Яг одоогийн монгол хүн амиа хичээсэн бэртэгчин аймхай хулчгар болсон
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Монгол хүн (196.53.0.189)
    Үндсэн хуулийн цэцэд чи өөрөө л нөлөөлөх гээд шогшоод байгаа биз дээ. Дандаа ингэж буруугаа бусад руу тохож байдаг хөгийн
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 58 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 7 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 13 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 18 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 22 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 25 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 20 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top