x

Нью-Йоркийн шүүхээс буцсан Сү.Батболдын материалыг Сингапурын шүүхэд хүргүүлжээ

Сингаурын Дээд шүүх дээр Монголын нэр бүхий улстөрчийн хэргийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл саяхнаас цацагдаж эхэллээ. Тодруулбал, Сингапурын Дээд шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, Монголын иргэн С.Батболд, Солонгосын иргэн Чён Чү Ёон, Ким Хак Сёон нарын хариуцагчаар оролцож буй хэрэг дээр шүүхийн урьдчилсан дүгнэлтийг танилцуулсан тухай...

Энэ хэрэг дээр Монголын талаас Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат тэргүүтэй хүмүүс нэхэмжлэгчээр оролцож, тэднийг “Rev Law” хуулийн фирм шүүхэд төлөөлж байгаа юм байна.

Сингапурын Дээд шүүхээс 2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр  урьдчилсан дүгнэлтээр нэхэмжлэгчдийг “Rev Law” ХХК бүрэн төлөөлөх эрхтэй гэж үзсэнийг мэдээлжээ.

Сануулахад, өмнө нь Сү.Батболдыг Нью-Йоркийн шүүхээс шалгаж байна гэх мэдээлэл цацагдаж, Нью-Йоркийн шүүхээс энэ хэргийг авч хэлэлцэх үндэслэлгүй гэж үзсэн байдаг. Нэхэмжлэл гаргасан этгээд болох, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг УИХ-ын гишүүн байх үед түүнтэй хамт төмөр замын хэрэгт шалгагдаж байсан хуульч Ж.Майзориг нь Сү.Батболд нартай холбоотой Монголын хэвлэлүүдээр нийтлүүлсэн шар мэдээллүүдээ боогоод Нью Йорк мужийн шүүхэд аваачиж өгсөн боловч тэр нь "нотлох баримтын шаардлага хангахгүй" гэх үндэслэлээр шүүхээс буцаагдсан билээ. 

Үүний дараа буюу өнгөрөгч сарын 26-нд дээрх материалаа Сингапурын шүүхээр аваачиж өгсөн юм байна. Гэвч энэ нь хэний даалгавраар, ямар зорилготой явуулж байгаа үйл ажиллагаа болохыг таамаглах боломжгүй юм. Таамаглаж болох ганц зүйл тодорхой байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын дөрвөн жилийн өмнө сонгогчдын өмнө авсан "Оффшороос мөнгө оруулж ирэх", "оффшортой тэмцэх" амлалт л энэ хэргийг хаанаас, хэний захиалгатай эхлүүлсэн болохыг чиглүүлж байгаа. 

Мөн манай улстөрчдөөс Сингапур улстай хэн хамгийн их холбоо, сүлбээтэй ажилладаг вэ гэдгээс тайлбарыг хайж болох юм. Сингапурын Билли Лим Пау гэх монголжсон хятад тэрбумтан "Женко" компанитай их ойрын холбоо сүлбээтэй ажилладаг гэдгийг өмнөх эх сурвалжуудад олонтаа дурьдаж байсан. Тэр утгаараа Сингапурын шүүхийн хэрэгт түүний оролцоо байхыг ч мөн үгүйсгэхгүй аргагүй юм. Мөн Сингапурын шүүх дээр явж буй энэ хэрэгт "К-2" хэмээх мөрдөх товчоо Монголын улстөрчдийг тагнаж чагнасан гэх мэдээлэл ч олон нийтийн сүлжээгээр тараад байгаа.

Монголын улстөрчид дээр тусгай ажиллагаа явуулсан гэх К-2 байгууллагын тухай

Монголын улстөрчийн захиалгаар К-2 гэх гадны тагнуулын тусгай албанаас Монголын Ерөнхий сайд нар, УИХ-ын гишүүд дээр тусгай ажиллагаа явуулж, хувийн мэдээллийг нь цуглуулан авсан тухай мэдээлэл гадны хэвлэлүүдээр цацагдаад эхэлжээ. Энэ мэдээлэлд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль ба Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын нэр дурдагдсан нь анхаарал татна.

Олон улсад ёс зүйгүй, хуурамч мэдээлэл түгээдгээрээ алдартай “К-2 intelligence” мөрдөх товчоо нь Монголын нэр бүхий улстөрчдийг тагнан чагнах үйл ажиллагаа явуулсан бөгөөд үүнийгээ зарлаж, хэд хэдэн улсын шүүхэд хандаад байгаа юм байна. Өмнө нь Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд ч бас "К-2" байгууллага оролцсон байжээ.

"К-2" хувийн мөрдөх товчоог 79 настай Эулес Кролл нь өөрийн хүү Жеремитэйгээ ажиллуулдаг. Тус байгууллага нь манай нэр бүхий улстөрчдийн АТГ-т гаргаж өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг материалыг  шүүхийн нэхэмжлэлд бүрдүүлбэр болгон өгсөн гэх.

Канадад төвтэй mongoliaweekly.org цахим сэтгүүлд 2021.02.01-ний өдөр гарсан "What to expect from a Khurelsukh, battulga showdown" нийтлэлд" “Нэхэмжлэгчийн захиалгаар К-2 тагнуулын байгууллага Сү.Батболдын эсрэг тайлан бэлтгэсэн” гэх өгүүлбэр байгаа нь анхаарал татна.

Уг нийтлэлээс үзвэл К-2 гадны хувийн тусгай алба нь Сү.Батболдоор зогсохгүй Ерөнхий сайд нар, УИХ-ын зарим гишүүд дээр тусгай ажиллагаа явуулж хувийн мэдээллийг нь цуглуулан авсан байж болзошгүй байгаа аж.

"К-2" хувийн мөрдөх албан ёсны эзэн Жулиес Кролл нь өмнөх удаа Америкийн кино найруулагчийг өмгөөлөхдөө хохирогч бүсгүйг тагнаж мөрдсөн нь илчлэгдсэн /кино найруулагч Харвей Ванштейний хэргийн ард түмнийг хамгаалж хүчирхийлэлд  өртсөн загвар өмсөгч Амбра Гуттеррез болон уг хэрэг дээр ажилласан прокуроруудыг тагнаж чагнасан хар түүхтэй/ бөгөөд Монголын нөлөө бүхий улстөрчид, Ерөнхий сайд нарыг тагнаж, чагнаж, мэдээлэл цуглуулсан ажиллахдаа үнэгүй үйлчилгээ үзүүлээгүй нь лавтай.

“К-2 intelligence”, “Hunton Woods” гэх гаднын хоёр компани өнгөрөгч арваннэгдүгээр сард /2020.11.22/ УИХ-ын гишүүн С.Батболдын эсрэг Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцээд "нотлогдох баримтын шаардлага хангаагүй" гэж үзсэн учир нэхэмжлэгч талыг төлөөлсөн “Кинг энд Спалдинг” хуулийн фирм нэхэмжлэлээ татан авахад хүрсэн байдаг.

Б.Анхмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 56 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 5 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 11 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 16 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 20 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 24 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top