x

Б.Пүрэвдорж: Цар тахлын үеийн төсвийн хулгайг ил болгоно

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн 5,1 их наяд төгрөгийн санхүүжилттэй төсвийн орлогоос ард түмэн бүгд хүртэх ёстой. Гэтэл цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнгээ өгөөгүй.

Нэгдүгээрт, Иргэдийн эрүүл мэнд, Хоёрдугаарт, эдийн засаг, Гуравдугаарт, аж ахуй нэгжийг уналтад орохоос хамгаалах зорилт тавьсан. Гэвч энэ гурван зорилт хэрэгжээгүй.

Иргэдийн эрүүл мэндийг цар тахлаас хамгаалж чадаагүй. Өдөрт 70,80 хүн халдвар авсан нь тогтоогдож байна. Хөдөө аймгуудад бүртгэгдэж байна. эдийн засгаа хамгаалах зорилт бүрэн биелсэнгүй. Аж ахуй нэгжээ ч хамгаалж чадсангүй. МҮХАҮТ-аас гаргасан судалгаагаар нийт аж ахуй нэгжийн 75 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой хувиар зогсоосон. Мөн 400 мянган ажилтан цалингаа авч чадаагүй байна. 5,1 их наяд төгрөгийг цар тахлын эсрэг зарцуулсан ч яагаад иргэн бүрт мэдрэгдсэнгүй вэ гэж хүмүүс хардаж байна. Ингээд би Ерөнхий сайдад асуулга явуулсан. Үүний хариуд богинохон тайлбар ирүүлсэн. 2020 онд 2,4 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна гэсэн. Үлдсэн 2,7 их наяд төгрөг хаачсан бэ?!. Энэ хамгийн их хардлага төрүүлж байна. 2 тэрбум төгрөгийн хөшөө, 3,2 тэрбум төгрөгөөр усыг нь зөөдөг усан сан байгуулсан. Чингис хаан музей 50 тэрбум төгрөгөөр баригдах ёстой байсан ч энэ онд 30 тэрбум төгрөгөөр өртөг зардал нь өсч 82 тэрбум төгрөгөөр музей бариад явж байна. Ийм үр дүнгүй зарцуулалтыг Засгийн газар гаргаж байна.

Өнөөдөр халдвар авсан нэгийг эмчлэхэд хүн 8 сая төгрөгийн зардал гарч байгаа ч өдөрт хэдхэн витамин ууж байгаа гэх юм. Хамгийн наад захын хулгай бол N95 маск нэг ширхэгийг 20 мянган төгрөгөөр авсан байна. Эхнэр, нөхөр хоёр хоёулаа машинтай мөртлөө хоолны талон авч байна. УИХ-ын дарга индэр дээрээс "мянгат малчин хоолны талон аваад байна" гэж хэлсэн.

Тиймээс 5,1 их наяд төгрөгийн зарцуулалтаа тайлагна. Үүний дараа 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүл. Өнөөдөр 2 их наяд төгрөгийг 3 хувийн хүүтэй аж ахуй нэгжид зээлнэ гэж байгаа. Энэ зээлийг авахын тулд маш өндөр шалгууртай. Эсрэгээрээ зээл өгөхгүй гэсэн шалгууртай.

Гэхдээ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд танай компани санал өгөх юм бол хариуд нь зээл өгнө гэж байгаа. Мөн 500 мянган залуусын саналыг худалдаж авах зорилгоор 2 сарын сургалт нэрээр 1 сая төгрөгийн цалинтай хөтөлбөрт хамруулах гэж байна. Хичээл нь энхрий хайрт Ардын намыг магтан дуулаад, хамгийн сүүлд Ардын намд санал өгөөрэй гэж шивнэнэ. 

Үүнээс гадна 5,1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд маш их тоног төхөөрөмж тендер сонгон шалгаруулалтгүй худалдаж авсан. Би олон улсын байгууллагатай хамтарч энэ хулгайг хэн хийснийг ил болгоно. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд бүх мөнгөний мөрөөр орох эрхтэй албан тушаалтан юм" гэлээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top