x

АН хэмээх морь унасан толгойгүй хүн

АН-ын дарга С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж намын даргаас огцорсон /2020.06.26/ өдрөөс хойш есөн сарын хугацаа өнгөрөөд байна. Сонгуулийн маргааш өдөр хийсэн С.Эрдэнэ даргын энэ мэдэгдэл тийм ч сайн олоогүй буюу сайтар бодож төлөвлөгөөгүй, хэт их сэтгэл хөдлөлд автсан шийдвэр байсан бололтой. Энэ мэдэгдэлд намын дарга С.Эрдэнэ өөрөө ч, түүнээс эрх хүлээн авсан намын даргын үүрэг гүйцэтгэгч ч мөн адил сэтгэлийн бэлтгэлгүй байсныг хойно үргэлжилсэн үйл явдлууд харуулна.

Тухайлбал, АН-ын даргаас огцорч буйгаа зарласан С.Эрдэнэ төд удалгүй УИХ-ын гишүүн Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилж, намын тамгыг хүлээлгэн өгсөн билээ. ҮБХ-ноос гарсан тогтоолын дагуу Ц.Туваан нь мөн оны наймдугаар сард намын даргын сонгууль явуулж, намын шинэ удирдлагыг томилох үүрэгтэй байв. Гэвч удахгүй болох орон нутгийн сонгуулиас шалтгаалан тийм боломж гараагүй. Намын дүрмийн дагуу намын даргыг нийт гишүүдийн дунд сунгаа явуулж тодруулах ёстой. Гэтэл хоёрхон сарын дараа сонгууль болох гэж байхад намын гишүүдийг сунгаагаар талцуулах нь намд ашиггүйн дээр цаг хугацааны хувьд ч боломжгүй хэмээн үзэж хойшлуулсан байдаг.

Харин өнгөрөгч арванхоёрдугаар сард хуралдсан намын Х их хурлаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, намын даргыг сунгаагаар бус, намын Их хурлаас тодруулах дүрмийн өөрчлөлт хийсэн боловч “Х Их хурлыг зарлан хуралдуулсан нь процессийн хувьд алдаатай болсон” гэх гомдлоор намын шинэ дүрмийг УДШ бүртгэж авалгүй өдийг хүрэв. Эцэст нь АН-ын дарга асан С.Эрдэнэ “ҮБХ-ны тогтоолыг хэрэгжүүлж, намын даргын сонгууль явуулаагүй. Тогтоолд тусгаагүй дүрмийн өөрчлөлтийг намын их хурлаар хэлэлцсэн нь хууль зөрчсөн” хэмээн буруутгаж намын тамгыг Ц.Туваанаас эргүүлэн аваад байгаа.

Мөн намын дарга болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг 2017 онд баталсан, одоо хүчин төгөлдөр байгаа намын дүрмийн дагуу сунгаагаар тодруулах тухай АН-ын дотоод сонгуулийн хорооны шийдвэр өнгөрөгч сард гарсан. АН-ын даргын сунгаанд оролцох нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг Дотоод сонгуулийн хороо зохин байгуулж эхлээд байгаа.

Өчигдөр хуралдсан АН-ын ҮБХ-ны хурлын дараа АН-ын дарга С.Эрдэнэ “АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Гуравдугаар сарын 12-ноос 26-ны хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явуулж, 28-ны өдөр АН-ын шинэ дарга тодорно” гэдгээ зарлав. Дотоод сонгуулийн хорооноос өмнө зарласан хугацааг ҮБХ-ны шийдвэрээр наашлуулж байгаа юм байна гэж ойлгов. Намын даргад нэр дэвшигчдийг бүртгэх хурацаа ч мөн өнөөдөр дуусна гэсэн үг.

Өмнөх жишгээр /2017 онд/ бол намын даргын сунгаанд нэр дэвшигчдийг намын Их хурлаар тодруулж байв. Дотоод сонгуулийн хороо буюу АН-ын сонгууль эрхэлсэн байгууллагаас нэр дэвшихээр гоилогчдыг бүртгэж аваад тэднийг намын их хурлаар хэлэлцүүлж, Их хурлын гишүүдээс хамгийн олон санал авсан таван хүнийг нийт гишүүдийн сунгаанд оролцуулж байв.

Харин өчигдөр С.Эрдэнэ даргын хийсэн мэдэгдлээс үзвэл сунгаа зарлахын өмнө намын их хурал хуралдахгүй юм байна. Сунгаанд хэн оролцох, оролцохгүйг Дотоод сонгуулийн хороо дангаараа, өөрөөр хэлбэл одоо намын тамга атгаж байгаа хүмүүсийн үзэмжээр шийдэх бололтой. Түүний нэг илрэл нь Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын өмнөх удаа хэлсэн “Намын дэд даргаар ажиллаж байсан Х.Тэмүүжин, намын их хурлаар хэлэлцээгүй дүрмийн өөрчлөлтийг УДШ-д хүргүүлсэн О.Амартүвшин нар сунгаанд оролцохгүй” хэмээн зарласан явдал.

Мөн өчигдөр хуралдсан ҮБХ-ны хуралдаанаар намын дарга С.Эрдэнэ намын дүрэмдээ дахин өөрчлөлт оруулж, сонгуулийн үр дүнгээр намын даргад хариуцлага тооцдог дүрмийн заалтыг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа намын дүрмээс хасах санал оруулсан тухай эх сурвалж "хошуу өргөжээ". Хэрэв энэ үнэн бол С.Эрдэнэ намын тамгаа авч үлдэх боломжийг дахин эрэлхийлж байна гэсэн үг.

Үндсэндээ өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хуралдсан намын X их хурлаас хойш АН хоёр хуваагдчихаад байна. С.Эрдэнийн ба Ц.Тувааны гэж. Тэгээд тамга атгаж үлдсэн С.Эрдэнийн тал ч гэсэн удахгүй болох дотроо учраа олохгүй, намын даргыг сонгох асуудлаар нэг мөр хариултгүй, эргэж буцсан, ээрч муурсан байдалтай. Араар нь АН албан ёсоор бий эсэхэд эргэлзэх хүн ч олон гарах болов.

Учир нь УДШ-ийн сүүлд гаргасан /өнгөрөгч баасан гаригт/ шийдвэр өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн тул АН албан ёсоор "эзэнгүй" буюу "толгойгүй" болов. Тэгэхээр АН-ын нэрээс хэн ч шийдвэр гаргасан тэр шийдвэр хууль ёсны, хүчин төгөлдөр шийдвэр мөн эсэх талаар нөгөө тал нь маргах боломжтой гэсэн үг. Нэг ёсондоо АН гэдэг улс төрийн байгууллага "морь унасан толгойгүй хүн" болоод байна.

Өмнөх удаа 2017 онд АН-ын даргын сунгаанд оролцож байсан, энэ удаа ч бас өрсөлдөх магадлалтай хэмээгдэж байгаа хүмүүсийн нэг, УИХ-ын гишүүн Боловсролын сайд асан Л.Гантөмөр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "АН бол нэг, хоёрхон хүний  ам биш, лидерүүдийн нам гэдгийг намын шинэ дүрмээр хүлээн зөвшөөрөх ёстой. 20-30 лидер нийлж суугаад бодлогоо ярьдаг нам болмоор байна. Үүнээс өөрөөр намын эв нэгдлийг хангах боломж байхгүй. Нэр дэвшигчдийн "шударга өрсөлд" гэж хэлсэн төдийгөөр шийдэгддэггүй юм байна" хэмээн ярьсан байна лээ.

Өөрөөр хэлбэл, АН-ын бодлого, үзэл санааны түүчээ болсон лидерүүдээ намынхаа үйл ажиллагаа, зохион байгуулалт дотор оруулж ирье санаа байх. Хуучнаар гүйцэтгэх зөвлөл, улс төрийн зөвлөл гэх мэтээр нэрлэж, ҮБХ /хуучнаар ҮЗХ/-ны хуралдаанаас бусад үед намын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой бодлогыг барьж, шийдвэр гаргадаг байлаа. /Түүнийг 2017 онд намын дүрэмд оруулсан өөрчлөлтөөр татан буулгасан/ Тэгэхгүйгээр АН-ын одоогийн нөхцөл байдал жалгын нэг тарсан, хорондоо хэрэлдсэн, эмх замбараагүй баахан хүмүүсийн олонлог болон хувирч, намын тамга барьсан нэг, хоёрхон хүний тоглоом болоод дуусч байгаа нь ч гэсэн үнэний хувьтай. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 3 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 12 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 19 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 23 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 28 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 31 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 26 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top