x

Ц.Туваан АН-ын тамгыг С.Эрдэнэд хүлээлгэн өгчээ

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурал өчигдөр болж, АН-ын Үндсэн дүрмийн 3,5,6-р бүлгийн тодорхой заалтуудад оруулж буй нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн дэмжлээ. 

Хуралдаанд УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Туваан оролцож, намынхаа эв нэгдлийг хангахын төлөө хамтдаа ажиллаж, намын шинэ даргадаа тамгаа хүлээлгэн өгч, нэг зүгт харж ажиллая гэсэн юм. 

АН-ын дарга С.Эрдэнэ түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, намын даргын сунгааг хамтран зохион байгуулж, АН-ын үйл ажиллагааг хэвийн, нэгдмэл зохион байгуулалттайгаар, хүчтэй сөрөг хүчний байр суурьтайгаар үргэлжлүүлэхэд бэлэн гэж байр сууриа илэрхийлэв. 

АН-ын дарга С. Эрдэнэ "Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал хүнд байна. Ковидоор далимдуулсан эрх баригчдын дураараа авирлалт, хуйвалдаан газар авлаа. Тиймээс АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, эв нэгдлээ хангах шаардлагатай байна. АН-ын даргын сунгаа болж, намын дараагийн дарга албан ёсоор сонгогдсон тохиолдолд АН-ын тамгыг дараагийн шинэ даргад  хүндэтгэлтэйгээр гардуулж өгнө. Тэр болтол элдэв төөрөгдөл үүсгэлгүй намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг гишүүддээ уриалж байна. Улсын Дээд шүүх болон УБЕГ-т нэг л АН бүртгэлтэй, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн намын даргаар Содномзундуйн Эрдэнэ миний бие ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье” гэв.

Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурлаар АН-ын дотоод сонгуулийн хороо болон Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, дэмжжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top