x

Ц.Ганзориг: 500 тэрбумаар фитнесийн төлбөр төлөхгүй, ажлын байранд бэлтгэнэ

Засгийн газраас COVID-19-ийн эсрэг иргэдийн амьжиргаа, эдийн засаг, бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төлөвлөгөөнд "500 тэрбум төгрөгийг залууст хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн сургалт өгнө" гэсэн билээ.

Гэвч энэ тухай нийгмийн сүлжээнд "фитнест явах хоёр сарын төлбөрийг төрөөс даахаар болсон" гэх мэдээлэл тараад байгаа. Уг мэдээлэлд Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг няцаалт хийлээ. 

Ц.Ганзориг: 

-"Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрөөс залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг зарцуулна гэдэг худал. Зарим хүмүүс фитнесийн хоёр сарын төлбөрийг төрөөс даана гэж ойлгосон бололтой. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа. Залууст богино хугацаанд мэргэшил олгоод, цалин өгөх бодлого юм. Өөрөөр хэлбэл, ажилгүй байгаа залуусыг хоёр сарын хугацаатай багц сургалтад суулгаж, мэргэшил олгож, ажлын байранд бэлдээд нэг сая төгрөгийн урамшуулал олгоно" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Боогии (103.26.194.197)
    Залуучууд хаана бүртгүүлэх юм бол
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top