x

Т.Мөнх-Эрдэнэ: Засгийн газар иргэд, ААН-ийн эрхийг хаалаа

Монголын хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулсан “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нэмэлт өөрчлөлтийн эрэн тойронд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Монголын хуульчдын холбооны Захиргааны эрхзүйн хорооны гишүүд оролцож, хуулийн төслийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Засгийн газраас боловсруулсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл нь Засгийн газар, яамдын эрх хэмжээг эрс өсгөж, иргэн, хуулийн этгээдийг хуулийн хамгаалалтгүй үлдээж байна гэсэн санааг мэргэжлийнхэн хөндөв. Энэ талаар МУИС-ийн ХЗС-ийн багш, Т.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

-Захиргааны ерөнхий хуульд Засгийн газрын бүх шийдвэрийг шүүхээр хянахгүй байх өөрчлөлт орохоор яригдаж байгаа. Үүнийг та хэрхэн харж байна?

-Захиргааны ерөнхий хуулиар Засгийн газраас эхлээд нутгийн захиргааны бүх байгууллагуудын үйл ажиллагааны суурь зохицуулалтыг бий болгож өгдөг. Юун дээр ямар зарчим баримтлах юм. Иргэнийг яаж сонсох юм. Шийдвэрээ хэрхэн гаргах юм гэхчлэн нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгсөн.

Уг хуулийн 3.1.7-д Засгийн газрын болон бусад захиргааны байгууллагын улс төрийн шинжтэй үйл ажиллагаанаас бусад захиргааны шинжтэй шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах зохицуулалтыг тусгаж өгсөн.

Гэтэл одоо ХЗДХ-ийн яамны албан ёсны цахим хуудсан дахь олон нийтэд нээлттэй байршуулагдсан шинэ хуулийн төсөлд 3.1.7 дугаар заалтыг бүхэлд нь өөрчлөн найруулчихсан байгаа.

Өөрчлөн найруулахдаа Засгийн газрын бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх ХЯНАХГҮЙ байхаар тусгаж өгсөн байгаа юм. Түүнийг хэрэгжүүлэх ччиг үүрэгтэй яамд, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагуудыг ч Захиргааны хэргийн шүүхээр хянахгүй гээд заагаад өгчихсөн байна. Ийм өөрчлөн найруулалт хийчихсэн байна.

-Үүнийг яг яагаад буруу гэж үзэж байна вэ?

-Би судлаачийнхаа үүднээс энэ өөрчлөлтөөр иргэний эрхзүйн хамгаалалтыг үгүй хийх хэмжээний том заалт гэж харж байгаа. Засгийн газар иргэн, хуулийн этгээд рүү шууд чиглэсэн шийдвэрийг олноор нь гаргадаг. Тухайлахад, тамхины үйлдвэрийн зөвшөөрөл дураараа олгох, газрыг иргээнээс хураагаад авах утгатай шийдвэр гарч болно. Ийм төрлийн маргаан үүслээ гэхэд иргэн гомдолтой тохиолдолд шүүхийн байгууллагад хандах эрхгүй болчихож байгаа юм. Захиргааны хэргийн чиглэлд иргэн шүүхэд хандах эрхгүй болчихно гэсэн үг.

-Засгийн газрын шийдвэрээс үүдэн иргэн, хуулийн этгээд хохирлоо гэхэд Үндсэн хуулийн цэц хамгаалалт үүсгэж болох уу?

-Зарим хүмүүс Үндсэн хуулийн цэц дээр очоод хамгаалуулчихна гэж тайлбарлаад байгаа юм. Яг үнэндээ Үндсэн хуулийн цэц өөрөө маш хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн Засгийн газрын Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг л Засгийн газар хянадаг. Үндсэн хуулиас бусад хууль зөрчсөн маргааны цэц авч хэлэлцдэггүй. Тэгэхээр энэ үндэслэл оновчтой хувилбар биш.

-Тэгэхээр мэргэжлийн хүрээнийхний зүгээс ямар санал дэвшүүлэх вэ?

-Яг өнөөдөр энэ өөрчлөлтийн хүрээнд манай Захиргааны ерөнхий хууль ноцтой алдаатай гэж хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж Захиргааны ерөнхий хууль алдаагүй хэрэгжээд л явж байгаа. Тиймээс ч хуульчдын зүгээс энэ шинэ хуулийн төслөө эргэж хар. Иргэн, хуулийн этгээдийн эрхийг шууд байдлаар зөрчих нөхцөл байдал үүслээ. Засгийн газрын бүх шийдвэрийг шүүхэд хандах боломжгүй болгож хучимж болохгүй гэх санааг л дэвшүүлээд байгаа юм.

-Энэ хуулийн төслийг Засгийн газар зарим нэг асуудал дээр эрх мэдлээ илүү зузаатгах гэсэн улс төрийн зорилгоор оруулж ирлээ гэж хардах үндэслэлтэй юу?

-Үүнийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Хүмүүс янз бүрээр л ярьж байгаа. Судаалчийн зүгээс иргэний эрхийг хамгаалах механизмыг оновчтой болгох чиглэлд үр дүнтэй ажиллаж байгаа хэлбэрээр үгүй хийх гээд байна гэх үүднээс асуудалд хандаж байгаа.

-Та яг тодорхой баримт дээр эдгээр заалтуудыг өөрчилснөөр иргэнд ийм сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг тайлбарлаад өгөөч?

-Жишээ нь, нэг иргэн газар өмчилж байлаа. Тэр газрыг нь хурааж авах шийдвэр гаргачихлаа гэж бодъё. Иргэн нөхөн олговор авмаар байдаг. Гэтэл Засгийн газар огт нөхөн олговор өгөхгүй гээд шийдвэр гаргачихсан байвал иргэн гомдоно. Тэгэхээр нь иргэн шүүхэд хандахаар шийдлээ. Хэрвээ шинэ хуулийн өөрчлөлтүүд энэ чигээрээ батлагдчих юм бол иргэн Захиргааны хэргийн шүүхэд хандах боломжгүй болчихож байгаа юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (182.160.35.39)
    Энэ бол эрдэнэтийн 49 хувь дээрээс үүссэн асуудал шүүх хуулиынхаа дагуу шийлнэ гэсэн.Харин засгийн газар шийдвэр гаргаад түүнийг нь 65 ынхан батлаад ҮХЦ ээр дэмжүүлсэн.Том утгаараа бол гадны хөрөнгийг аваад ирсэн нь үндсэн хууль зөрчсөн эсэхийг харах байсан байх.Харин 49 хувийг авч ирэхдээ. Алдаа гаргасан эсэхийг хуулийн байгууллага ялгах байсан.Гэвч нөгөө шахааны хүмүүст таалагдаагүйгээс Нямдорж мэтийн хүмүүс хонзогнож улмаар хуулийг өөртөө тааруулах гэж санаархаж байгааг тас тохих ёмтой.
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top