x

У.Хүрэлсүх Х.Баттулгатай уулзахгүй, утасны дуудлагыг нь ч авахгүй байна

Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хувьд мухардалд ороод байна. Учир нь түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшин, ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин зургаан жил ажиллах хүсэл бий нь тодорхой.

Гэвч түүний өмнө давахад тун хэцүү даваа тулгараад байна.

Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжтой болох явдал.

УИХ-ын гишүүн Т.Доржханд, иргэн О.Мөнхсайхан зэрэг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, улмаар цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн, нэгтгэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй нь тодорхой болсон.

Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ЕТГ-т тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичиг илгээсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг ихэд бухимдуулжээ.

Улмаар албан бичгийн хариуг өөрийн биеэр өгөхөөр Үндсэн хуулийн цэцэд очин, "Үндсэн хуулийн цэц өөрийнхөөрөө эцэслэн шийдвэрлэж, жишиг тогтоосон асуудлаа дахин дахин авч хэлэлцээд байдаггүй гэж бодож байна. Жишээ нь, 1997 онд Пунсалмаагийн Очирбат гурав дахь удаагаа нэр дэвшсэн. Үндсэн хуулийн цэц дээр ийм маргаан үүсэж, улмаар П.Очирбат нэр дэвших эрхтэй, Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэж, энэ асуудалд цэг хатгасан байна.

Монгол улсын Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуультай төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох заалттай, маргаангүй асуудлаар маргаан үүсгэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Тэднийг өөгшүүлж болохгүй. Маш тодорхой, ардаа захиалгатай хүмүүс ажиллаж байна. Тэдний санаархлаар ард түмний эрх мэдлийг хурааж авах гэсэн аливаа үйл ажиллагаа нь сайн зүйлд хүргэхгүй гэж бодож байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хүмүүс өнөөдөр бүгд амьд сэрүүн, ажлаа хийж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан эрх баригч нам хүртэл хэвээр байна. Тиймээс яагаад ийм маргаан үүсгэж байгааг ойлгохгүй байна" хэмээн зандрах, гомдоллох хослуулан өгүүлснийг хэвлэлүүд дамжуулсан билээ.

Эх сурвалжийн өгүүлж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулгын бухимдал Үндсэн Хуулийн Цэцэд очсон төдийгөөр хязгаарлагдахгүй ажээ.

Тэрээр Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх үедээ ярьсан тохирсноосоо буцаж, өөрийг нь хуурна чинээ бодоогүй явсан МАН-ын удирдлагуудад хатуу үг чулуудан, Үндсэн Хуулийн Цэц дээр маргаан үүсч буй нь хууль зөрчиж буй тул нэн даруй зогсоохыг шаардсан байна.

Гэвч түүнтэй холбогдсон МАН-ын нэр бүхий лидерүүд мэдэн будилж, нэг нэгэн рүүгээ асуудлыг бултуулах маягаар "амыг нь таглаж буй" гэнэ.

Гэхдээ явж явж Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрт "цагаан байшингийн эзэн" л нөлөөлж чадах нь нууц биш.

Иймээс ч Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хүсэлтээр огцорсон өдрөөс нь хойш уулзаагүй яваа МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй холбогдохыг хичээж буй ч нөгөөх нь уулзахгүй, тэр бүү хэл утасны дуудлагыг нь авахгүй байгаа ажээ.

Эх сурвалж: sonin.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.58.140.178)
    Jonhuugaas zai bari nuguu tejeeber nohod borgono l biz uyanga munhbaysgalan tseren shijee gesen gulugnuuded hutssaar nohoi toohgui bolson dof u
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top