x

Шүүгчийн эсрэг "гүйцэтгэх ажил" буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны бичлэг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд олны нийтийн сүлжээнд тавигдсан шүүгчдийн бичлэгийн “2-р анги” өчигдөр задрав. Анхны бичлэг цацагдсан даруйд цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж, бичлэгт гарсан нөхдийг саатуулан мэдүүлэг авсан, “биеэ үнэлэлт зохион байгуулсан” /ЭХ-ийн 12.6.1/ зүйл ангиар хэрэг нээх саналаа прокурорт хүргүүлсэн тухай мэдээлсэн билээ. Бичлэгт гарсан эмэгтэйчүүдийн дансанд орсон мөнгө “биеэ үнэлсэн” гэх үндэслэл болж байгаа юм байна. Өмнөх бичлэгт бүгд амны хаалттай байсны улмаас хэн гэдгийг таних боломжгүй байсан бол хоёр дахь бичлэгээр тэдний нүүр царайг харуулав. Бичлэг алдагдсан Баянзүрх дүүргийн “Parkview” хотхоны СӨХ болон “Биг Кастел” ХХК-ийн зүгээс бичлэг алдагдаж, төрийн байгууллагын албан тушаалтан, нэр бүхий иргэдийн  нэр төрд халдсан явдалд албан ёсоор уучлал гуйжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тухайн өдөр СӨХ-ны өрөө цоожтой, бичлэгийг хулгайлах боломжгүй байсан тул олон нийтийн сүлжээнд тавьсан дээрх бичлэгүүдийг “хууль бус гүйцэтгэх ажиллагаа” гэж үзэж байгаа юм байна. Тэгээд ч эхний цацагдсан бичлэг дээрээс тэдний хэн болохыг таних боломжгүй байтал нэр албан тушаалыг шууд зарласан явдал, бичлэг цацагдсан даруйд цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулсан зэргээс зориуд зохион байгуулсан гүйцэтгэх ажил байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна. Ерөнхий сайд энэ асуудлаар ТЕГ, ХЗДХЯ, ЦЕГ-т “хууль бус гүйцэтгэх ажиллагаануудыг цэгцлэх” үүрэг өгчээ.

Гэвч хэдий уг бичлэг цацагдсан асуудал нь “хууль бус”, “хувь хүний нэр төр, алдар хүндэд халдсан” зүйл байсан ч гэлээ түүнд бичигдсэн зүйлтэй маргах боломжгүй болчихоод байна. Бичлэгт гарсан төрийн байгууллагын албан тушаалтнууд /шүүгч, АТГ-ын ажилтан, ҮАБЗ-ийн ажилтан/ биеэ үнэлэгч авсан буюу биеэ үнэлэлт зохион байгуулсан гэдэг нь албан ёсоор нотлогдоогүй байгаа ч нотлогдсон тохиолдолд Зөрчлийн хуулиар шийтгээд өнгөрөх бус, эрүүгийн хариуцлага тооцож ч магадгүй. Биеэ үнэлэгч авсан бол Зөрчлийн хуулиар 50.000 төгрөгөөр торгодог бол биеэ үнэлэлт зохион байгуулсан, зуучилсан нь нотлогдвол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна.

Мөн энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “шүүгч нар биеэ үнэлэгчийн төлбөрийг бусдаар төлүүлсэн бол авилга, албан тушаалын хэрэг болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Бичлэгт гарсан ҮАБЗ-ийн ажилтан "биеэ үнэлсэн" гэгдээд буй иргэн “Д”-ийн данс руу 2000.000 төгрөг шилжүүлж, иргэн “Д” нь бусад бүгүйчүүдийн данс руу 500, 500 мянган төгрөг шилжүүлснийг цагдаагийн байгууллага олж тогтоосон тухай мэдээлсэн. Үүнийг нь “нууц үдэшлэгт” оролцсон бусад нөхөд мэдэж байсан эсэхээс шалтгаалж, хуулийн зүйл заалт өөрчлөгдөж таарна. Гэвч энэ бол дараачийн асуудал.

Хамгийн нэгдүгээрт болсон үйл явдалтай холбоотойгоор төрийн албан тушаалтнуудын ёс зүйн асуудал яригдана. Наанадаж эрх бүхий этгээд нь тэдэнд хариуцлага тооцох, албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг тавих ёстой байх. Хоёрдугаарт, дээрх болсон үйл явдал хууль гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн эсэхийг ч мөн шалгаж тогтоох ёстой.

Гуравдугаарт буюу хамгийн гол нь УАБЗ-ийн ажилтан, шүүгч, прокурорууд ямар шалтгаанаар нууц уулзалт зохион байгуулсан, тэр нь хашиж буй албан тушаал, мэргэжлийн үйл ажилагаатай нь холбоотой эсэхийг шалгаж тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн бусдаас “хуулиар хориглосон үйлчилгээ авсан” нь тогтоогдвол албан тушаалын хэрэг, ашиг сонирхлын зөрчил гэж үзэхээс өөр аргагүй. Энэ тохиолдолд нийтийн эрх ашиг зөрчигдөж, хууль шүүхийн байгууллагын хараат бус байдалд нөлөөлсөн асуудал яригдана.  

Хэдийгээр шалгаж тогтоох боломжгүй ч гэлээ тооцоолох ёстой бас нэг зүйл нь бичлэгийг цацсан этгээдийн ард хэн байсан, ямар ашиг сонирхлын үүднээс  хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан бэ гэдэг асуудал. Ялангуяа тэр нь шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаа буюу гаргасан шийдвэрүүдтэй нь холбоотой бол асуудал илүү томорно.

Тухайлбал, бичлэгт гарсан шүүгчдийн тухайд өмнө шүүсэн хэргүүдтэй нь холбоотойгоор /М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нарт ял оноосон/ “Хонгилын шүүгч” хэмээн цоллож эхэлснээс Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой буюу түүний эсрэг чиглэсэн байж болох талтай. Ялангуяа Ерөнхий сайд асан Ү.Хүрэлсүхтэй шууд холбогддог “Нэхүүл” хөдөлгөөнийхөн шууд оролцож, шүүгчдийг ажлаас нь чөлөөлөхийг шаардсан зэрэг нь болсон үйл явдлын ард улс төрийн шалтгаан бий гэж хардахад хүргэж байгаа.

Товхчондоо одоо эл дол болоод байгаа нууц бичлэг, хууль бус гүйцэтгэх ажил гэх мэтийг улс төрийн технологи болгосон хүн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэгвэл түүний хамгийн сайн хийдэг "дархан мэх"-ийг өөрийнх нь эсрэг хийж эхэллээ гэж болно. Сонгууль болоход гурван сар гаруйн хугацаа үлдсэн. Энэ хугацаанд хоёр талаас мөн ч олон бичлэг цацагдах байх даа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bat (202.55.188.100)
    Tegeed shalgahgui um bol huuli durmiig yaj sahiulah um. Uhsenee hiij horio tseertei uyed arhidan, shoudaj bsan um. Arga hemjee avaasaa
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 16 цаг 13 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 18 цаг 2 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 20 цаг 33 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 21 цаг 24 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 22 цаг 6 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 22 цаг 13 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 22 цаг 40 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 23 цаг 19 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top