x

Монгол-Чехийн парламентын бүлгийн гишүүд цахим уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга Даниел Павлас-тай цахим уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Чехийн парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй цахимаар уулзаж, танилцаж байгаад талархлаа илэрхийлэв. Цар тахлын үед хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, хоёр талын харилцааны уламжлалт, тасралтгүй байдлыг хадгалах, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дараа шинэчлэн байгуулагдсан Монгол-Чехийн парламентын бүлгийн даргын хувьд Чех Улсын парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдтэй танилцаж, холбоо тогтоох зорилгоор энэхүү цахим уулзалтыг хийж байгаа нь чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Чехийн парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, нийгмийн хамгаалал, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын харилцаа, консулын хөтөлбөр болон тахь нутагшуулах төсөл зэрэг харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцсон юм. Эдгээр салбарын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх, бодит нөөц боломжид нь хүргэж хөгжүүлэхэд хоёр талаас анхаарч, хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов. Хоёр талын харилцаа, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжих гол механизм болох найрамдлын бүлгүүд үүнд чухал үүрэг гүйцэтгэх тул цаашид бүлгийн гишүүд илүү ойр дотно, идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.

Улсын Их Хуралд Монгол-Чехийн парламентын бүлэг анх 2000 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн оны сонгуулийн дүнд бүрэлдсэн парламентад тус бүлэг 10 гишүүнтэйгээр шинэчлэн байгуулагдаж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр сонгогдон ажиллаж байна. БНЧУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлэг 9 гишүүнтэй ба бүлгийн даргаар Төлөөлөгчдийн танхимын гишүүн Даниел Павлас 2018 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байна.

Цахим уулзалтад УИХын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дэд дарга С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, тус бүлгийн гишүүн Э.Бат-Амгалан, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский, БНЧУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн гишүүд болон албаны бусад хүмүүс оролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top