x

Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Ерөнхий сайдын өрөөнд зодолдсон гэв үү?

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газар огцорч байгааг “..Сү.Батболдын бүлэглэлийн төрийн эргэлт” гэж дүгнэсэн.

Эдгээр нь УИХ-ын чуулганы индэр дээрээс, Байнгын хорооны хуралдаан дээр, хэвлэлийн бага хурлын үеэр яригдсан юм.

Тэгвэл энэ үйл явдал Засгийн газар огцорсны дараа буюу 21-ний орой Ерөнхий сайдын өрөөнд үргэлжилсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын өрөөнд явж оржээ.

Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүх хоёрын хооронд ширүүхэн маргаан өрнөсөн байна. Тухайн үед Ерөнхий сайдын өрөөнд хэд хэдэн хүн байжээ.

Ерөнхийлөгч орж очоод “...Чамайг ингэнэ гэж бодсонгүй. Бас Шүүхийн хууль юу болов оо. Чи яаж байгаа юм бэ” гэхэд У.Хүрэлсүх “...Таны байгуулсан шүүх Ц.Элбэгдоржийнхоос юугаараа ялгаатай юм бэ. Шударга ёсонд ялгаатай ханддаг шүү. Яагаад хариуцлага хүлээх ёстой хүмүүс зүгээр үлдээд байдаг юм бэ. Тийм учраас би шүүхийг авч байгаа юм” гэсэн байна.

Ингэхэд нь  Ерөнхийлөгч “...Чи Сү.Батболдын талд орж, түүнд худалдагдчихсан байна” гэжээ. Тэгэхэд нь У.Хүрэлсүх “...Яг үнэндээ Оюутолгойн гэрээг сайжруулахгүй гэж Аюулгүйн зөвлөлийн хуралд дээр ярьсан чинь протоколд үлдсэн шүү” гэжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч “...Чи над дээр импичмент хийнэ гэсэн үү. Кноп чинь хүрдэг юм бол хийгээрэй” гэхэд У.Хүрэлсүх “...Таны туслах яахаараа шүүгч нар руу утасдаж ял төлөвлөдөг юм бэ” гэсэн байгаа юм.

Төрийн ордон дахь Монгол Улсын Ерөнхий сайдын өрөөнд Х.Баттулга, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүн иймэрхүү зүйл ярьсан байна.

Эцэст нь Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн шилбэ рүү өшиглөж, У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгчийн нүдэн тус газар цохисноор асуудал намжжээ. Намжсан ч гэж, дэргэд нь байсан хүмүүс салгасан байна.

Эрэн сурвалжлах алба

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.26.195.213)
    Эхлээд хүн гар хүрвэл би лав ял авна. Люмпэнгүүд яах бол.
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (85.147.149.171)
    Хүрэлсүх худалдагдсан нь мэдээж шүү дээ . Ерөнхийлөгчийг харлуулах гүтгэлгийг өнөө Сү. Батболдын багийн даалгавраар хийсэн нь мэдээж. Тэнэг хүн ч ойлгохоор юм болсон шүү.
    2021 оны 02 сарын 24 | Хариулах
  • Н (103.212.118.254)
    Үнэн бол Хүрэлсүх үнэнийг хэлжээ. Жэнко ч үнэхээр хөгийн гар шүү дээ. Энийг ямар хүн гэлгийг бараг хүмүүс мэднэ шүү дээ.
    2021 оны 02 сарын 24 | Хариулах
    • Гуцваа чи, чи бас худалдагдчихаж
      2021 оны 02 сарын 24
  • Усан нүдэт (139.5.217.20)
    Үнэн бол Хүрэлсүх л новширч байхгүй юу, бүх юм манай МАН-х маягаар томроод байгаа мал байгаа юм, Ардчилалынхныг үзэж чадахгүй хачин п-да байгаа юм
    2021 оны 02 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top