x

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нам, эвслийн зардлын дээд хэмжээг тогтоох аргачлалыг баталлаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 6 дугаар сарын 9-ний өдрийн Лхагва гарагт явуулахаар Улсын Их Хурлаас товлон зарласан билээ. 

Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний аудитын газартай хамтран сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох аргачлалыг баталлаа. 

Аргачлал батлагдсанаар Үндэсний аудитын газраас нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох юм. Нам, эвсэл, нэр дэвшигчид нь тогтоосон зардлын дээд хэмжээнд багтааж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод тайлбарлан таниулах, сурталчлах ажлаа зохион байгуулна. 

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгогч өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэлтэй нийт сонгогчдын мэдээлэлтэй танилцах, сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа сонгуулийн бүх хэсэгт хяналтын тооллого хийх, санал авах байранд санал авах үеийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хяналтын камер байрлуулах, сонгуульд оролцож саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээ хийх зэрэг онцлог зохицуулалтууд тусгагдсан юм.

Сонгуулийн санал авах байрны хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, хяналтын тооллогын ажиллагааг баримтжуулах зорилгоор байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах, камерын бичлэгийг хадгалах, хамгаалах, устгахтай холбоотой харилцааг зохицуулсан “Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журам”-ыг Сонгуулийн ерөнхий хороо Цагдаагийн ерөнхий газартай хамтран баталлаа. 

Санал авах байранд суурилуулах хяналтын камерын, дуу-дүрсний мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах боломжтой дүрс бичлэгийн техник, хэрэгсэл нь Монгол Улсын стандарт MNS6423:2019 “Теле хяналтын системийн техникийн ерөнхий шаардлага”-ыг хангасан байх шаардлагыг журамд тусгажээ. 

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top