x

Наршсан үед яах вэ?

Зуны аагим өдрүүд үргэлжилж байна. Аагим халуунд наршихаас сэргийлэх, наршсан үед авах энгийн аргуудыг хүргэж байна. 

Нарших буюу нарны хордлого болсон үед толгой өвдөх, бие сулрах, бөөлжих, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. 

Наршихаас сэргийлэх аргууд:

Байнга ус уух,

Хүйтэн бүлээн шүршүүрт орж биеийн температурыг хадгалах,

Халуун, хурц нартай өдөр урт хугацаагаар болон тур хугацаагаар гадуур гарах, аялал зугаалгаар явах гэж байгаа бол нарны малгай, шүхэр заавал авч өмсөж, хэрэглэж явах,

Шууд нарны тусгалаас хол сүүдэртэй газар амарч тухлах,

Биедээ ус заавал авч явах, нарны малгай болон толгой, хүзүү, нуруугаа үе үе усаар норгож чийглэх,

Нарны халхавч, малгай байхгүй тохиолдолд алчуур норгож хэрэглэх, хатсан тохиолдолд дахин норгож хэрэглэх,

Хурц нартай өдөр час халуун цай, хоол идэхгүй байх, хөргөж идэх,

Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, тохируулан хэрэглэх,

Нарны тусгалтай газарт унтахгүй байх, 

Нарны тос, түрхлэг, нарны шилийг байнга хэрэглэх, 

Наршсан тохиолдолд:  

Наршиж бие нь эвгүйрч, муужирсан хүнийг сүүдэртэй газар оруулан дээшээ харуулан хэвтүүлэх,

Сэнсийг хүйтнээр үлээлгэх, хэт хүйтнээр ширүүн үлээлгэж болохгүй бага багаар дасгаж үлээлгэх,

Хоёр хөлний доор юм эвж өндөрлөж хэвтүүлэх,

Ус уух - бага хэмжээгээр ойр ойрхон уух,

Эмчид үзүүлэх, даралт,  зүрх судасны хэвийн үйл ажиллагааг хянуулах,

Нарны шууд тусгалаас холдох,

Наршиснаа мэдэхгүй дур мэдэн эмчийн зааваргүй эм тан уухгүй байх, 

Наршсан үед хэрэглэх аргууд: 

Марль, сальфеткыг сайтар норгоод гэдсэн дээрээ дэлгэж тавина. Ингээд гурилаар жанхуу зуураад норгосон марлин дээр жигд түрхэж нялаад хэсэг хугацаанд хэвтэнэ. Энэ арга нь ардын уламжлалт арга бөгөөд нарны хорыг тэр дор нь тайлдаг гэдэг.  Халуурч бүлээрсэн үед ч халууныг авч эмчилдэг байна. 

Наршсан хүнийг сэрүүн газарт оруулж хувцсыг тайлж хүйтэн бүлээн шүршүүр, усанд оруулах. Энэ нь биеийн температурыг хэвийн түвшинд нь буулгах арга юм. 

Шүршүүрт оруулах боломжгүй бол хүйтэн ус бага багаар шүршиж цацаж сэрүүцүүлэх, шилэн хүзүү, дух, суга, цавьны хэсэгт хүйтэн алчуур норгож жин тавих зэрэг үр дүнтэй арга хэмжээ авч тайвшруулан амраана. 

Биеийн халууныг шалгах, 36 хэмд хүрэх ёстой. Үүнээс дээш халуунтай байвал арга хэмжээг үргэлжлүүлэн авна.

Дээрх аргууд үр дүнгээ өгөхгүй бол яаралтай эмч, эмнэлгийн байгууллагад хандаарай. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 33 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 37 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 41 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 48 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 51 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 55 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 59 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 3 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 19 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 33 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 37 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 41 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 54 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 59 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 2 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 6 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 9 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 14 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 22 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top