x

Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцэд хандав

УИХ-аар баталсан Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай,  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчлэн хориг тавьсан боловч УИХ-ын олонхи хоригийг хүлээж авахаас татгалзсан билээ.

Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр дээрх хуулиуд нь Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгүүлэхээр Цэцэд хүсэлт гаргав. Тэр энэ удаад өөрийн биеэр дээр Цэцэд очиж, Цэцийн дарга Н.Чинбат Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд хандаж, 

-Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Үндсэн хуулийн цэц дээр ирж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасны дагуу нийт ард түмнийг төлөөлдөг субьект. 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр батлагдсан Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр батлагдсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй асуудлууд олон байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар өөрийн биеэр ирж байна. Учир нь эрх баригч нам Үндсэн хууль зөрчин, олонхоороо хүч түрж ийм байдалд хүргэлээ. Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд санаа зовниж байна.

Миний санаа зовж буй гол асуудал нь дээрх хуулиуд батлагдсанаар институц хоорондын эрх мэдлийн тэнцвэр алдагдаж эхэлж байгаа явдал. Энэ нь эргээд ямар сөрөг үр дагавартай вэ гэхээр, УИХ өөрөө бага ард түмэн буюу ард түмний төлөөлөл байхаа больж байна. Цэц энэ асуудлыг хэлэлцэж, ард түмний талд шийдвэр гаргахыг хүсье” гэв.

Эрх баригчдын өдүүүлсэн Концесс, ЖДҮ гэмт хэргүүдийг сануулав

Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуульд оруулсан өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байгааг жишээлэхдээ эрх баригч намын Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон асуудлаар жишив.  Тэрбээр,  Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан гол шалтгаан нь Засгийн газрын сайдууд үнийн дүн ихтэй, том төслүүдийг концесс, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор авсан гэдэг асуудал байсан. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас давуу эрхтэйгээр, мөн концессын том гэрээнүүдийг авсан гэдэг шалтгаанаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан. Монголын төрд үргэлж нэг нам олонх байхгүй учраас энэ асуудлыг засах хэрэгтэй байгааг анхааруулав.

Ерөнхийлөгчид Цэцэд хүсэлт гаргасан гурав дахь тохиолдол болов

Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат “Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэц дээр анх удаа ирж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тодорхой таван субьект бий. Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурал, гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар, дөрөвдүгээрт, Монгол Улсын ерөнхий прокурор, тавд, Монгол Улсын дээд шүүх гэсэн ийм таван субьект Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргадаг. Өнөөдрийн байдлаар энэ таван субьектээс 16-17 хүсэлт ирсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс урьд нь олон жилийн өмнө хоёр удаа хүсэлт ирсэн байдаг. УИХ-аас хүсэлт ирж байгаагүй" гэв.

Хүсэлтийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор маргаан үүсгэнэ

Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад, Цэцийн гишүүнд томилбол татгалзах эрхгүйгээр 14 хоногийн дотор шууд маргаан үүсгэх зохицуулалттай аж. Хүсэлт нь процессын шаардлага хангасан эсэх, бусад нэмэлт шаардлага материал байгаа эсэхээс хамаарч маргаан үүсгэнэ. Цэцэд ирсэн гомдлыг 9 гишүүн тойргийн журмаар авч хэлэлцэж, маргааш үүсгэх эсэхийг шийддэг бөгөөд мөн гишүүн гомдол гаргасан асуудлаар маргаан үүсгэхээс татгалзах, өөрөө хэлэлцэхээс татгалзах зэрэг хуулийн зохицуулалттай байна.

Сануулахад, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзанддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг 2018 онд Ерөнхийлөгч санал болгосноор томилж байсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 9 цаг 1 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 9 цаг 9 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 9 цаг 11 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 9 цаг 12 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 9 цаг 12 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 9 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 11 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 11 цаг 39 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 11 цаг 40 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 11 цаг 42 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 11 цаг 43 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 11 цаг 49 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 11 цаг 49 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 11 цаг 51 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 11 цаг 52 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 13 цаг 1 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 14 цаг 4 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 14 цаг 6 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 14 цаг 6 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 14 цаг 8 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top