x

ЗӨВ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ЗАХИАЛЪЯ

"Ерөнхийлөгч захиалах эрхийг гишүүд, дэмжигчид, нийт иргэддээ олгоно"

Хөдөлмөрийн Үндэсний намаас “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг өрнүүлж эхэллээ.

Хөдөлмөрийн Үндэсний намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг олон нийт, гишүүд, дэмжигчдээсээ нээлттэй санал авч, хуулийн хүрээнд тодруулах бөгөөд нэр дэвшигч Монгол Улсаа талцуулан хагалдаг биш эвлүүлэн нэгтгэдэг, аль нэг нам бүлгийн эрх ашгийг хамгаалагч биш, нийт монголчуудаа төлөөлж чадах, хулгай хийдэггүй, худал ярьдаггүй, нэр цэвэр, хүсэл тэмүүлэл өндөр хүн байх ёстой гэдгийг Намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-нд байхаар тогтсон. Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгчөө захиалах эрхийг энэхүү аянаараа олгож байгаа гэсэн юм. 

Хөдөлмөрийн Үндэсний намын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ерөнхийлөгч бол аль нэг нам, бүлэглэлийн төлөөлөгч биш, харин нийт иргэдийн, Монгол Улсын Ерөнхийлөгч байх ёстой билээ. Энэ бол Үндсэн хуульд заасан нийт Монголчуудын хүсэл. Харамсалтай нь, нэр дэвшүүлэх эрхтэй улс төрийн намууд иргэдийн хүсэл сонирхлыг төлөөлж чадах, шаардлага хангасан нэр дэвшигчдийг дэвшүүлж чадаагүйгээс урьд өмнөх сонгуулиуд сонголтгүй байсаар ирэв. Иргэд сонгох хүнгүй, дугуйлах нэр дэвшигчгүй байсан нь ардчиллын утга учрыг алдагдуулж, улс төрийн намууд иргэдээ төлөөлөх чадваргүй болсны илрэл юм.

Иймд, УИХ-д суудалтай улс төрийн хүчний хувьд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв ХҮН Электорат” эвслээс нэр дэвшигчийг тодруулахад өөрийн саналыг гарган оролцох боломжийг иргэдэд нээлттэй олгож, сонгуулийг сонголттой болгох “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг эхлүүлж байна. Аяны гол зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг олон нийт, гишүүд, дэмжигчдээсээ нээлттэй санал авч, хуулийн хүрээнд тодруулах явдал юм. Нэр дэвшигч Монгол Улсаа талцуулан хагалдаг биш эвлүүлэн нэгтгэдэг, аль нэг нам бүлгийн эрх ашгийг хамгаалагч биш, нийт монголчуудаа төлөөлж чадах, хулгай хийдэггүй, худал ярьдаггүй, нэр цэвэр, хүсэл тэмүүлэл өндөр хүн байх ёстой. Монгол Улсын иргэн таныг www.zuvhun.mn веб хуудсаар зочлон, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллавал зохих хүний мэдээллийг илгээж, бидний судалгаанд хамрагдахыг урьж байна.

Та хуулийн шаардлага хангасан Монгол Улсын Иргэн хэнийг ч нэр дэвшүүлэхээр саналаа ирүүлж болно. Монгол орон үеийн үед эх орноо гэсэн зүрх сэтгэл, хүсэл тэмүүллээр дутаж байгаагүй, бидний дунд Ерөнхийлөгчийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж чадах хүн олон бий гэдэгт бид эргэлзэхгүй байна. Бид хамтдаа зөв хүнийг сонгон нэр дэвшүүлж, сонгуулийг сонголттой болгож чадна. Энэхүү судалгааны үр дүнг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.8-д заасан "хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх"-ийг хориглосон хязгаарлалтын улмаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дуусах хуульд заасан хугацаанаас өмнө нийтэд ил болгохгүй болно.

ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЭЛ ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ (ХҮН)

2021 оны 2 дугаар сарын 5

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top