x

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН Ерөнхийлөгчийн засаглалд шилжих гэж байна

Улаанбаатар хотын захирагч асан, Улсын баатар Э.Бат-үүл өнөөдөр /12.00 цагт/ С.Зориг агсны хөшөөний дэргэд улс төрийн чанартай нэгэн мэдэгдэл хийлээ.

Өнгөрөгч мягмар гаригт буюу 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдаад байсан Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн шүүх шүүгдэгчдийн өмгөөлөгч нараас нэр бүхий хүмүүс “КОВИД-19 цар тахлын улмаас тусгаарлалтад байгаа” гэх үндэслэлээр ирээгүй шалтгаанаар хойшилсон билээ. Энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байдаг.

Хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм. Сануулахад, Нийслэлийн захирагч асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байдаг. Уг хэрэгт 11 шүүгдэгч, 20 өмгөөлөгч, улсын хоёр яллагч, бусад оролцогч 29, нийт 62 оролцогч шүүх хуралдаанд оролцох ёстой юм байна. Товчхондоо 2008 оны долдугаар сарын 1-ний хэргээс хойш шүүхийн түүхэнд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй шүүх хурал болж байна.

Гэвч өнгөрөгч мягмар гаригт товлогдсон шүүх хуралдаан хойшлогдсоны дараа шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон нийслэлийн прокурор А.Золзаяа “Шүүх хуралдаан удаа дараа хойшилж буйг улс төрийн шалтгаантай гэж хардаж байна” хэмээн мэдэгдсэний дараа “Э.Бат-Үүлийн шүүх хурал хойшилж байгаа нь МАН-ын 100 жилийн ойгоор өршөөлд хамрагдах гэсэн санаатай үйлдэл” гэх агуулгатай мэдээллийг хэвлэл мэдээллээр цацаж эхэлсэн билээ.

Тиймээс өнөөдөр Э.Бат-Үүл дээрх гүйтгэлгийг няцааж, мэдэгдэл хийсэн юм. Тэрээр,

-Намайг зохион байгуулалттай бүлэг гэмт хэрэгт холбогдуулахын тулд гэм зэмгүй олон хүнийг яллагдагчаар татсан. Тэр хүмүүсийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, нөгөө талаас хорио цээрийн дэглэмийг зөрчихгүйгээр шүүх хурлыг явуулах нь аль аль талдаа амаргүй байна. Гэсэн ч шүүгдэгчдин зүгээс шүүх хуралдааныг цаг алдалгүй явуулах, шүүхийн журмаар шударга ёсыг тогтоолгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүйн төлөө явж ирсэн.

Харамсалтай нь, АТГ болон прокурорын байгууллагын зүгээс хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхээс өмнө хэргийн талаар зориуд мушгин гуйвуулсан мэдээлэл, санаатай гүтгэлэг зохион байгуулж, олон нийтийн тархийг угааж байна. Тийм учраас А.Золзаяа прокурорын дээрх мэдэгдлийн дагуу хуулийн байгууллагад хандана гэв.

Дээрх мэдэгдлийг хийснийхээ дараа тэрээр сэтгүүлчдийн тавьсан асуултад товч хариулт өгсөн юм.     

-АН-ын дотоодод болж байгаа зөрчилдөөнд байдлыг та юу гэж харж байна. Дотоодын зөрчлөө дарж чадаагүйн улмаас АН улс трийн тавцангаас арчигдаж байна гэдэг байр суурьтай та санал нийлэх үү?

-АН дотооддоо зөрчилтэй байна. Тэглээ гээд АН байхгүй болох, арчигдах тухай ойлголт байхгүй. Монголын улс төр АН, МАН гэдэг хоёр том намын нуруун дээр явж ирсэн. Өнөөдрийн тухайд АН-ын дотоодын зөрчлөөс илүү АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаад санаа зовж байна. Сөрөг хүчний байр сууриа алдаад эхлэхээр бусад улс төрийн намууд энэ орон зай руу дайрч байна шүү дээ. Тийм учраас идвхитэй сөрөг хүчнийхээ орон байр суурийн төлөө бид ажиллах ёстой.

-Намын даргын сонгууль болбол та өрсөлдөх үү? Хэрвээ өрсөлдөхгүй гэвэл намаасаа хэнийг дэмжих вэ?

-Өнөөдөр ҮДШ-д бүртгэлтэй байгаа намын хуучин дүрмийн дагаа АН-ын даргыг сунгаагаар тодруулах ёстой. Өнгөрөгч арванхоёрдугаар сард намын Их хурлаар баталсан намын шинэ дүрмийг дээд шүүх бүртгээгүй байгаа. Тэгэхээр намын даргыг сунгаагаар тодруулах байх. Би намын даргад өрсөлдөхгүй. Одоо залуучууд халаагаа авах цаг нь болсон. Намын даргыг сунгаагаар тодруулахад хүрвэл намын нийт гишүүдийн дунд сунгаа явах учраас би урьдчилаад тэрийг, энийг лэмжинэ гэж хэлмээргүй байна. Харин миний хувьд Нийслэлийн намын даргын төлөө өрсөлдөнө. Нийслэлийнхээ төлөө л явна. Цаашид боломж гарвал Нийслэлийн Засаг даргад өрсөлдөнө.

Миний талаар “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” гэсэн яриа гараад, тэрнээс нь болоод ийм гүжир гүтгэлэг яваад, түүнд нь би хэрчүүлчих гээд байна. Би бол шударга шүүхээр шүүлгэх эрхийнхээ төлөө л явна. Шударга шүүхээр шүүлгээд “буруутай” гэдэг нь тогтоогдвол би авах ёстой ялаа аваад л явна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хоёр дахь удаагаа нэр дэвшихийг хааж өгсөн. Хуулийн энэ заалт одоогийн Ерөнхийлөгчид хамаатай юу?

-Их чухал сэдэв хөндлөө. Сая УИХ дээр Засгийн газрыг хэлэлцэж байх үед Бямбацогт маш ноцтой мэдэгдэл хийсэн. Сонгуулийн дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой юм байна гэж ярьсан. Энэ бол маш ноцтой мэдэгдэл. Цаадуул чинь нууж байсан зүйлээ ярьчихсан, нэг ёсондоо “үүцээ” задалчихлаа. Тэгэхээр үүнийг би юу гэж хардаж байна гэвэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих гэж байгаа юм байна. Үүнийхээ бэлтгэлийг ч сая хийчихсэн шүү дээ. Парламентын бүх эрх мэдлийг Ерөнхий сайдад өгчихсөн. Одоо “Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч томилно оо” гэчих юм бол яг Орост байгаа Путины дэглэм манайд тогтоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • bi (202.126.90.87)
    bat uul sensaatslahaa boli
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
  • нараа (192.82.67.252)
    өмхий мангасууд юу хийж мэднэ ерөнхийлөгчийн сонгуульд мангасыг яасан ч ялуулж болохгүй
    2021 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.183.101)
    Чамд ердөө падгүй. Битгий худлаа мэдэмхийр.
    2021 оны 02 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top