x

Хэн "төрийн эргэлт" хийсэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын танхимд болчимгүй мэдэгдэл хийж, төрийн эргэлт боллоо гэж зарлав. Харин гадаад орнуудаас нэг нь ч "Монгол Улсад төрийн эргэлт боллоо" гэж зарласангүй. Хэрэв төрийн эргэлт болсон бол одоо Х.Баттулга сэнтийгээсээ ховхорсон байлтай. Тэгээгүй болохоор өөрөө л төрийн эргэлт хийсэн болж таарах нь. Тэрээр дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзахдаа их л маадгар, инээд алдчихсан, урьдын хардалт сэрдэлт нь арилчихсан, захиа даалгавар өгч байгаа харагдах нь үнэн хэрэгтээ тэр өөрөө төрийн эргэлт хийж өөртөө илүү эрх мэдэлтэй болсныг нотлох мэт.

Цаашдаа энэ төрийн эргэлтээ бататгахын тулд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар нэр дэвшихийг санаархаж, Ардчилсан намыг хагалган бутаргаж, Ардын намаас нэр дэвших магадлалтай хүмүүсийг гутаан доромжлох ажлаа эхлүүлээд байна. Гэсэн ч байдал өөрт нь ашиггүйгээр эргэх нь тодорхой болмогц ямар нэгэн аргаар өшөө хорсолоо тайлах гэж тэчьяадан зохион байгуулалттай гүтгэлэгийг өдөр шөнөгүй цацах боллоо. 

Ирэх зун болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших магадлалтай 4 хүний нэр өнгөрсөн оны сүүлчээр тодорч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Тэдний дундаас хамгийн өндөр магадлалтай нь УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд байсан юм.

МАН-ын дарга У.Хүрэлсүх "МАН байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялах ёстой" гэж мэдэгдсэн нь өрсөлдөгч намуудад хүчтэй цохилт болсон бололтой. Нам гэхээсээ илүү одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хор шарыг хөдөлгөөд авсан бололтой. Энэ үеэс л тэр Сү.Батболдыг онилж, тактикийн довтолгоогоо боловсруулж, ойр тойрны хүмүүс, гадаад түншүүдтэйгээ нийлэн гүжир гүтгэлэгийн их Пи Ар төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлжээ.

Х.Баттулга дотоодын улс төрийн асуудалд гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, тэдний увайгүй их мөнгөөр өрсөлдөгчдөө намнах гэсэн оролдлого хийх болсны тодорхой жишээ нь өнгөрсөн хэд хоногийн үйл явдал боллоо. Үнэн хэрэгтээ үүний гороор л У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох хэмжээнд хүрсэн нь тодорхой болж байна.

Эх адаггүй гүтгэлэг доромжлолын дунд Монголын төр, Монголын ард түмэн сөхөрч унахад ойрхон боллоо.

Х.САРУУЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top