x

Л.Энх-Амгалан: Шинэчлэл хийх нэрээр боловсролын салбараар тоглохгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллахаар болсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн байр сууриа ийн илэрхийллээ. 

Тэрээр "Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын тэргүүлэх Засгийн газрын анхаарах, хийх ёстой таван шинэчлэлийг эхлүүлнэ гэдгээ бид ярилцаж, тохиролцож байгаа.

Нэгд, ковидыг ялан дийлэх ёстой. Эдийн засгаа хөл дээр нь босгож, ард иргэдийнхээ орлого ажлын байрыг хамгаалах чиглэлд нэлээд үсрэнгүй арга хэмжээг авах зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Хоёрт, дундаж давхаргын тогтолцоог бий болгох, энэ рүү чиглэсэн реформ бид цаг алдалгүй хийх ёстой. Дундаж давхаргын тогтолцоонд боловсролын салбарын тогтолцооны шинэчлэл, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл, ипотекийн орон сууцны санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл багтана гэж харж байгаа. Хамгийн гол амин судас болсон боловсролын салбарыг надад итгэж, энэ шинэчлэлийг хий гэж урьж ажиллуулж байгаа гэж ойлгож байгаа.

Монголд ядуурал, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал, орлогын ялгаатай байдал асар өндөр байгаа нь өнгөрсөн 30 жилийн боловсролын салбарын үр дүн юм байна гэж дүгнэж байна. Тиймээс боловсролын салбарын шинэчлэл зөвхөн МАН-ын асуудал биш, энэ бол үндэсний зөвшилцлийн хүрээнд хийх ажил гэж би харж байгаа. Бусад улсууд ч боловсролын салбарын шинэчлэлийг үндэсний зөвшилцлийн хүрээнд 10 жил тутам нэг хийдэг.  Өнөөдөр боловсрол хамаагүй монгол иргэн, айл өрх гэж байхгүй. Тийм учраас боловсролын салбарын шинэчлэлийг үндэсний зөвшилцлийн хүрээнд шийдэж хийх ёстой. Гэхдээ шинэчлэл хийнэ гэж байгаад яаруу, сандруу хийх нь бас аюултай. Боловсролоор тоглох бүр ч аюултай. Тиймээс тулгамдаж байгаа гол асуудлаа үе шаттай шийдээд явна. Ковидоос болж олон иргэн орлогогүй болохоос гадна шинэ үе бичиг үсэггүй, сургуулийн танхимд орж үзээгүй хоёр, гуравдугаар ангийн хүүхдүүд бий болж байна. Энэ тулгамдаж байгаа, сэтгэл эмзэглүүлсэн асуудлуудыг цаг хугацааны эрэмбэ дарааллаар ангилж, бодлого шийдэл гаргаж, УИХ-даа танилцуулна.

Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудал байгаа. Монгол Улсад цэцэрлэгийн насны буюу сургуулийн өмнөх  насны 247 мянган хүүхэд, 30 мянган багш, ЕБ-ын 839 сургууль 686 мянган хүүхэд суралцаж, 34 мянган багш ажиллаж байгаа гэсэн тоо байна. Их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж, 70 мянган багш ажиллаж байна, МСҮТ-д 37 мянган оюутан суралцаж 2000 багш ажиллаж байгаа. Би ажлаа аваад нэг л зүйлийг  хийх гэж үзье гэж бодож байна. Боловсролын салбарын тогтолцооны асуудлыг тогтолцоогоор нь нэг харах ёстой. Улсын төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг. Үүнээс зардал 10 их наяд төгрөг байгаагаас боловсролын салбарт 1.7 их наяд төгрөгийг зарлагдаж байгаа юм. Энэ тоог харьцуулахаар зардал нь  15.8 хувь гээд дэлхийн дундажтай дүйцэж байгаа юм. Гэтэл нэг хүүхэд, нэг сурагчид ногдож байгаа зардал 517 мянган төгрөг байгаа юм. Энэ дэлхийн дунджаас хамаагүй бага байгаа. Боловсролын салбарт ирж байгаа 1.7 их наяд төгрөгийн 85 хувь нь урсгал зардалдаа зарцуулагдаад байгаа юм. Уг нь урсгал зардалд бус гол нь сургалтын хөтөлбөр, багш нарын цалин, нийгмийн хамгааллын асуудал явах учиртай гэж би ойлгодог. Тиймээс хамгийн түрүүнд боловсролын салбарын санхүүжилтийн ужгирсан тогтолцоонд үнэлэлт дүгнэлтүүд хийнэ. Мөнгө хүүхдэдээ, багш нартаа очих ёстой. Ийм бага үнэлгээтэй, цалин нийгмийн хамгаалал нь хангагдаагүй хүмүүсээс ямар бүтээмж, ямар ур чадвар нэхэх вэ. Тогтолцоогоор нь харж өөрчлөх зайлшгүй шаардлага байна. 

Мөн теле, цахим хичээлээс үүдэлтэйгээр боловсролын ялгаатай байдал үүсч байна. Өнөөдөр алслагдсан аймаг суманд интернэт, компьютер тоног төхөөрөмж байхгүй 170 мянган хүүхэд байна гэсэн тоо ярьж байгаа. Энэ маш том тоо ш дээ. Энэ асуудалтай цаг алдалгүй танилцаж, шийдвэрүүд гаргана" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 9 цаг 2 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 9 цаг 10 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 9 цаг 12 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 9 цаг 13 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 9 цаг 13 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 9 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 11 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 11 цаг 40 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 11 цаг 41 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 11 цаг 43 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 11 цаг 44 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 11 цаг 50 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 11 цаг 50 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 11 цаг 52 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 11 цаг 53 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 13 цаг 2 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 14 цаг 5 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 14 цаг 7 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 14 цаг 7 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 14 цаг 9 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top