x

Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөлөө

Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ танилцуулсны дараа шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөх ёслол боллоо.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулж баталсан.

Уг зохицуулалтаар Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах үүргийг хүлээн ажиллах юм. Засгийн газрын гишүүн холбогдох хууль, журмын дагуу “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн УИХ-д тангараг өргөдөг.  

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүн бүр тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авсан. Холбогдох журамд заасны дагуу дараа нь тусгайлан бэлтгэсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурсан. Энэхүү тангаргийн бичгээ Улсын Их Хурлын даргад гардуулсных нь дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа. Засгийн газрын бүх гишүүд тангараг өргөсний дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.

Тангараг өргөх ёслолын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд хандаж үг хэлсэн. Тэрээр гүйцэтгэх засаглалын дээд байгууллагын бүрэлдэхүүнд багтаж, сайдаар томилогдсон сайд нарт УИХ-ын гишүүд, нийт монгол түмнийхээ өмнөөс баяр хүргэж, амжилт хүсэв. Энэ танхим ахмад, дунд, залуу үеийг багтаасан, шинэ үеийн, мэдлэг туршлагатай, мэргэжлийн Засгийн газар гэдгийг дурдаад “Дөрвөн эмэгтэй сайдтай Засгийн газар анх удаа бүрдлээ” хэмээн онцоллоо.

Түүнчлэн төрийн үйл хэргийн залгамж чанараа хадгалан Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь үргэлжүүлэн ажиллаж байгааг тэмдэглээд, уламжлал, шинэчлэлийг хослуулж ажиллах бодлогын илрэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Үргэлжлүүлэн тэрбээр “Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны дагуу Төрийн сүлдэндээ, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хуралд тангараг өргөлөө. Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол эх орон, нийт ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэж, Үндсэн хууль, хуулиа дээдэлж, авлигал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, чин шударгаар ажиллахыг хүсэн ерөөе. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Та бүхэн Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Ардын засгийн төрийн сайдаар томилогдож байна. Яг 100 жилийн өмнө Ардын засаг анх байгуулагдаж, төрийн сайдыг тохоон томилохдоо “Эрх биш, ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх бөгөөд олны тусыг бодох, өөрийн эрхэлсэн хэрэг явдлыг магадаар бүтээж чадах, баяд, ноёд, ураг төрөлд нүүрчлэхгүй, ховдог, шунахай, авлигач бус, бичиг үсэгт боловсронгуй байх” гэсэн дөрвөн шаардлага тавьж байсан юм билээ. Энэ зарчим шаардлагад 100 жилийн ойгоороо нийцэж, зөвхөн нийгмийн сүлжээний шуугианаар бус, олон түмний санал бодолд нийцсэн, шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэсэн, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй цаг үе тохиогоод байгаа.

Өмнөх Засгийн газар ёс суртахуун, сахилга хариуцлагын шинэ хэм хэмжээг тогтоосон. Шударга ёс, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, иргэнээ дээдэлсэн засаг байх чиглэлээр авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээг тууштай үргэлжлүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

Төрийн хууль биелүүлэх ажлыг Засгийн газрын гишүүн бүр төр, ард түмний өмнө хариуцана гэдгийг УИХ-ын дарга цохон тэмдэглээд “Тиймээс хуулийн хүрээнд ажиллах, зөв бодлогоо дэвшүүлэх, түүнийгээ тууштай хэрэгжүүлэх, алсын хараатай Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх нь үндсэн үүрэг байх болно. УИХ Та бүхний ажлыг бүх талаар дэмжиж, бас шаардлага тавьж, шахаж, шалгааж ажиллах болно” гэсэн юм.  

Ийнхүү Засгийн газрын гишүүдийн тангараг өргөх ёслол өндөрлөв. Хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдэд нэр дэвшигчдээ намынхаа Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан улмаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамж гарган, улмаар Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөснөөр шинэ Засгийн газар бүрдэж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэллээ.

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган ийнхүү өндөрлөлөө. Ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 31 удаа, Байнгын болон дэд, түр хорооны хуралдаан 114 удаа хуралджээ. Ээлжит чуулган 50-иас доошгүй хоног үргэлжилдэг байсныг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 75-аас доошгүй хоног болгон өөрчилсөн. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 82 хоног хуралдаж, нийт 87 хууль, Улсын Их Хурлын  44 тогтоол хэлэлцэж баталжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 50 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 58 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 5 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 10 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 14 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 17 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 12 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top