x

Ц.Нямдорж: Хууль бусаар шийтгүүлсэн хүмүүс болон Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хуулийн түвшинд ярина

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Чуулганаар Засгийн газрын шинэ гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэн баталж, тангараг өргүүлэх бөгөөд Намрын чуулганыг хаах юм.

Энэ үеэр ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй Ц.Нямдорж гишүүдийн асуултад хариулав.

Тэрээр “Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах санал надад тавьснаар би долоон сарын дараа энд сууж байна. Шүүх, хуулийн байгууллагад хянагдаж байгаа хэргүүдийн тухай олон нийт ойлгохгүй байгаа нэг л асуудал бий. АТГ, бүх шүүгч нар, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг хууль зүйн сайд, Засгийн газар томилдоггүй.

Энэ дөрвөн газар хийгдэж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн сайд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Сая УИХ хууль гаргаад АТГ-ын даргыг өөр газраас томилдог болголоо.

2016 оноос хойш миний голчлон хөөцөлдсөн хоёр л асуудал байдаг юм. Нэг нь хууль бусаар шийтгүүлсэн иргэд. Нөгөө нь Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал. Хууль бусаар шийтгүүлсэн иргэдийн асуудлаар шүүхийн шийдвэр гарсан боловч сүүлдээ чимээгүй болоод байгаа хандлага ажиглагдаж байна. Эрдэнэтийн 49 хувьтай асуудал ч мөн адил. Тодорхой асуудал шийдэгдсэн ч цаашаа явахгүй байна.

Цаашид Засгийн газар, Х.Нямбаатар сайд энэ асуудалд онцгой анхаарах ёстой гэдэг хувийн байр суурьтай байгаа. Томилогдвол хуулийн түвшинд эдгээр асуудлыг ярина" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top