x

Рио Тинто, Туркоиз Хилл Ресурсийг Оюутолгойгоос шахах нь Х.Баттулгын ашиг сонирхол уу?

УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэцэж байна. УИХ-ын гишүүдийн нэр дэвшигчээс асууж буй асуултын олонхи нь Оюутолгойн гэрээг яах вэ? гэдэг асуулт.

Тухайлбал, Ж.Сүхбаатар гишүүн /Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт эчнээ яригдаад эхэлсэн/ "Би Оюутолгойн гэрээг батлахад УИХ-ын гишүүн байсан. Гэхдээ 34 хувийнхаа хөрөнгө оруулалтыг төлж дууссанаас хойш Монголын тал зардал хуваалцахгүй гэж ойлгосны үндсэн дээр гэрээг дэмжсэн" хэмээн ярив. Нэг үгээр Монголын тал компанийн 34 хувийг эзэмших боловч нэг төгрөгийн санхүүжилт гаргахгүйгээр /жишээлбэл, далд уурхайн бүтээн байгуулалт дээр/ ноогдол ашиг хүртэх сонирхол манай УИХ-д байсан юм шиг байна. Гэвч тухайн хүн юу гэж ойлгох нэг хэрэг, гэрээнд юу заасан нь өөр хэрэг.

Хоёрдугаарт, Ж.Сүхбаатар гишүүний хувьд "Би гэрээг батлалцсан хүний нэг, тухайн үед дэмжиж байсан" гэж хэлж байгаа нь сайн хэрэг. Харин тэгж хэлэх ёстой бас нэгэн хүн огт дуугарахгүй байгаа нь тухайн үед УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга. УИХ-аар баталсан ХОГ "хулхи байжээ", монголчуудыг хуурчихжээ гэвэл хариуцлагыг Х.Баттулга ч гэсэн хамт үүрэх ёстой гол оролцогчдын нэг мөн. Ядаж л сул гишүүн байсан Ж.Сүхбаатараас илүү оролцоотой байсан, хариуцлага ч гэсэн тэр хэмжээгээр оногдох ёстой. 

Гэвч мань хүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн уг гэрээг шүүмжилж, бүр гэрээг байгуулсан бүх хүнийг толгой дараалан шоронд хийсэн. Энэ нь цаагуураа Оюутолгойн гэрээг эсэргүүцэх нь Х.Баттулга гэдэг хувь хүний байр суурь биш, Монголын төрийн байр суурь юм аа гэж дэлхий дахинд зарлаж байгаа хэрэг л дээ. Гэвч тэгэх нь хэнд ашигтай вэ? 

Сүүлийн өдрүүдэд Монголын Засгийн газар болон Рио Тинтогийн хооронд үүссэн хурцадмал байдлын цаана Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгын ашиг сонирхол бий гэх мэдээллүүд ч гадаадын хэвлэлүүдээр гарч эхэлжээ. Тухайлбал, дэлхийд тэргүүлэх уул уурхайн аналитик хэвлэл mining.com-д "Монголын төрийн тэргүүн Рио Тинто болон Туркоиз Хилл Ресурс компанийн "Оюутолгой" төсөлд эзлэх байр суурийг унагахаар оролдсон байгаа" тухай нийтэлжээ. Хэрэв Дубайн гэрээ цуцлагдвал оронд нь Орос, эсвэл Хятадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх нь Х.Баттулгын ашиг сонирхол юм хэмээн бичсэн байна.

Товчхон хэлбэл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаа дуусах дөхөж байгаа. Түүнээс урьтаж Оюутолгойн төсөлд өөрийн эрх ашгийг шургуулах л сонирхол Х.Баттулгад байгаа юм биш биз?

Б.Жаргал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.180.215)
    нямдорж нь хятадын тагнуул баттулга нь оросын хорлон сүйтгэгч
    2021 оны 01 сарын 31 | Хариулах
  • Мгл (139.5.219.9)
    О/Толгойг унагах нь Оросын сонирхол. Гүйцэтгэгч нь Баттулга.
    2021 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (106.3.193.212)
    jargal aa bolij uzee, mongol hun bzdee chi chin, mungund amaa uduulchihsen yum uu
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (119.40.98.18)
    Яасан хандаггүй юм вэ.
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 49 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 57 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 4 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 9 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 13 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 16 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 11 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top