x

ТББХ: АН-ын бүлэгт маргаашийн 14 цаг хүртэл завсарлага олголоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр ээлжит хуралдаанаа эхэлж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтов.

Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчлэн хориг тавьсан талаарх албан бичгийг өнөөдөр УИХ-ын даргад ирүүлсэн байна.

Ерөнхийлөгч албан бичигтээ, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг баталгаажуулсан Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа, зохицуулалтын хүрээнд нэгэнт бий болж тогтсон “засаг төр”-ийн тогтолцоог “нам төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий зохицуулалтууд туссан тул энэхүү хуульд хэсэгчлэн хориг тавьж, зарим тодорхой асуудлыг УИХ-аар нягтлан хэлэлцүүлэх нь зөв хэмээн үзэж байна гэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэлж, дээрх хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаарх танилцуулга мэдээллийг дөнгөж сая хүлээн авсан учраас сайн судалж нягтлахад цаг хугацаа хэрэгтэй байна гээд намын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Намын бүлгийн хүсэлттэй холбогдуулан Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэхдээ, энэ хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэж батлуулахад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын ахалсан ажлын хэсэг идэвх санаачилгатай, ихээхэн чармайлт гаргаж ажилласан. Мөн өнгөрсөн намрын ээлжит сонгуулиар шинээр бүрдсэн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчидтэй хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад цахим ярилцлага хийж, гаргасан саналуудыг төсөлд тусгахад анхаарсан. Иймээс хуульд орон нутгийн өөрөө удирдах болон засаг ззахиргааны байгууллага, иргэдийн төлөөллийн санал зохих тусгалаа олсон гэж үзэж байгаа. Түүнчлэн УИХ-ын бүлэгт маргаашийн 14 цаг хүртэл завсарлага олгож буйгаа мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top