x

Д.Ганбат: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг АН-ын бүлэг дэмжихгүй

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Коронавируст цар тахлын хүнд үед МАН сандал ширээний асуудал ярьж байна. УИХ-д Ерөнхийлөгч тогтоол оруулсан. Коронавируст цар тахлаас үүдсэн амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээнйи тухай тогтоолыг нэгдүгээр сарын 08-нд УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ-ын чуулган удахгүй завсарлах гэж байна. Гэтэл одоо болтол энэхүү тогтоолыг одоо болтол хэлэлцэхгүй байна. Ямар ч байсан УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд тогтоолыг хэлэлцэж шийдвэр гаргах учиртай. Олон улс ийм тогтоол гаргаж ард түмнээ дэмжиж байна.

Тухайлбал 800 мянган төгрөгийг ААН-ээр дамжуулан иргэдэд өгье гэж тогтоолд тусгасан. Мөн 200 мянган төгрөгийг иргэдэд бэлнээр өгөх нь зүйтэй гэсэн байгаа. Нэн чухал шаардлагатай үед энэ тогтоолыг яаралтай горимоор хэлэлцэх хэрэгтэй. Эх үүсвэр байхгүй гэдэг асуудлыг ярьж байгаа. Уг тогтоолыг хэрэгжүүлэхэд 900 орчим тэрбумын санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо гарч байна. Оффшор бүсээс мөнгө оруулж ирээд энэ мөнгийг иргэдэд олгож болно.

Энд бас нэг зүйл хэлье. Хэдхэн хоногийн өмнө болсон жагсаал АН-ын бүлэгтэй мөн ямар ч хамаагүй. Манай улсын шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдох гэж байна. АН-ын бүлэг энэ хүнийг дэмжих боломжгүй. Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газарт хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн. Өмнөх Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээх ёстой. Монгол Улсын Засгийн газар ард түмнээр тоглоом хийж болохгүй” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top