x

"Учиртай гурван толгой" буюу Х.Баттулга, У.Хүрэлсүх, Сү.Батболд

У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорчихлоо. Дараачийнх нь Засгийн газар ч төвөггүй байгуулагдах юм шиг байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх өмнө нь өөрийнх нь танхимд ХЭГ-ын даргаар ажиллаж байсан нутгийн дүү Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар намын Бага хурлаас нэр дэвшүүлснээс үзвэл шинээр байгуулагдах Засгийн газарт У.Хүрэлсүхийн танхимаас цөөнгүй сайд улирч үлдэх бололтой. Харин У.Хүрэлсүх нь гурав, дөрөвхөн сарын дараа намын даргаасаа түдгэлзээд Ерөнхийлөгчид нэр дэвшээд ороод ирнэ. Хонь бүрэн, чоно цатгалан...

Гэвч У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын өөд өөдөөсөө ханцуйлсан хутга шөвөгний үзүүрт гэнэ сэрэггүй явсан нэг нөхөр "төөрсөн гөлөг шиг" өлгөгдөөд гараад ирсэн нь Ерөнхий сайд асан Сү.Батболд болов. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд асан Сү.Батболдыг "Төрийн эргэлт хийлээ. Монголын төрийг хямрааж, ард түмний сонголтыг нухчин дарах ажлыг эхлүүллээ" хэмээн чуулганы индрээс мэдэгдэв. Харин У.Хүрэлсүх нь Х.Баттулгыгаа "ард түмнийг үймээн самуунд турхирсан, Үндсэн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой" гэв. Магадгүй зөвхөн өөрсдөө л ойлгож чадах огт өөр хэлээр ярилцаж байгаа байх.  

Тухайлбал, Сү.Батболдын "төрийг хямрал руу түлхэх" болсон шалтгааныг Оюутолгойн гэрээтэй холбосон Ерөнхийлөгчийн үгэнд ямар нэг учир шалтгаан буюу "логик" байсангүй. Сануулахад Оюутолгойн гэрээг байгуулахад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нар бүгд шүүхээс ял авсан. Харин Сү.Батболд бол уг гэрээтэй огт холбоогүй хүмүүсийн нэг.

Оны өмнөхөн түүний талаар дэгдээсэн "оффшорын" асуудал хуулийн хувьд дууссан учир түүнд холбогдуулах өөр хэрэг олдоогүй бололтой. Харин ч Сү.Батболдын талаар Нью Йоркийн шүүхэд хуурамч мэдээлэл гаргасан гаднын хуулийн фирмийн ард одоогийн Ерөнхийлөгч байжээ гэж дүгнэж болохоор байна. Мөн Нью Йоркийн Сү.Батболд дээр явуулсан ажиллагаагаа зогсоосны дараа дотооддоо буюу Баянзүрх дүүргийн шүүхэд хувь хүнээр гомдол гаргуулан хаалттай шалгуулж байгаа тухай Ерөнхий сайд асан анх удаа чуулганы индэр дээрээс ам нээжээ.

Болж өнгөрсөн үйл явдлыг "сонгуульд нэр дэвших магадлалтай" этгээдийн эсрэг улс төрийн хар технологи гэж үзэх хүн цөөнгүй байгаа ч өнөөдрийг хүртэл Сү.Батболд гэдэг хүн МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой талаар нэг ч эх сурвалжийн мэдээлэл алга. Мань хүн өөрөө ч энэ талаар огт бодоогүй явсан бололтой юм. Тэгэхээр асуудал өөр зүйлд байна аа гэсэн үг.

Эх сурвалжийн хэлснээр Х.Баттулга, Сү.Батболд нарын хувьд өнгөрсөн цаг үед эрх ашиг нь огтлолцсон буюу зөрчилдсөн ганцхан зүйл байсан нь Сү.Батболд Ерөнхий сайд байх үедээ Тавантолгойн ордод хөрөнгө оруулах хамтарсан консерциумыг шалгаруулахад Х.Баттулгыг өөрийг нь оруулаагүйд одоо болтол өс санаж явдаг гэнэ. Гэхдээ тэр ч гэсэн цаг хугацаатай. Харин ийм дайны мөнгөн дүнтэй том төслийн төлөө бол У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр өлхөн муудалцаж чадна. Эсвэл? 

Эсвэл зүгээр л энэ хоёр хүн өөр өөрийнхөө сурснаар тоглож, нэг нь сурсан зангаараа галын шугамнаас оргож, нөгөө нь оффшор, Оюутолгойн гэрээ гэх "салхин тээрэм"-тэй байлдаж байна.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (106.3.193.212)
    yutai ch hurelsuh bol enbayariin gutliig doloogood 14 saya USD hergees multarsan yum chin, gutliin ul doloogood sursan hun yum bish uu
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.180.215)
    хүүк өөрөө сү гэж хэлж болохгүй болхоор жонхуугаар хэлүүлсэн ч юм уу эсвэл жонхуугийн хадам хулмас нь бууж магадгүй сургаар доош нь хийхээр шийдсэн үү
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (106.3.193.212)
    boliochee teneg setguulchee, lalariin gar hul bolood, bichig usegtei bol yum unshaach
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top