x

АН-ын ҮБХ-г хуралдуулахаар Улс төрийн зөвлөлд шаардлага хүргүүлэв

АН-ын ҮБХ-ны гишүүдээс өнөөдөр тус намын Улс төрийн зөвлөлд шаардлага хүргүүлжээ. Энэ тухай Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Д.Батцогт, Ц.Баатархүү нар өнөөдөр Төв шуудангийн өмнө байрлах АН-ын төв байранд мэдээлэл хийлээ. 

Шаардлагын утга нь ҮБХ-ны ээлжит бус хуралдааныг яаралтай зарлаж, цаг үеийн асуудлыг хэлэлцүүлэх явдал. Цаг үеийн асуудал гэдэг нь маргаантай байгаа тамга тэмдгийн асуудлыг шийдвэрлэх, үүний тулд намын Их хурлыг товлон зарлаж, намын шинэ даргыг томилох асуудал юм. 

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль болоход тавхан сарын хугацаа үлдчихээд байхад тус нам даргагүй /УДШ С.Эрдэнийг намын даргаар бүртгэхээс татгалзаж, мөн Ц.Тувааныг цахим бүртгэлээс хассан/, хоёр тусдаа тамга тэмдэгтэй болчихоод байгаа билээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд ҮБХ хороо хуралдаж, намын Их хурлыг товлон зарлах учиртай.

Энэ сард УДШ-д бүртгүүлэхээр өгсөн намын шинэ дүрэмд зааснаар намын даргыг намын Их хурал дээр нэр дэвшүүлж сонгох ёстой. Үүний дараа тус намаас ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр АН-ын дэд дарга асан, ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин намынхаа гишүүдэд хандаж дараах мэдэгдлийг хийлээ. Сануулахад, тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "АН-ын даргын өрсөлдөөнөөс хойш суух бодолгүй" гэдгээ мэдэгдсэн билээ.

Х.Тэмүүжин:

-"Айл гэр хэрүүл уруултай байхад олон түмэн ойртох битгий хэл үр хүүхэд нь зугтдаг жамтай. Тийм учраас бид тогоон дотроо эвтэй хүлээцтэй байж гадна талдаа төр талдаа хяналттай хариуцлагатай хүчтэй байх ёстой.

Төрийн ордонд нь хулгайч луйварчид ороод суучихсан, төр улсынх нь толгой дээр худалч урвагчид заларсан байгаа энэ үед Монголын төрөөс эерэг үзэл, шинжлэх ухаанч байдал үнэртэхээ больсон. Цэрэг хувцас, сүгсэлзсэн ёсолгоо хоёроор асуудал шийдэгдэхгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Ард иргэдийн амьдрал, бизнес, залуусын хүсэл мөрөөдөл үгүй болж байна. 

Тийм учраас хоосон хийрхсэн улс төрийн пиараар биш эрүүл саруул ухаанаар асуудлыг шийддэг болмоор байна. Харалган төр засгийн эсрэг хүчтэй дуу хоолой гаргахын тулд АН эхлээд өөрсдийн толгой дээрх бухлаа харах ёстой. Сөрөг хүчнийхээ орон зайг эзэлье. Та бүхэн АН-ыг дахин сүнсээ олоход туслаарай дэмжээрэй гэж хүсье" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Харсан ч юм шиг (139.5.216.105)
    Энэ юун өвгөн билээ?
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top