x

У.Хүрэлсүхийн танхимыг явсан шиг нь явуулаарай, МАН-ынхаан!

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа огцруулчихлаа. УОК-ийн дарга, Нийслэлийн онцгой комиссын дарга нарт хариуцлага тооцуулах иргэдийн шахалтын хариуд “цэрэг хүн ялагдвал хамт ялаглаж, ялбал ч хамт ялдаг” гээд танхимаараа огцорчихлоо.

Тэгэх мөртөө “Сүхбаатарын талбайд зохион байгуулсан жагсаалын ард Ерөнхийлөгч бий” гэж хэлэв. Харин Ерөнхийлөгч нь Сү.Батболд руу чихээд, нөгөөх нь хариу заргалдаад...

Ерөнхий сайдын хэлсэн үгээс үзвэл мань хүн өнгөрсөн жил гаруйн хугацаанд коронатай биш, маниустай л “байлдаад” байсан бололтой юм. Тэгээд эцэст нь цагаан тугаа өргөж л дээ. Гэвч тэр үнэхээр энэ танхимыг “элэг бүтэн” авч явахын төлөө юу, Эсвэл?

Эсвэл Э.Бат-үүлийн хэлсэнчлэн “эдийн засаг хүндэрсэн” учраас Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорсон бол яах вэ? Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх жинхэнээсээ тулааны талбарт цэргүүдээ орхиод зугтсанаас ялгаа юун.

Ер нь бол өчигдрийн огцролт маш “санаанд оромгүй” тохиолдол болсныг хэлэх хэрэгтэй. Хоёр сайдад хариуцлага тооцоод өг гэсэн чинь танхимаараа нураад ирсэн. Хэргийн учир тэр хоёр хүн хамгийн түрүүнд огцрох ёстой хүмүүсийн тоонд багтаагүйд байсан бололтой. Хэрвээ Я.Содбаатар, О.Мэндсайхан хоёрыг суллаж гэмээн араас нь “огцорвол зохих” нөхдийн уртаас урт цуваа хөврөх нь тодорхой. О.Чулуун, Х.Нямбаатар гээд...

Хоёрдугаарт коронавирусыг дотооддоо алдсан, урт богино хугацаагаар олон удаагийн хатуу хөл хорио тогтоосноос хувийн хэвшлүүд, жижиг бизнесүүд дампуурч, эдийн засаг хямарсан, энэ хүндрэлээс хэзээ гарах нь таашгүй, бараг бүтэшгүй зүйл болсон учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ шийдвэрийг гаргасан байж магадгүй л юм. Түүний оронд хэн ч очсон дордуулна уу гэхээс дээрдүүлэхгүй. Тийм шалтгаанаар У.Хүрэлсүхэд тэргэнд орж зүтгэхээс илүү хажуунаас нь шилбүүрдээд сууж байх нь ашигтай. Таван сарын дараа сонгууль болох гэж байхад шүү дээ.

Харин нэг зүйлийг хэлэхэд “ачаа үүрэхгүй” гэсэн хүмүүсээр ачаа битгий татуулаарай даа, МАН-ынхан минь. У.Хүрэлсүхийн танхимыг явсан шиг нь явуулаарай. Өнөөдөр явлаа гээд, маргааш нь буцаад ирдэг "урилгагүй гийчин" шиг нөхөд хэрэггүй шүү л гэмээр байна. Тэр тусмаа танхимынх нь тал хувь нь эргэж ирэх /Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар буцаж ирэхээр болсон гэнэ/ байсан бол У.Хүрэлсүх ийм жүжиг тавих шаардлага ч анхнаасаа байгаагүй.

Мэдээж намын даргын хувьд дуртайгаа чихээд оруулж чадах нь ядаж огцорсон сайд нараа оруулж ирэхгүй байх совесть хэрэгтэй байх аа.

Хоёрдугаарт, Ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлэх Үндсэн хуулийн заалтаа бариарай даа, МАН дарга аа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.108.138)
    Засгийн газар огцорсон юм биш шүү дээ. Танхимын хоёр сайдаа явуулчихаад өөрөө үлдэнгүй гэж Хүрэлсүх ерөнхий сайд саналаараа огцорсон. Ерөнхий сайд огцрохоор танхимаараа огцордог жишгээр л огцорсон хэрэг. Тийм болохоор Оюун-Эрдэнэ дэвшиж томилогдох эрхтэй. Энэ далимаар Ольгархуудтдай тууштай тэмцэгч Оюун-Эрдэнийг зайлуулах далд санаа яваад байна
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.25.165)
    тайван цуглааныг Засгийг самрахаар анаж байсан увайгүй улстөрчид овжиноор ашиглан улстөржүүлж МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАХ ТҮВШИНД ХҮРГЭЧИХЛЭЭ. өмнөх ЗГ-с одоо хүн хэрэггүй шдээ
    2021 оны 01 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй 12 цаг 17 мин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр тодруулга хийлээ 13 цаг 7 мин "Ногоон автобус"-ны хэргийн хохирлыг бүрэн төлж барагдуулжээ 2026-04-10 6042 аж ахуйн нэгжийн битүүмжилсэн дансыг нээлээ 2026-04-10 Цонх, шилэн фасадын гаалийн хэмжих нэгжийг квадрат метрээр тооцдог боллоо 2026-04-10 Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг нээлээ 2026-04-10 Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлөг боллоо 2026-04-10 ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан яамны албан хаагчидтай уулзлаа 2026-04-10 УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026-04-10 Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа 2026-04-10 Дөрөвдүгээр сарын 11-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна 2026-04-10 Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Элчин сайдтай уулзаж, дизель түлш хөнгөлөлттэй авах хүсэлт тавилаа 2026-04-10 Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргөлдөөн гарч болзошгүйг анхаарууллаа 2026-04-10 Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн баг түрүүллээ 2026-04-10 Нийслэлд скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлах захирамж хэрэгжиж эхэллээ 2026-04-10 "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 2026-04-10 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Багануур" ХК-ийн уурхайчидтай уулзлаа 2026-04-10 АТГ ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүрэн цахимжуулна 2026-04-10 "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүллээ 2026-04-10 Меланиа Трамп Ж.Эпштейнтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв 2026-04-10
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ ... Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... АИ-92 шатахууны үнийг тогтворжуулж, АИ-95 болон дизель түлшн... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цааш... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын...
Top