x

АН: УОК, НОК-ийн дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулах шаардлага хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв. АН-ын бүлгээс УОК-ийн дарга Я.Содбаатар, нийслэлийн Онцгой комиссийн дарга /нийслэлийн Засаг дарга/ Д.Сумьяабазар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг албан тушаалаас нь нэн даруй огцруулахыг шаардсан байна.

Тодруулбал, өнгөрсөн хугацаанд амь нас болон эрүүл мэнд, сэтгэл зүйн хохирол амссан Монгол Улсын иргэд УОК-ийн буруу шийдвэрээс болж хохирсон. Коронавируст халдварын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ оновчтой бус байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлэг удаа дараа сануулсаар ирсэн бөгөөд ямар ч үед хүний эрхийг дээдэлж ажиллах ёстой гэдэг байр сууриа илэрхийлсээр ирсэн билээ.

Гэвч өнгөрсөн жил гаруйн хугацаанд Монгол Улс цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар ямар ч бэлтгэлгүй, цаасан дээр хэдэн хууль, журам батлахаас хэтэрсэнгүй. Халдварын тохиолдол илрэх бүрд УОК, түүний шийдвэрийн биелүүлэгч төрийн байгууллагын албан тушаалтнууд иргэдийг буруутгаж, нэр төрд халдсан, ялгаварлан гадуурхдаг ёс зүйгүй үйлдлүүд гаргасаар байна.

Үүний нэг жишээ нь дөнгөж төрсөн эмэгтэй нярай хоёрыг шилжүүлэн зөөвөрлөж байгаа явдал. Тиймээс энэхүү харгис үйлдлүүдийнхээ хариуцлагыг хүлээх цаг нь одоо болсон хэмээн АН-ын бүлгээс мэдэгджээ.

Мөн иргэд ч энэ байдлыг тэвчихгүй хэмээн Сүхбаатарын талбайд цуглаж эсэргүүцлээ илэхийлсээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top