x

Суллахын хооронд шударга ёс яриад яах вэ, Г.Занданшатар дарга аа

Нэг нам үнэмлэхүй олонх болчихоор бүх шатанд хяналт алдагддаг жишээг алхам тутамдаа бид хангалттай амсаж байна. Ард түмэн МАН-д хоёр сонгууль дараалан итгэл үзүүлж, УИХ-д 65, 62-оор нь сонголоо.

Өнгөрсөн оны УИХ-ын ээлжит сонгуулиар эхлүүлсэн ажлаа дуусгана хэмээн сүржин үг ярьж явсаар эрх баригчид дахиад үнэмлэхүй олонх болсон ч үр дүнд нь байгуулагдсан УИХ ажлаа хийж чадахгүй байна. Учир юу гэвэл, Г.Занданшатарын удирдсан парламент өөрсдөдөө ашигтай хуулийн төслийг лоббидож, “гэрлийн хурд”-аар баталдаг болж, ард түмэнд хэрэгтэй амин чухал хууль, тогтоолыг хав дардаг жишиг тогтоочихлоо.

Шинэ бүрдсэн парламент эхний намрын чуулганаараа Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж, хоёрхон долоо хоногийн дотор батлав. Ингэхдээ эрх мэдлийг хэт нэг талд гаргасан, ард түмнийг хуулийн нэрээр далайлгаж, айлгах, тэр хэрээр өөрсдөдөө ашигтай байх бүх хувилбарыг хуульд шингээгээд өгчихлөө. Цагаан захтнуудын хэрэг ч удахгүй замхрах эхлэл тавигдсан ч гэж хэлж болно. Энэ нь ердөө хэдхэн сарын дараа болох Ардын хувьсгалын 100 жилийн ойтой давхацчихлаа. 

Ийм тооцооллыг эрх баригчид хийж, УИХ-ын дарга хууль тогтоох байгууллагаар зүтгүүлэх сценари хэдийнэ биччихсэн байжээ. Энэ сценарийн дагуу ажил өрнөж байна. Одоо тайлбарлая. Тэгш ойгоор Өршөөлийн тухай хууль баталдаг жишиг манайд бий. Энэ онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Өршөөлийн хууль батлах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлж байсан. 

Үүнийг нь УИХ-ын дарга төвөггүй шүүрэн авч, өөртөө оноо авахын тулд ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Нэг ёсондоо, гэм буруутай нь тогтоогдон хоригдож буй олон хүн гэр бүлдээ очих хугацаа ойртож байна. Тэгш ойд зориулан гаргах Өршөөлийн хуулийг боловсруулах ажлын хэсгийг ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллах аж. Тоо баримт дурдвал, манай улс 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хууль баталж байжээ. 

Хамгийн сүүлд буюу 2015 оны Өршөөлийн тухай хуулиар авлига, албан тушаалын хэргийг өршөөх тухай яриа гарч, тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж хориг тавьснаар хасуулж байсныг хэвлэлийн хуудаснаас харж болно. Энэ дунд татварын, эдийн засгийн өршөөлийн хуулиуд ч гарч байлаа. Тэр нь манай улс олон улсын санхүүгийн байгууллагын хар жагсаалтад орох нэг үндэслэл болж байв. Тэгвэл Ардын хувьсгалын 100 жилийн ойн нэр барьж, батлах гэж буй 2021 оны Өршөөлийн тухай хуулиар ямар хэргүүд өршөөгдөх бол. 

Ер нь бол, Өршөөлийн хууль батлах талаар нэг их зарлаж, тэр дундаа ямар хэргүүд өршөөлд хамруулах гэж буй тухай ч нууцалдаг. Учир нь, хэн нэгэн хуулийн цоорхой, хийдэл харж, өршөөлд хамрагдчих юм чинь гээд үйлдээд эхлэхээс сэрэмжилж байгаа хэрэг. Ийм шалтгаанаар үе үеийн УИХ Өршөөлийн хуулийн төслийг маш богино хугацаанд УИХ-иар хэлэлцүүлж баталдаг байсан. Өршөөлийн хуулийн энэ онцлогийг дагуулж, татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлсан, шамшигдуулсан цагаан захтнуудыг өршөөж, гэм буруугүй болгодог жишиг тогтоод манайд удчихлаа. 

Хуулийн энэ хулгайтай эвлэрмээргүй байна, Г.Занданшатар дарга аа. Таны удирдсан парламент үнэмлэхүй олонхоороо нэг намыг төлөөлж байхдаа сонгуулийн өмнө хорьж, цагдаж “жүжиглэсэн” журмын нөхдөө ялаас мултлах заалтыг Өршөөлийн хуулийн төслийн заалтад оруулах гэж байгаа юм биш биз. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд засгийн эрхийг ээлжилж барьж, МАН, АН-ын гишүүдээс төрийн сайд, дарга хийж явсан олон хүн өнөөдөр гэм буруутай нь шүүхээр тогтоогдож хоригдож байна. 

Тухайлбал, АНаас С.Баярцогт, М.Энхсайхан, Б.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Болор, Д.Эрдэнэбат нар АТГ-ын харьяаллын хэргээр ял сонсов. МАН-аас ч С.Баяр, Ж.Эрдэнэбат, Г.Солтан, Ч.Батзориг, Б.Ундармаа, Н.Номтойбаяр гээд шоронгийн нээнтэгтэй улстөрчид байна. Шүүхийн хуулийг хэлэлцэхийн өмнө Ж.Эрдэнэбатын хэргийг товлосон байхад өмгөөлөгч нь хойшлуулах санал гаргаад л Шүүхийн хуулийг баталсны дараа Дээд шүүхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж байна. 

Эрх баригч намын гишүүн байсан Н.Номтойбаярын хэрэг мөн л энэ долоо хоногт Дээд шүүхээр хэлэлцэгдэнэ. Түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны гуравдугаар сарын 21-нд 03 дугаартай тогтоол гаргаж, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталж, албан тушаалаа урвуулсан. 

Уг тушаалынх нь дагуу ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Б.Баттөгс нар хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн буруутгасан. ЖДҮ, Концесс, Хөдөлмөр эрхлэлтийн сантай холбоотой энэ мэт хэрэг Ардын хувьсгалын ойгоор эрх баригчдын хуулиар замхарвал МАН “шударга ёс” гэдэг үг хэрэглэх эрхгүй. 

Ёстой л төрд, шүүхэд итгэх ард түмний итгэл буурна. Угаас жилээс жилд шүүхэд итгэх иргэдийн итгэл буурч буй судалгаа бий. Манай улс шүүхийн хараат бус байдлаар 140 орноос 120-т жагсаж байгаа нь шударга ёс алдагдсаны тод жишээ мөн. Ардын хувьсгалын 100 жилийг угтан хэлэлцэж батлах гэж буй 2021 оны Өршөөлийн тухай хуульд өмнөх хуулиудаас ялгаатай. Тухайлбал, УИХ 2015 онд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиудыг баталсан, мөн 2017 онд шинэчилсэн. 

Хуулийн шинэчлэлтээр хөөн хэлэлцэх хугацаагааг нааш цааш болгосон асуудал бий. Ингээд байж байтал Г.Занданшатарын удирдсан шинээр бүрдсэн парламент Шүүхийн тухай хуулийг баталж, эрх мэдэл ялсан намын талд төвлөрөхөөр, хууль шүүхийн байгууллагын томилгоо ч тэгж хийгдэхээр болгочихлоо. Энэ мэтээс үүдэж, хуулийн гажуудал, хийдэл, улстөрч бүрийн ярих дуртай болсон өнөө “шударга бусын хонгил” арилаагүй энэ цагт Өршөөлийн тухай хууль яригдаж байна гэж хэлж болохоор байх. 

Гэхдээ авлига, албан тушаалын хэрэгтнүүдээ өршөөх гээд Өршөөлийн тухай хуулийг “нөөцлөөд” байсан юм биш биз. Саяхан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхий сайд зургаан жилийн хугацаатай томилдог байхаар УИХ хуульчихлаа. Одоо Өршөөлийн хууль нэрээр албан тушаалын хэргүүдийг өршөөх заалт оруулахаар улайрч байгаа юм бол АТГ байх хэрэг байна уу, Г.Занданшатар дарга аа. Та хууль тогтоох байгууллагын дарга байхдаа хуулийн ийм өөрчлөлтийг хийж буй нь нэг намд үнэмлэхүй их эрх мэдэл өгсөн, эргээд хяналт, хариуцлага алдагдахад хүргэж байна. Ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдгийг илэрхийлэл Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд дуугарах ёстой юм биш үү гэх асуулт ч гарч ирж байна.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 10 цаг 59 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 11 цаг 7 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 11 цаг 9 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 11 цаг 10 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 11 цаг 10 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 11 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 13 цаг 37 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 13 цаг 38 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 13 цаг 40 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 13 цаг 41 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 13 цаг 47 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 13 цаг 47 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 13 цаг 49 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 13 цаг 50 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 14 цаг 59 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 16 цаг 2 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 16 цаг 4 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 16 цаг 4 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 16 цаг 6 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top