x

Эх, хүүхдийн амь нас эмч, сувилагч нарт ч хамаатай

Өчигдөр орой /22 цагийн орчим/ Нэгдүгээр төрөх эмнэлгээс дөнгөж төрсөн нярайг эхтэй нь хамт ХӨСҮТ рүү зөөвөрлөсөн явдал иргэдийн бухимдлыг төрүүлж, үүний улмаас УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь огцруулах аян соошл орчинд өрнөөд байна.

Төрсөн эхээс авсан PCR шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн тул тэднийг ХӨСҮТ рүү яаралтай шилжүүлжээ. Шилжүүлэхдээ шинэ төрсөн эхийг эмнэлгийн халат, шаахайтай нь гаргаж машинд суулгасан нь “хүнлэг бус, хэрцгий үйлдэл” хэмээн яллагдахад хүрсэн билээ. Иргэдийн олонхи нь үүний буруутан нь Эрүүл мэндийн сайд, УОК-ийн дарга нар хэмээн үзэж, тэднийг албан тушаалаас нь огцруулахыг шаарджээ. Шадар сайд Я.Сүхбаатар энэ үйл явдлын дараа “Ажлын гүйцэтгэл дээр алдаа гаргасан ажилтнуудад хариуцлага тооцохыг ЭМ-ийн сайдад үүрэг болгосон” тухайгаа олон нийтийн сүлжээнд мэдээлжээ. Энэ нь эсрэгээрээ өөр дээрээ гал дуудсан хэрэг болов.

Нэг зүйл тодорхой нь Нэгдүгээр төрөх эмнэлэг дээр коронавирусийн халдварын шинэ голомт бүртгэгдлээ. Төрөх эмнэлэгт ирж байгаа эхчүүд төдийгүй эмч, ажилтнууд ч гэсэн сэтгэл санааны хүнд дарамтанд байгаа нь ойлгомжтой.

Гэвч өчигдөр эх, хүү хоёрыг тээвэрлэсэн ХӨСҮТ-ийн ажилтнууд, шуурхай комиссийнхон хариуцлага алдсан, сэтгэл дутсанаас гадна төрөх эмнэлгийн эмч, ажилтнуудын ажлын хариуцлагатай ч бас холбоотой. Учир нь эх, хүүхдийн амь нас, эрүүл мэнд хамгийн түрүүнд төрөх эмнэлгийн эмч, сувилагч нарт хамаатай. Эх, хүүхдийг зөвхөн эсэн мэнд төрүүлэх тэдний үүрэг биш. Төрсний дараа эрүүл мэндийг нь хамгаалах, эрсдэлд оруулахгүй байх ч гэсэн тэдний үүрэг. Ядаж л дүн өвлийн хүйтэнд эмнэлгийн халат, шаахайтай хөөж гаргахын оронд хөнжилд нь боогоод носилкон дээр хучаад гаргах сэтгэл дутсан хэрэг. Ийм ойлгомжтой зүйл дээр “Онцгой комиссийнхон зааварчилгаа өгсөнгүй” энэ тэр гэж дээш нь шидээд байх ч шаардлагагүй. Эмч, сувилагч нар байтугай энгийн иргэн хүртэл энэ зэргийн мэдлэгтэй шүү дээ.

Харамсалтай нь төрөх эмнэлгийн эмч, ажилтнууд тэр зэргийн сэтгэл гаргасангүй. Нөгөө л “халдвартай хүн” гэхээр тахал үзсэн юм шиг зугтаж зулардаг харанхуй байдалтай нь холбоотой юм болов уу.

Хоёрдугаарт, ерөнхийдөө манай эрүүл мэндийн байгууллагууд, эмч, ажилтнуудын халдвартай хүнтэй хэрхэн ажиллах вэ гэдэг мэдлэг мэдээлэл, сэтгэл бас дутсаных. Үүн дээр харин Онцгой комисс, Эрүүл мэндийн сайдыг хангалттай буруутгаж болно.  Тэрний төлөө бол огцруулсан ч багадна. Нийслэлийн хэмжээнд нэг бус эмнэлэгт халдвар бүртгэгдэж, голомтлон тархаж байхад үлдсэн бусад эмнэлгүүд дээрээ ядаж урьдчилан сэргийлэх, халдвар гарсан үед хэрхэн ажиллах талаар удирдамж заавар өгч, эмч, ажилтнуудаа хамгаалах хэрэгслээр хангачих хэрэгтэй шүү дээ. 

Гэвч муу зүйлд ч сайн тал бий гэдэг. Өчигдөр хэрвээ эх, хүү хоёрыг зөөвөрлөх үеэр Eagle телевиз шууд мэдээлэл дамжуулж, эх, хүү хоёрыг олны анхааралд авчираагүй байсан бол иргэд ч гэсэн ЭМЯ, УОК-оос дамжуулдаг албаны хуурай мэдээнд тархиа угаалгаад, эмч, эмнэлгийн ажилтнууд "чөмгөө дундартал ажиллаж байна, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө нойр хоолгүй зүтгэж байна" гэж залбираад суух байсан биз. Гэвч бодит байдал тийм биш гэдгийг харуулахад ганцхан кадр хангалттай байлаа.  

Ингэхэд Монгол Улсад корнавирусын халдвар орж ирээд бүтэн нэг жил, дотоооддоо халдвар тархаад гурван сар болж байна. Ямар анх удаагаа илэрч байгаа халдвар ч биш дээ. Гэтэл манай дарга нар өөрсдөдөө зориулж "эрээн хувцас бэлдсэнээс өөр юу ч хийсэнгүй" гэдэг л үнэн байна. Өнгөрсөн нэг жилийн туршид эмч, эмнэлгийн байгууллагуудынхаа төлөө нэг ч удаа ам нээгээгүй УИХ-ын гишүүд, хууль тогтоогчид хүртэл тэнгэрээс бууж ирсэн аятай гэнэт сэхээ орж, дуу дуугаа авалцан хариуцлага ярьж эхэлсэн нь "ниргэсэн хойно хашгирах", "борооны араас нулимах" гэдэг л болж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top