x

С.Баяр, С.Баярцогт нарыг "улс төрийн хоригдол" болгосон хөөн хэлэлцэх хугацаа

Улсын Ерөнхий прокурорын газраас прокурорын байгууллагын 2020 оны ажлын тайлан, нэгдсэн дүн мэдээг өнөөдөр танилцууллаа.

Уг мэдээллийн үеэр өнгөрөгч онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллан шүүхэд шилжүүлсэн 48 гэмт хэрэгт 21 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болохоор шүүхээр шийдвэрлүүлснээ мэдээлжээ. Дээрх хэргүүдээс иш татаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн С.Баяраас 3,5 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум гаруй төгрөг, 1 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг хурааж авч, улсын орлого болгохоор шийдвэрлүүлснээ хэлэв.

Мөн С.Баяртай хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын /”Петровис”-ийн захирал/ нэр дээр бүртгэлтэй байгаа 5,7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй АНУ-ын Нью-Йорк хотод байрлах үл хөдлөх хөрөнгийг,

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн С.Баярцогтоос 4 их наяд төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэснээ мэдээлжээ.

Сануулахад эдгээр хүмүүсийг анх Оюутолгойн гэрээний асуудлаар яллагдагчаар татсан байдаг. Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа тухайн үед мөрдөж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу зарим төрлийн татварыг тогтворжуулсан /гэрээ байгуулах үед байсан татварын хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар гэрээг хийсэн/ нь улсад хохирол учруулсан гэж үзсэн юм байна. Харин шүүх хурлын өмнө хэргийг нь хэрэгсэхгүй болгож, оронд нь “Петровис”, “Номадс” компанитай байгуулсан ханган нийлүүлэлтийн гэрээгээр ял хүлээлгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээнээс огт өөр хэргээр, “Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгч нартай хийсэн гэрээнд хөндлөнгөөс нөлөөлсөн, дээрх компаниудад давуу байдал олгосон гэж үзэж ялласан хэрэг. С.Баярыг “Петровис” компанитай хийсэн гэрээгээр, С.Баярцогтыг “Номадс”-тай байгуулсан гэрээгээр ялласан.

Ингэхдээ мэдээж улсад хэдий хэмжээний хохирол учруулсан тухай нотолгоо буюу нотлох баримт гаргаагүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн 22.10-т заасан “үндэслэлгүй хөрөнгөжих” гэмт хэрэг /Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч, 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай/ үйлдсэн хэмээн ялласан билээ.     

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуульд зааснаар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно. Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татахыг хориглоно” /ЭХ-ийн 1.10/ гэсэн байна.

Харин С.Баяр 2007-2009 онд МУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа дараа эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн. С.Баярцогт 2008-2012 онд Сангийн сайдаар ажиллахдаа Оюутолгойн гэрээтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил үүссэн, албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэдийн дууссан гэсэн үг. Тиймээс дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байгаа эсэхээс үл хамаараад уг хэргийг мөрдөн шалгах хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа” дууссан байна.

Хоёрдугаарт, “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авилга, албан тушаалын хэргийг сэргээн шалгах” тухай 2020 оны нэгдүгээр сард баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн цэц дээр унасан. Мөн уг хуульд “хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан” буюу 2017 оны тавдугаар сараас /2017.05.11/  2020 оны нэгдүгээр сарын 10  /Дагаж мөрдөх журмын тухай хууль гарах хүртэл/ хүртэл хугацаанд хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээн шалгахаар заасан. Уг хууль нь одоо Үндсэн хууль болон хүний эрх зөрчсөн шалтгаанаар Цэц дээр унаад байгаа.

Мөн Ерөнхий сайд асан С.Баяр, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарыг яллагдагчаар татаж, Оюу толгойн гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал бий болгосон, улсад найман их наяд төгрөгийн хохирол учруулсан гэх хавтаст хэргийг 2017 онд нээсэн. Харин хэрэгсэхгүй болгосон нь 2020 оны тавдугаар сар. Тэгэхээр Дагаж мөрдөх журмын тухай хуулийг шүүх хэрэглэх, хэрэглэхгүй аль ч С.Баярцогт, С.Баяр нарт ял оноосон шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлгүй болж таарч байна. Ийм тохиолдолд тэднийг “Улс төрийн хоригдлууд” гэж нэрлэхээс өөр аргагүй.

Ялангуяа цар тахлаар шалтаглан шүүх хурлыг хаалттай явуулсан, шүүхийн шийдвэрийг одоо болтол ил гаргахгүй /Улсын нүүцад хамаарахаас бусад бүх тохиолдолд бүх шатны шүүхийн шийдвэрийг шүүх.мн сайтад нийтлэх хуультай/байгаа нь энэ хардлагыг улам л бататгаж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Эрдэнэсайхан Д дорнод халх гол (59.153.87.38)
    Хөөн хэлэлцэх хугцаа дууссан тул ялгүи гэсэн үгүү иргэд биднийхээ сэтгэл зүигээр тоглох юмдаа
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Чи (66.181.181.14)
    Хоёр хулгайч ш дээ
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.115.229.50)
    hulgaich lyivarchid sh tee, edniig yaasan gej sullah yum bee novshiin luivarchid, hiisen gereegee har.toiruu bus zamaar hahuuliin munguu ugaasan iim l humuus sh tee
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 36 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 45 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 52 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 56 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 1 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 4 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 59 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top