x

Ц.Оюунгэрэл хэний хүн бэ?

Өчигдөр хуралдсан АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын шинэ даргыг сонгох сунгааг зарлажээ. Үүний дараа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл намын даргын сунгаанд оролцохоор хамгийн түрүүнд материалаа бүрдүүлж өгсөн байна. Мөн "Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихээр өрсөлдөнө" гэдгээ зарласных нь дараа түүний дараа нийгмийн сүлжээгээр явсан сөрөг дайралт, "Ц.Оюунгэрэл хэний хүн бэ?" гэдэг асуултад хариулт өгөхөөр хувийн пэйж хуудсаараа дамжуулан намынхаа гишүүдэд хандсан байна.

Ц.Оюунгэрэл: БИ ХЭНИЙ ХҮН БЭ?

Одоогоор нэр дэвшээд байгаа зургаа долоон эрчүүдтэй ганцаараа өрсөлдөх эмэгтэй нь болж байх шиг байна. Ер нь манай намын түүхэнд эмэгтэй хүн намын даргад өрсөлдөж буй анхны тохиолдол энэ л дээ.

Нэг талаас зориг шаардсан, нөгөө талаас сонирхолтой адал явдал намайг угтаж байх шиг байна. Дараа дараагийн эмэгтэйчүүддээ дардан зам гаргаж өгөх юмсан, анхны өрсөлдөгч эмэгтэй нь нэрээ татчихгүй юмсан, болж өгвөл ялаад эмэгтэй хүн дарга байж болно гэдгийг тунхаглалцаад өгөх юмсан гэж би бодно.

Намын даргад нэрээ дэвшүүлсэн тэр өдрийн маргааш миний утас ихэд хангинав. Намын партизан гишүүн байна гэсэн аатай хүмүүс залгаж “чи хэний хүн бэ?”, “Чамайг бид хүлээж авахгүй, чи Элбэгдоржийн хүн гэнэ!” гэх мэтээр загнав. Энэ асуудал тийм ч хөнгөн асуудал биш бололтой. Үл тоомсорлоод хариулахгүй өнгөрөөж болохгүй уг мухрын хариулт нэхэж байгаа нь дараагийн хэд хоногийн үйл явдлаас харагдаж байлаа. Хэн, хэдэн удаа, яаж, ямар зан авираар ийм асуултыг надад тавьж байгааг би энд дурдах хэрэггүй юм. Харин энэ асуултын хариу манай намын жирийн гишүүдэд маш чухал юм байна гэдгийг би ойлгож байна.

Ийм учраас “Би хэний хүн бэ?” гэдэг асуултанд хариулья.

Үнэндээ би улс төрд амьдарсан 28 жилийн хугацаанд хүний эрхийн төлөө ажиллаж байна гэж өөрийгөө бодсоор ирсэн. Гаднаас харахад хэний төлөө ажилласныг би дүгнэхгүй байх. Харин хүний эрхийн зөрчил үүсгэж байсан үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудын эсрэг ямар нэг шүүмжлэл хэлж байсан юм билээ. Сэтгүүлчдийг хамгийн их шүүхэд өгдөг байсан Н.Багабанди ерөнхийлөгч, жагсаалчдыг барьдаг байсан Н.Энхбаяр ерөнхийлөгч нарыг би хэрдээ их шүүмжилдэг байлаа. Дараа нь Ардчилсан ерөнхийлөгч гэж итгэж байсан, өөрийн намаас нэр дэвшсэн хоёр ерөнхийлөгчийгөө бас л нэг мэдэхэд шүүмжилчихсэн байж билээ. С.Зоригийн хэрэг дээр хуулийнхан хүний эрх зөрчсөн буруу процедураар ажиллаж байна гэж Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй санал зөрөлдөв. Цаазаар авах ялыг сэргээх гэлээ гэж Х.Баттулга ерөнхийлөгчийнхөө байр суурьтай бас зөрөлдөв.

Нэг л мэдэхэд би энэ мэтээр хүний эрхийн асуудлаас болж хүн болгонтой ам зөрчихсөн явдаг.

Гэхдээ би бас л хүний эрхийн асуудлаас болж хүн бүхний хүн мэт болчихдог юм. Улс төрд, ялангуяа манай намд хүний эрхийн асуудал үүссэн бүх хүний хэрэг дээр миний багахан ч болов оролцоо орчихсон байдаг. Анхны намын дарга Э.Бат-Үүл 2000 оны 8-р сард баривчлагдахад 23 хоногийн турш акц өрнүүлж билээ. Гадаад дотоодод мэдээлэл бичиж, төрийн ордныг захиагаар дарж хүний эрхийн зөрчлийг арилгуулалцсан. С.Эрдэнийг баривчлагдахад, дараа нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь зөвшөөрөхгүй гацаахад мөн л түүний албат мэт ажилласан. З.Энхболдыг бүтэн жил заргалдсаныхаа дараа УИХ-ын гишүүнээр дөнгөж орж ирэхэд хуулийн төслийг нь бэлтгэн өгч, авилгатай тэмцэхэд нь тусалж байв. Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын Ерөнхийлөгчийн сонгуульд цаг наргүй ажиллаж л байв. Н.Алтанхуяг даргын ойр тойрны бүх хүмүүсийг хомроголон барьж хорьж байх үед 461-р анги руу очиж Л.Гансүх, Тулга, Дэнзэн, Батсуурь нартай биечлэн уулзаж эрхийг нь хамгаалдаг гишүүн нь байв.

Л.Гүндалайг нүдэн дээр баривчлагдаж байх үед баримтжуулах, Х.Тэмүүжинг чуулган дээр хамгаалах, долоон сарын нэгний хохирогчдыг олон улсад хамгаалах, Казиногийн гурван гишүүнийг Олон улсын парламентын холбоонд бичиж өмгөөлөх гээд эрсдэл шаардсан олон зүйл дээр огтхон ч эргэлзэж тээнэглэзэж бодох юмгүйгээр би ажилладаг. Энэ бүхэн маань хүний эрхийг, бидний үр хүүхдүүдийн амьдрах нийгэм дэх эрх, эрх чөлөөг нийтэд нь дээрдүүлнэ гэж би итгэж ажилладаг.

Гэхдээ би алдах юмгүйдээ “хар хүний төлөө шар хүн” болж дуугарч байдаг юм биш ээ. Би бусдын л адил аюулгүй байдалдаа санаа зовдог, гэр бүлтэй, үр хүүхэдтэй, ажил бизнестэй хүн.

Намайг хүний эрхийн чиглэлээр ганцаараа шахуу эрсдэл хүлээж дуугардаг байх үед үл таних хүн гурван жилийн турш мөрдөж мөшгидөг байв. Цагдаа дуудаад түүнийг тушаадаг байв. Цагдаагийнхан тэр хүнийг нэг хонуулаад чөлөөлж явуулдаг байв. Нөгөө хүн “Эрх чөлөө” төвийн үүдэнд ирж намайг мөрдөж мөшгих ажлаа үргэлжлүүлсээр байдаг байв. Нэг л мэдэхэд тэр хүн ажил дээр заазуур далайж орж ирснээр цагдаа сая намайг арай илүү хамгаалдаг болж байсан үе бий. Гэлээ ч бас нэг өөр хүн шөнө унтуулахгүй байх даалгавар авсан мэт гэр рүү утасдах, хаалга тогших зэргээр шөнө бүхэн гэнэт “амилдаг” байсан. Түүнийг хүүхдүүдэд минь дарамт болох вий гээд “төөрч будилсан хүн” болгож ойлгуулж өнгөрөөдөг байсан.

Хүний наймааны бүлэг гэмт хэрэгтний эсрэг 2008 онд хохирогч эмэгтэйчүүдийг хамгаалж байх үед заналхийлэл ирдэг байлаа. Цагдаагийнхан хөдлөхгүй байдаг байв. Гэвч би айх эрхгүй байв. Яагаад гэвэл энэ гэмт хэрэг илрэхгүй бол монголын охид цаашдаа яах билээ гэж бодохоос надад айх эрх байгаагүй. Би цагдаатай хамтарч ажиллаж чадахгүйгээ мэдээд тухайн үеийн Тагнуулын байгууллагад мэдээлэл өгч, тагнуулынхан бүлэг гэмт хэрэгтнийг барьж авч шүүхэд шилжүүлж билээ. Охидын амь нас аврагдаж билээ. Тэглээ гээд энэ ажлыг би хэн нэгний хүн учраас хийгээгүй, харин цагаан сарын битүүний орой 17-хон настай охиноо гэрийнхээ гаднаас алдсан ээжийн хүсэлтээр хийж байсан.

Бизнесийн ч, хуулийнхны ч танил тал, гал хам, бүлэглэл гэдэг юмнаас их хол хүн гэж өөрийгөө боддог. Анхнаасаа манай Хөвсгөл нутгийн зан юм уу, аав ээжийн хүмүүжил юм уу, багш нарын сургааль юм уу алин болохыг би мэдэхгүй ч, ямарваа нэг булагнасан хаалттай орчинд би чөлөөтэй байж, ярьж хор найруулж сураагүй билээ. Энэ нь улс төрд маш амар байдаг. Зарчмын асуудал бүхэн нээлттэй хэлэлцэж болдог болохоор чухам зарчмын асуудал дээр, нээлттэй орон зайд бол би загас усандаа байгаа мэт чөлөөтэй тайван байж, бүтээмжтэй ажиллаж чаддаг.

Намайг хэний хүн бэ гэж асууж байгаа намын гишүүддээ хэлье.

Зарчим дээр нээлттэй орчинд бол би бүгдийн хүн. Бүх хүнтэй нээлттэй хамтран ажиллаж, тэдний төлөө нээлттэй зүтгэж чадна. Тиймийг маань та бүхэн олон сонгуулиар харсан гэж бодож байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ч, УИХ-ын сонгуулиар ч намаасаа нэр дэвшиж байгаа хэн бүхэнд яаж тууштай ажиллаж байсан маань олны нүдэн дээр болсон явдал.

Харин хаалттай орчинд би орж байгаагүй. Хаалттай байдлаар хэн нэгний өмнө “таны хүн больё” гэж тангараг өргөж үзээгүй. Хаалттай хуйвалдаанд дургүй, хаалттай нөхцөлд ажиллах хүсэл сонирхолгүй маань миний хувийн онцлог юм.

Ардчилсан Намын даргын сонгууль удахгүй болно. Хэний хүн бэ гэдэг асуултанд энэ бичвэр маань хариу өгч чадсан бол та бүхэн минь намайг “хэн бэ” гэдэг асуултаар булаарай. Надад өөрийгөө дахин танилцуулах боломж гарч, та бүхэнтэйгээ шинээр танилцана гэж би догдолж хүлээж байгаа шүү.

Ц.Оюунгэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Ганболд (66.181.188.213)
    Миний НҮБ-д ажилладаг охин болон би өөрийг чинь их дэмждэг. Харин өндөр албан тушаал, анхан шатны намын байгууллагадаа( 10-р хорооллын 5-р үүр) нөлөөтэй байх үедээ хүний үгээр буруу ойлгож байсандаа одоо гэмшдэг Чи өөрийгөө дайчилдаг, ардчилсан үзэлтэй, хөдөлмөрч, өндөр боловсролтой эмэгтэй.Эмэгтэй хүн эрх бармгч намын дарга , ерөнхийлөгч болох цаг монголд маань ирнэ. Тэр замыг чи засаж өөрийгөө гарзанд гаргаж байна. Чи бол юун Сарангэрэл, Саранчимэг,Оюунхорол. Хармасалтай нь арай л цаг нь болоогүй болов уу?Гэхдээ л хэн нэг нь Данко шиг зүрхээрээ гал гаргах ёстой байж. Би "Ногоон нүдэн лам", "60 цагаан хонь"-й амтархан уншдаг. Ер нь Солжыницинаас илүү гарсан бүтээл шүү.Уран сайхны хувьд, дүрслэлийн хувьд "Гулаг Ольтриг"-с хол илүү
    2021 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.25.158)
    60-н тэрбүмын Доржзодовыг нөхрийнхөө эрхээр хаацайлж төрийн цагдааг доромжлоод инээгээд сууж байснаа юу гэж боддог бол
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Ёстой мундаг. (119.40.98.18)
    зочин
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • From Swiss (178.197.227.129)
    Tanid namiin bolon Erunhiilogchiin songuuld amjilt husie! Yagaad mgl n anhnii emegte Erunhiilogch bolj bolohgu gej?
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
    • Ганболд
      Одоосонгогчид маань арай л боловсроогүй байна даа.
      2021 оны 01 сарын 11
    • Ajaa taij
      Ok.
      2021 оны 01 сарын 11
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 36 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 45 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 52 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 56 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 1 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 4 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 59 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top