x

"Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй!"

"Хуульчид болон улстөрчид Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ингэж тайлбарлаж байна"

Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2021 онд тохиож буй. Хэн гэдэг Ерөнхийлөгчтэй болох вэ гэдэг нэр дэвшүүлэх эрх бүхий намуудын “сонголт” болно. Тэднээс ард түмэн сонголтоо хийнэ.

Гэхдээ энэ удаагийн сонгуулийн гол нэр дэвшигчийг нэрлэх намуудын тухайд, ялангуяа одоогийн Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн АН нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан нэмэлт, өөрчлөлттэй тулчихаад байна.

Учир юу гэвэл Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн  2-т "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно" гэсэн өөрчлөлт орсон юм.

Тиймээс 2017 онд АН-аас нэр дэвшиж сонгогдсон Х.Баттулга энэ сонгуульд дахин нэр дэвших эрхтэй юу. Эсвэл үгүй юу. Ийм асуулт гарч ирчихээд байгаа юм.

Энэ талаар хуульчид, улстөрчдийн байр суурийг сурвалжиллаа.

Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн  2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно” гэсэн талаар:

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол зургаан жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг НЭГ УДАА хэрэгжүүлэх боломжийг олгоё. НЭГ УДАА, 50 наснаас дээш байя гэдэг зарчмуудыг тавьсан. Тэр зарчмууд хэн нэгэн албан тушаалтан байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй. Сонгууль гэдэг сонгуулийн өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй байх тухай яриа юм. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маш тодорхой. ЗӨВХӨН НЭГ УДАА зургаан жилээр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн гэж шаардлага тавьж л байгаа бол тэнд сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргасан хүмүүст яг ижил үйлчилнэ. Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг нь эрүүгийн эрх зүйд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж байгаа үг биш. Энэ бол сонгох сонгогдох эрхийн асуудал. Хууль буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулах тухай зарчим огт яригдахгүй.

Хуульч О.Мөнхсайхан: Уг нь 62 гишүүний төслийн үзэл баримтлал тодорхой байсан. Одоо бол энд тайлбарын асуудал шаардаж байгаа. Үндсэн хуулийг тайлбарлах олон янзын аргачлалууд бий. Эхнийх нь бол, Үндсэн хуулийг баталсан хүмүүс юу бодож байсан бэ гэдгээр тайлбарлах явдал. Түүгээр харах юм бол ЗУРГААН ЖИЛЭЭР НЭГ УДАА гэдэг шинээр эхэлнэ. Гэхдээ өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс нэр дэвшихгүй гэсэн утгатай байсан. Тийм учраас 2025 он гэж  тавьчихсан байгаа юм. Тэр үзэл баримтлал энд шингэжээ гэж үзэх юм бол одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшихгүй байх гэсэн үндэслэл бас гараад ирж байгаа юм. Хоёрт, тэр текст харахаар ЗӨВХӨН НЭГ УДАА зургаан жил гэж байгаа. НЭГ УДАА гэдэг нь нэг удаа Ерөнхийлөгч хийчихсэн хүмүүс хийхгүй ээ гэсэн текст байгаа юм. Тэгэхээр энэ текст нь бас тэр талын үндэслэл болно.

Хуульч Б.Мэргэн: Хэзээ хэрэгжиж эхэлсэн гэдэг дээр ямар ч маргаан байхгүй. Миний зүгээс угаасаа дахиж нэр дэвшихгүй гэж тайлбарлаад байгаа юм. Яагаад гэвэл нэгэнт НЭГ УДАА нэр дэвшээд явчихсан. Өнөөдрийн Ерөнхийлөгч өөрөө хэрэв НЭГ УДАА зургаан жилээр сонгогдвол өнөөдрийн маргаан үүсч магадгүй гэдгийг урьдчилаад харж байсан. Тийм учраас дахиад нэг удаа маргаангүйгээр сонгогдох боломжийг хадгалж үлдэхийн тулд 2025 оноос эхэлж мөрдөнө гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн. Түүн дээр нь хууль тогтоогч нарын зүгээс буулт хийгээд 2025 оноос хэрэгжинэ гээд явж байсан боловч эцсийн мөчид тэр заалт Дагаж мөрдөх журмын тухай хуулиас нь байхгүй болчихсон.

УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү: 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаагаар НЭГ УДАА сонгогдоно гэж байгаа юм. Жишээ нь дөрвөн жил Ерөнхийлөгч байсан хүн дахиад нэр дэвшвэл 10 жил болчихно. Өнөөдөр Монгол Улсад Ерөнхийлөгч нь Х.Баттулга НЭГ УДАА байгаа биз дээ. Гэтэл “Би дөрөв юм чинь найм байх ёстой, хууль буцаан хэрэглэгдэхгүй” гэдэг ярьдаг. Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж хууль гаргадаг болохоос биш Үндсэн хуулийг буцааж хэрэглэх, эсвэл шууд хэрэглэхгүй.

АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл: Үндсэн хууль бол цагаан дээр хараар бичигдсэн учраас “НЭГ УДАА” гэдэг заалт бол хүчтэй заалт гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хууль баталсан нөхөдтэй уулзаад ярихаар маш тодорхой хариулж байгаа юм. Дарангуйлагчийг төрүүлэхгүйн тулд, хоёрдугаарт хэрэв хоёр дахь удаагаа сонгогддог тохиолдолд сонгогдохын тулд өөрсдийнхөө өрсөлдөгчийн барьж авч үндэслэлгүйгээр ял өгдөг, шоронд хийдэг гүтгэдэг харлуулдаг. Энэ байдал нь өөрөө Ерөнхийлөгч бүх нийтийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх ёстой атал Ерөнхийлөгчийн сонгуулиасаа өмнө хагалж бутаргаад байж болохгүй гэсэн үндэслэлээр хуульд өөрчлөлт оруулсан байгаа юм. 

АН-ын X Их хурал болж намын дүрмээ шинэчилсэн боловч Дээд шүүхэд очих замд нь огт хэлэлцээгүй заалт  нэмэгдсэн гэх мэдээлэл цацагдааг байгаа. Тухайлбал, АН-ын Үндсэн дүрмийн 2.12.4.2.1-т “АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал эсвэл ҮБХ-оор өрсөлдөгчгүйгээр шууд хэлэлцэн шийдвэрлэх” /Энэхүү заалт 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хүчинтэй байна/ гэсэн “нэмэлт” орчихжээ. Дээрх асуудлаар болон өрнөж буй үйл явдлын талаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2017 онд нэр дэвшүүлсэн АН-ынхан ямар байр суурьтай байна вэ:

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлт дотор завсар зайгаар тийм заалт орж ирсэн байдалтай хэрүүл маргаан байгаа. Үндсэн хууль намын дотор ч адилхан үйлчлэх учраас Үндсэн хууль зөрчсөн дүрмийн зүйл заалтаар энэ нам урагшаа алхаж болохгүй.

УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Ц.Туваан: Монгол Улсын Ерөнхийлөгчид өмнө нь манай намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга дэвших магадлал өндөр байгаа.

АН-ын дарга С.Эрдэнэ: Нам бус Монгол төрийн тусгай чиг үүрэгтэй тусгай хуулиар эрх хэмжээ нь хязгаарлагдаж зохицуулагдаж байдаг Ерөнхийлөгчийн албан тушаалтай хүнийг өнөөдөр шууд аль нэг намд харьяалуулж асуудлыг ярих нь хууль бус үйлдэл. Тэгээд УИХ-ын гишүүн хүн өнөөдрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийг “Манай намаас хамгийн ихээр нэр дэвших магадлалтай хүн” гэж ярих нь ёс зүйд хэр нийцэх вэ. Би бол үүнийг ёс зүйтэй асуудал гэж харахгүй байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга дэвшихдээ бүх гишүүдийн сунгаагаар олонхийн санал авсан. Ардчилсан нээлттэй гишүүдийн оролцоог хангасан дүрмийн заалтаас ухраад байгаа зорилго бол нэг хэсэг хүмүүсийн хуйвалдаан.

Түр эрхийг намын дарга гэж ойлгоод, намын дүрмээр олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлээд ажиллаж байгаа нь намын дүрмийг зөрчиж байгаа гол асуудал болоод байгаа. Шууд хэлэх юм бол Ц.Туваанд өнөөдөр намын Их хурлыг зарлан хуралдуулах эрх дүрэмд байхгүй. АН-ын өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрэм бол маш сайн боловсруулагдсан. Энэ дүрмээр оролдох болоогүй. Би АН-ын гишүүн хэвээрээ. Гишүүнийхээ хувьд ч тэр энэ намыг үүсгэн байгуулалцаж 31 жил намынхаа төлөө зүтгэсний хувьд харсаар байж энэ намыг самруулах, унагаах эрх байхгүй. Тэгээд ч би хуулийн дагуу АН-ын дарга хэвээрээ байна.



Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно” гэх заалтын талаар хуульчид, улстөрчид ийм байр суурийг илэрхийллээ. Эндээс харвал тэд бараг л нэг дуугаар “Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй” хэмээн тайлбарлаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Айлын жаахан охин шаадаг хогийн лалар одоо юу гээд хуцаад байнаа (66.181.190.140)
    1111
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
  • Иргэн (124.60.114.164)
    Тэмүүжин Баттулгатай өрсөлдөөд дийлэхгүй ээ.Ард түмэн чамайг дэмжихгүй .Хар тамхичин хүүхэнтэй яаж байлаа ард түмэн одоо хэрсүүжсэн гэнэдэхгүй хууртахгүй та нарт.
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
  • Иргэн (124.60.114.164)
    Тэмүүжин гэж нэр нүүрээ барсан хутгагч одоо больмоор юм.Ард түмэн чиний хэн гэдгийг мэдсэн одоо итгэхгүй.
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.176.155)
    Хар тамхичин нуудгайтай ТЭМПҮҮЖИН, Халтар царайт Доржханд, Харьд УРВАГЧ, ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН уяаны гөлөг Оюунгэрэл, БАХ МЭЛХИЙ С. ЭРДЭНЭ, МАН-ын угаадасны гөлөг Мэргэн, Мөнхсайхан, О.БААСАНХҮҮ та нар бол ийм л байдлаар шавхруу горьдогч шүү дээ.. Хол явахгүй дээ...
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 12 цаг 55 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 13 цаг 3 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 13 цаг 5 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 13 цаг 6 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 13 цаг 6 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 13 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 15 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 15 цаг 33 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 15 цаг 34 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 15 цаг 36 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 15 цаг 37 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 15 цаг 43 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 15 цаг 43 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 15 цаг 45 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 15 цаг 46 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 16 цаг 55 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 17 цаг 58 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 18 цаг 0 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 18 цаг 0 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 18 цаг 2 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top