x

М.Оюунчимэг: Зайнаас ажиллах, гэрээсээ болон сонгосон байршилд ажиллахыг хуульчилна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.06/ хуралдаанаар Засгийн газраас 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Тус хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны дөрөвүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн бол чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжсэн юм. Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдсанаас хойш 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг ч шинэчилсэн найруулгаар батлагдаж байгаагүйг хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг онцолж, одоо мөрдөж буй хуульд байхгүй цоо шинэ зохицуулалтуудыг шинэчилсэн найруулгад тусгасныг тэмдэглэв.

Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд сул зогсолтуудын талаар болон ажилтан зайнаас ажиллах, гэрээсээ болон сонгосон байршилд ажиллах, ажлын бүтэн бус цагаар ажиллах гэсэн гэрээний асуудал, мөн иргэд хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан юм байна.

Гишүүд хуулийн төслийн зүйл бүрээр асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ Ажлын хэсгийн бэлтгэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж байна. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top