x

Морьдыг ялгаж уралдуулах, унаач хүүхдийн насыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Гишүүдийн гаргасан саналын дагуу уг хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа. 

Уг хуулийн төсөлд баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах, уяачдын улсын цолны шалгуурыг өндөрсгөх, хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, уралдааны замд дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох, хаврын уралдааныг орон даяар нэг удаа зохион байгуулж, бусад цагт хуулиар хориглох, хаврын уралдаанд хурдан морь унах хүүхэд 12 баг түүнээс дээш настай байх нь зүйтэй гэдэг асуудлуудыг тусгасан байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Уг хуулийн төсөлтэй холбоотой иргэдийн дунд дэмжсэн, эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Үндэсний баяр наадмын тухай хууль ойлголцол, зөвшилцлийн хүрээнд гарах ёстой гэж бодож байна.

Тиймээс энэ хуулийг хэлэлцэхийг тодорхой хугацаанд хойшлуулах саналтай байна. Энэ хооронд Морин спорт уяачдын холбооны санал бодлыг тусгаад нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй. Нэгдсэн ойлголттой болох юм бол Ардын хувьсгалын 100 жилийн сайхан болох байх. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Төрийн наадам тэр дундаа хурдан морины уралдаанаа зохион байгуулж чадахаа болиод олон жил боллоо. Сүүлд нь бүр авлигын шинжтэй болсон. Орон нутагт уралдаан болгоны ар дээр хэрэлдэж, зодолдох нь холгүй нөхцөл байдал үүсдэг. Нодлингийн баяр наадмын комиссын дарга морь оруулах, хасах ажиллагаан дээр газар дээрээ баригдсан. Ийм нөхцөл байдал бий болчихоод байна. Тиймээс үүнийг цааш нь газар авхуулахгүй талаар ярих цаг болсон. 

Энэ хууль 2019 оны тавдугаар сард өргөн баригдсан. Тухайн үед яг ийм зүйлийг гишүүд хэлээд хойшлуулсан. Түүнээс хойш нөгөө л хэрүүл уруул үргэлжилсэн. Энэ хугацаанд адилхан л морь уяж байгаа эрчүүд, адилхан л морь унаж байгаа хүүхдүүдийг гомдол санал гарсан. Үүн дээр төрийн зохицуулалт шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Энэ хуулийг гаргах зайлгүй шаардлага, иргэдийн хүлээлт байгаа юм. Яагаад гэвэл бид Монгол төрийн наадмаа хийж чадахаа байсан. Бөх байтугай морин уралдааны хэрүүл дэндүү болсон. Хүүхдүүд нь уйлаад, уяач нар нь хэрэлддэг. 2017 онд 1,841 морь бүртгүүлснээс 45 хувь нь хасагдсан. 2018 онд 1,780 морь бүртгүүлснээс 542 нь хасагдсан, 2019 онд 586 33 хувь нь хасагдсан. 2020 онл 1,438 бүртгүүлснээс 60 хувь нь хасагдсан. Төр арчаагүй, аливааг засаж залруулахгүй явсаар ийм байдалд хүрч байна. Үүний цаана бөөн будлиан, авлига бий. Өөрийн морийг явуулахаас гадна хүний морийг хасуулах мөнгө төгрөгний шургуу бий болсон. Үүнд холбогдсон хүмүүс нь шүүхээр орох гээд байж байна. 

Энэ бол хойшлуулшгүй асуудал юм. Мөн энэ хуульд хурдан морины допингийн асуудлыг оруулсан. Модон метр бариад хэмждэг биш техник, тоног төхөөрөмж ашиглахыг хуулиар заасан. Ингэснээр Монгол наадам хар хоргүй, шударга явах  боломж бүрдэнэ.

Хоёр жилийн өмнө Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр Батсайхан гэдэг хүн 82 хувийн саналаар сонгогдсон. Гэтэл Батсайхантай өрсөлдсөн Ариунболд гэдэг хүн тусдаа Үндсэний уяачдын холбоо байгуулаад  эсрэг үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Энэ хүмүүсийг төрийн наадмыг будилуулах зорилготой гэж харж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 37 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 53 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 57 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 2 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 5 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 0 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top