x

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Х.Баттулгатай ямар тохироонд хүрсэн бэ?

Ард түмэн COVID-19, улстөрчид Ерөнхийлөгчийн сонгууль гээд бужигнаж байна. МАН-ынхан У.Хүрэлсүхийнхээ амыг харж байгаа бол АН-ынхан хэнийгээ ч харахаа мэдэхгүй болжээ.

2000 онд нэгдэж АН-ыг байгуулсан таван нам өнөөг хүртэл хувьсахдаа дахиад өч төчнөөн “төллөж”, олон фракц үүсгэжээ. Нэг нь сэхэж, нөгөө нь мөхөж явсаар АН-ыг нийлж бүрдүүлж ирсэн. 

Ер нь бол яг өнөөдрийн хувьд АН хаана байна вэ? Ингэж гишүүд нь хүртэл асуугаад эхэллээ. 2016 оны их ялагдлын дараа шинэ дүрэмтэй болж, түүнийхээ дараа таван нэр дэвшигчээс С.Эрдэнэ АН-ын дарга болж байлаа. 2020 оны сонгуульд АН дахиад ялагдсан. Маргааш нь С.Эрдэнэ тамгаа дэд дарга Ц.Туваандаа өгөөд явсан. 

2020 оны төгсгөлөөр МоАХ зүгээс АН-ын X Их хурлыг цахимаар зохион байгуулж, намын дүрэмд өөрчлөлт оруулснаар энэ намын эрт эдүгээгийнхэн сэргэж ирэв. Одоо тамганы хэрүүлтэй байна.

АН-д одоо Х.Баттулга, Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг гэсэн лидерүүдтэй хэсгүүд хүчтэй ажиллаж байна. Хэн дийлсэн нь намаа авна, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг гаргаж ирнэ. 

Цаагуураа бол өнөөдөр хүчтэй байгаа, Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг нөгөөдүүл нь нэг тал болж зогсчихоод байгаа гэх юм билээ. Энэ нь ч зарим үйл явдлуудаар нотлогдоод байгаа юм.

Гэхдээ эдэн дотроосоо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түрүүлж “нүүдэл” хийлээ. Он гарангуут Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж мэдэгдсэн. Торт, шампаанскны ярианаас салж чадаагүй байсан үе болоод ч тэр үү Ц.Оюунгэрэлийн мэдэгдэл талын түймэр шиг хүчтэй түгээгдэв. Үнэндээ бол байндаа тусчээ. Ингэх л гэж цаг үеийг тааруулж мэдээлсэн биз ээ.

Тодруулбал, АН-ын дүрэмд одоогийн Ерөнхийлөгч өөрөө хүсвэл өрсөлдөгчгүй нэр дэвшинэ гэсэн агуулгатай заалт хүртэл орж, Ерөнхийлөгч Х.Баттулгын эмзэг цэгийг ил гаргаж ирсэн юм. Үүн дээр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тоглолт хийж “хүү” түлхэж, “цод” гэв.

Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ “нэр дэвшилт” таалагдаагүй ажээ. Тиймээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ердөө уржигдар, өчигдөр яриа хөөрөө болж, ямар нэг тохироонд хүрсэн байна. Хараад байгаарай, Ц.Оюунгэрэл одоо аажмаар нэрээ “нэрээ татна”, аажмаар шүү.

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулгаас яг юу хүссэн бэ гэдэг тодорхойгүй байгаа юм. Олонд ил байгаагаар бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэх хэрэг бий. Хувирч, хөвөрсөөр одоо юу болж дууссан, хуулийн аль шатанд байгаа вэ гэдэг тодорхойгүй болсон. Энэ хэрэг үгүй болох уу. Эсвэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахиад дэмжих тохироотой АН дахь нөлөөгөө эргүүлж авах уу. Магадгүй, энэ хоёр нь тохирооны хоёр тал байж мэдэх юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 36 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 45 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 52 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 56 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 1 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 4 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 59 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top