x

Ж.Эрдэнэбатын зөрчигдсөн эрх олон улсын анхааралд өртлөө

Улиран одож буй 2020 он цар тахал дунд өнгөрч байгаа ч үүнээс дутуугүй нэгэн үйл явдал улс төрийн хүрээнд өрнөсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийг уландаа гишгэн “Улс төрийн өшөө авах зорилго”-оор нэр дэвшигчдийг хорьсон шүүгч нарын асуудал юм.

Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан нэг жил болоогүй байхад эцэг хуулиа эрээ цээргүй давж гишгэсэн шүүгч нарын адал балмад шийдвэрүүд ардчиллын зарчмаас ухарсан нь Монголын түүхэнд хожмоо хар мөр дагуулан үлдэж байна. Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид агсан “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” хэмээн хамгийн товч, тодорхойгоор хэлж, бичиж үлдээсэн байдаг. Санаа нь Үндсэн хуулийг огоорсон ямар ч үйл явдал байх ёсгүй гэдгийг хамгийн тодоор сануулсан байгаа юм. Гэвч...

Гэвч хуулийг шударга хэрэглэх ёстой шүүх байгууллагын шүүгч нар 2020 оны УИХ-ын сонгуулийн явцад нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Х.Бат-Ялалт нарыг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй баривчилсан нь илтэд хууль зөрчсөн явдал болохыг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар сая нотлов. Эдгээрээс Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь хэрэгжиж байхад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүй бүдүүлгээр халдан хоригдсон анхны улстөрч. Өмгөөлөгчгүйгээр шүүгдсэн анхын улстөрч. Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөлөгүй хоригдсон анхны улстөрч. Хоригдож байх хугацаандаа УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын цор ганц парламентын гишүүн болоод байгаа юм. Түүнийг сонгуулийн сурталчилгаагаа хийж, Сэлэнгэ аймагт ажиллаж байхад нь шүүхийн шийдвэрээр баривчилсан нь Үндсэн хуулиа зөрчсөн, Сэлэнгэ аймгийн 100 гаруй мянган иргэн, түүнд санал өгсөн 23 мянган сонгогчийн саналыг үл хүндэтгэсэн явдал болсон юм. Тэрбээр Сэлэнгэ аймгаас хамгийн өндөр санал авч сонгогдсон парламентын гишүүн бөгөөд түүний тангарагийг өргүүлэлгүй цагдан хорьж байгаа нь сонгогчдын эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал болоод байна. Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр бус Үндсэн хууль өөрөө байдаг” хэмээн хэлсэн. Гэвч улстөржсөн шүүхийн шийдвэр Үндсэн хуулиас үнэ цэнтэй болсон уу гэдэг асуулт тулгарч байгаа юм. Түүнд анхан шатанд ял оноосон Х.Идэр шүүгчийн хамаарал бүхий этгээд нь хуулийн байгууллагаар ял сонссон, түүнтэй холбоотой асуудлууд олон байдаг талаар хэвлэлүүд бичиж байв. Тиймээс барьцаанд орсон байх гэдэг хардлагууд ч хөвөрч байлаа. 

Нэг шүүгчийн алдаатай шийдвэр өнөөдөр Монгол Улсыг Олон улсын парламентын холбооны хар дансанд оруулж, тус байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаарх албан бичиг ирээд байна. Ж.Эрдэнэбатыг анхан шатны шүүхээс өмгөөлөгчгүй шүүсэн явсан нь хүний эрхийг зөрчсөн үйлдэлд тооцогдож байгаа юм. Хамгийн ноцтой нь Европын холбоо анх удаа аль улсын харьяатаас үл хамаарч хүний суурь эрхэд ноцтой халдсан зөрчил үйлдэгч иргэн, хуулийн этгээдийг Европ руу зорчих хориг тавих, хөрөнгийг нь царцаах, хөрөнгө оруулалт хийхийг нь цуцлах хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Хориг тавих хүний эрхийн зөрчилд үй олноор хоморголон устгах, хүн төрөлхтөний эсрэг, эрүүдэн шүүсэн, шүүхээс гадуур аллага үйлдсэн, дур мэдэн баривчилсан, цагдан хорьсон хүний эрхийн зөрчлүүдийг нэр зааж дурьдсан байна. Түүнчлэн жендерт суурилсан хүчирхийлэл, үг хэлэх, илэрхийлэх эрх, шашин шүтэх эрх чөлөө, жагсаал цуглаан хийх эрхийг ноцтой зөрчсөн төрийн өндөр албан тушаалтанд ч хориг үйлчилнэ гээд заачихсан нь шүүх байгууллагын шүүгчээс болж Монгол Улс Европын холбооны хоригт хамаарах нөхцөл бүрдээд байна. 

Ж.Эрдэнэбатыг өмгөөлөгч­гүйгээр шүүсэн нь хүний эрхийн зөрчилд хамаарч байгаа бөгөөд Европын холбоо цаашид Монгол Улсад зээл тусламж үзүүлэхгүй байх, нэр бүхий албан тушаалтнууд Европын холбооны улсууд руу зорчих эрхийг хязгаарлах юм. Үүнтэй зэрэгцэн Олон улсын парламентын холбооны Монгол Улсад үүсгэсэн хэрэг жин даран гарч ирэх нь гарцаагүй. Энэ нөхцөлд Үндсэн хуулиа өшигчсөн шүүх байгууллага болон шүүгчид ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь сонин байгаа юм. Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь Монголын дотоод улс төр байхаа нэгэнт больсон гэдгийг дээр дурдсан кейсүүд нотолж байна. Нэг улстөрчийг бус улсаа хорлосон шүүхийн шийдвэр ямар балагтай болохыг олон улсын байгууллагууд удахгүй ирж судлах юм байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.57.93.77)
    Эх орноо тоногсдыг яллах нь зөв. 14+Элбэгдорж тэргүүтэй нийт Төрөөс төрсөн тэрбумтангууд.
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Гомбо (66.181.190.152)
    Ямар их мөнгөтэй новш вэ, бүр мөнгөөрөө зодох нь л дээ
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 37 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 53 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 57 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 2 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 5 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 0 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top