x

ХЭҮК-ын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөлөө

Монгол УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан.

Уг хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, хамгийн өндөр оноо авсан Хүрэлбаатарын Мөнхзул, Дугарын Сүнжид, Жаргалсайханы Хунан, Ганбатын Нарантуяа, Батзэвэгийн Энхболд нарыг УИХ-ын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилсон билээ.

Гишүүд 2020 оны арваннэгдүгээр сарын 06-наас 2026 арваннэгдүгээр сарын 06 хүртэл бүрэн эрхийн хугацаа нь үргэлжлэх юм.

Комиссын гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт удирдан явууллаа.

Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүдийг танилцуулж байна.


ЖАРГАЛСАЙХАНЫ ХУНАН

Боловсрол

  • 1999-2005 онд Төр, эрх зүйн ухааны магистр, Ёотвэш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургууль, Унгар улсын Хууль зүйн сургууль.

  • 1987-1997 онд Орос-Монголын хамтарсан 3 дугаар дунд сургуулийг төгссөн.

Ажлын туршлага

  • 2001-2003 онд Унгар улс дахь Монголын оюутан, залуучуудын холбооны тэргүүн

  • 2002 онд Шүүх эрх мэдэл шинэтгэлийн хөтөлбөрийн олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх төслийн зохицуулагчийн туслах

  • 2003-2005 онд Унгар улс дахь Монголчуудын холбооны гүйцэтгэх захирлын туслах

  • 2005-2007 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтэн

  • 2016 онд Монголын хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ.


ХҮРЭЛБААТАРЫН МӨНХЗУЛ

Боловсрол

  • 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч, бакалавр;

  • 2004-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи хэлний орчуулагч;

  • 2015-2016 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежмент;

  • 2016-2017 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын магистр

Ажилласан байдал

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн

  • 2015 оноос 2020 оны 11 дүгээр сарын 6-ныг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комисст Олон улсын гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референт

  • 2013-2015 Хүний эрхийн Үндэсний Комисст Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга

  • 2011-2013 Хүний эрхийн Үндэсний Комисст Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга

  • 2009-2011 онд Хүний эрхийн Үндэсний Комисст Бодлого, дүн шинжилгээ хариуцсан референт

  • 2002-2009 он Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч

  • 1998-2002 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хуулийн зөвлөх

  • 1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газарт нарийн бичгийн дарга


ГАНБАТЫН НАРАНТУЯА

Боловсрол

  • 2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн.

  • 2010 онд Мельбурны Их Сургуульд нийтийн эрх зүйн чиглэлээр хууль зүйн мастер (LL.M) зэрэг хамгаалсан.

  • “Хүний эрхийн гэрээний хуульжсан дэглэмийг эргэцүүлэхүй” сэдвээр олон улсын хүний эрхийг хамгаалах тогтолцооны үндэсний төвшин дэх үр нөлөөг шинжилсэн судалгааны ажил хийж, 2018 онд Австралийн Үндэсний Их Сургуульд доктор (PhD) зэрэг хамгаалсан.

  • Харвардын Их сургууль, Хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүйн Женевийн Академи, Лундын Их Сургуулийн Раул Валленбергийн хүрээлэнд хүний эрх, олон улсын нийтийн эрх зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Ажилласан байдал

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн

  • 2016-2020 онд Раул Валленбергийн хүрээлэн, Европын Их Сургуулийн Хүрээлэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ази Номхон Далайн Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын Форум, Европын Холбоо, Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн Байгууллага зэрэг олон улсын байгууллагууд, Нээлттэй Нийгэм Форум зэрэг төрийн бус байгууллагуудад зөвлөхөөр ажилласан. 2018 оноос Австралийн Үндэсний Их Сургуулийн зочин судлаач

  • 2011-2012 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга

  • 2010-2011 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ахлах референт

  • 2004-2007 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст референт


ДУГАРЫН СҮНЖИД

Боловсрол

  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1998 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн.

  • Нутгийн удирдлагын сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 1999 онд магистр,

  • ХБНГУ-ын Мьюнхен хотын Людвиг-Максимилианы Их сургуульд магистр (LL.M) 2002 онд,

  • “Тэгш эрхийн зарчмын хэрэгжилт, тухайлан ялгаварлан гадуурхалтыг хориглох зарчмын хэрэгжилтийг Герман болон Монгол улсын эрхзүйд харьцуулах нь” сэдвээр хууль зүйн доктор (Dr.jur) 2009 онд ХБНГУ, Мьюнхэн хот, Людвиг-Максимилианы Их Сургуульд

Ажилласан байдал

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн

  • Судлаач, өмгөөлөгч, төрийн захиргааны албан хаагч, төрийн бус байгууллагын захирал, дотоодын болон олон улсын төслийн зөвлөх, зохицуулагчаар ажиллаж байсан бөгөөд их, дээд сургуулийн багшаар 22 жил ажилласан туршлагатай.

  • Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн

  • Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүн

  • Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн чиг үүргийн хорооны тэргүүн

  • Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн

  • Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Нутгийн удирдлага, Хүний эрхийн чиглэлээр бие даасан гарын авлага, бүтээл 6, хамтарсан бүтээл 11, нийт 31 судалгааны ажилд зөвлөх, ажлын хэсгийн гишүүнээр оролцож, 35 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, бүтээлийг хэвлүүлсэн.

  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тайлбар, Захиргааны ерөнхий хуулийн тайлбарын хамтран зохиогчоор оролцож, 6 бүтээлийг хянан тохиолдуулсан. “Захиргааны ерөнхий хууль”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга" зэрэг нийт 11 хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажилласан.


БАТЗЭВЭГИЙН ЭНХБОЛД

Боловсрол

  • Доктор (Ph.D) Кёонгги их сургууль, БНСУ

  • Магистр, Цагдаагийн академи, Монгол Улс

  • Бакалавр, Цагдаагийн академи, Монгол Улс

Ажилласан байдал

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн

  • Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургууль, Хууль сахиулахын их сургуульд багш, төвийн дарга, тэнхимийн эрхлэгч

  • Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Цагдаагийн албан тухай хууль, Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл боловсруулах Хууль зүй, дотоод хэргийн яамны болон Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн

  • Азийн хөгжлийн банкны “Шүүхийн сургалтын чадавхыг бэхжүүлэх” төслийн зөвлөх-багш

  • Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн сангийн “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагаа: албан хаагчдыг чадавхжуулах нь” төслийн зохицуулагч

  • Нээлттэй Нийгэм Форумын “Цагдаагийн байгууллагын хэрэглэгчийн үнэлгээ” төслийн зохицуулагч

  • БНСУ-ын Кёонгги их сургуулийн Гэмт явдал судлалын төвд ахлах судлаач

  • Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу малчинд хамаагүй 13 цаг 27 мин Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 15 цаг 31 мин Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 15 цаг 32 мин Болгарын бөхчүүд холбооны ерөнхийлөгч Станка Златеваг огцрохыг шаардан жагсжээ 15 цаг 38 мин АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс гарахыг хэлэлцэж байна 15 цаг 40 мин И.Маск: Tesla компани Ерөнхий хиймэл оюун хөгжүүлнэ 15 цаг 42 мин Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна 15 цаг 42 мин ТХГН-ийн захиргаадад 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант олгох хөтөлбөр зарлалаа 15 цаг 44 мин Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна 15 цаг 46 мин Нотариатын үйлчилгээг зайнаас авах хуулийн төслийг хэлэлцлээ 15 цаг 47 мин "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа 15 цаг 50 мин Нийт нутгийн 65 хувь цастай байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүллээ 15 цаг 54 мин Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ 15 цаг 55 мин “Happy March” урамшуулал эхэллээ 18 цаг 49 мин Монгол эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна 20 цаг 59 мин Чөлөөт бөхийн "Шилдэг-8" тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо 21 цаг 1 мин Мөсний даац ба температурын өөрчлөлтийн нөлөө 21 цаг 2 мин Эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих бодлого хэрэгтэйг онцоллоо 21 цаг 3 мин "Хотула" аппликейшнээр автомашины торгууль төлөх боломжтой боллоо 21 цаг 6 мин Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараавал зөрчил гэж үзнэ 21 цаг 11 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ...
Top