x

С.Эрдэнэ: Үндсэн дүрмийнхээ дагуу ажилдаа орж байгаагаа албан ёсоор мэдэгдье

АН-ын дарга асан С.Эрдэнэ үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Олон түмэнд буруу ойлголт төрүүлсэн янз янзын мэдээлэл явж байгаа учраас нэгдсэн зөв мэдээлэл өгөхөөр өнөөдрийн хурлыг хийж байна. 

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу шинэ дарга сонгогдох хүртэл хугацаанд таван дэд даргын нэгэнд түр эрх шилжүүлэн ажиллаж байсан. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд удаа дараа шаардлага сануулга, анхаарулга өгч ажиллаж байсан боловч түр үүрэг хүлээсэн хүн маань дүрмийн бус алхмуудыг удаа дараа хийсэн. 

Ингээд хамгийн сүүлд АН-ын Их хурлыг дүрмийн бус байдлаар, эрх бүхий биш этгээд зарлаж хүчин төгөлдөр бус Их хурлыг хийсэн. Үүнийг эсэргүүцэн АН-ын тамгын буцааж авах шаардлагыг тавьсан. Гэвч энэ шаардлагыг биелүүлээгүй учир эрх бүхий төрийн байгууллагад хандсан. 

Ингээд хууль дүрмийн дагуу асуудлыг тавьсан. Улсын бүртгэлтийн ерөнхий газраас холбогдох шалгалтуудыг хийгээд дүгнэлт гаргасан. АН-ын тамгыг хууль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Түр эрх эдэлж байсан нөхөрт байсан тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамгыг хийлгэх эрхийг надад олгосон. Энэ эрхийн дагуу холбогдох газраар шинэ тамга хийлгэснээр АН-ын хүчин төгөлдөр үйл ажиллагаа эхэлж байна. Өнөөдрөөс эхлээд АН хуучин төв байрандаа үйл ажиллагаагаа явуулна. Мөн шинэ тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнууд Үндсэн дүрмийнхээ дагуу ажилдаа орж байгааг албан ёсоор мэдэгдье. 

Үндсэн дүрмээр Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо гэдэг эрх бүхий хоёр байгууллага байгаа. Энэ хоёр байгууллага маань ажлаа хэвийн үргэлжлүүлнэ. Намын удирдлагын түвшинд Хэрэг эрхлэх газрын шинээр зохион байгуулж, даргаар нь А.Цэрэнбатыг томилсон. 

АН өнөөдрөөс эхлэн улс төрийн сөрөг хүчний идэвхтэй байр сууринд шилжин ажиллах болно. Мөн дараагийн Их хурлыг хуралдуулах, шинэ даргыг сонгох сунгааг зохион байгуулах санал боловсруулах ажлын хэсгийг гаргаж байгаа. 

УИХ-ын сонгууль явагдсанаас хойш 30 хоногийн дотор Үндсэн бодлогын хороо, 90 хоногийн дотор Их хурал хуралдах ёстой байсан. Энэ хугацаанууд бүгд хойшилсон. Дотоод үл ойлголцол, жижиг маргаан, зарим нэг этгээдийн дүрмийн бус үйл ажиллагаанаас шалтгаалаас АН-ыг хоёр хуваагдсан мэтээр ойлгож болохгүй. 

Би дүрмийн дагуу ажилласан. Сонгуулийн дараа Үндсэн дүрмийн хорооны хуралдаан болон намын Их хурлын товлоод дэд даргад эрхээ шилжүүлсэн. Харамсалтай нь дүрэм зөрчигдөөд хагас жил боллоо. Би АН-ын дарга хэвээр байгаа учраас үүрэг хариуцлагаа хүлээгээд ажлаа үргэлжлүүлж байна. Би зургаан сарын хугацаанд АН-ын ажилд оролцоогүй, тэвчээртэй, хүлээцтэй хүлээсэн, харсан. 

Олон телевизийн өр төлбөрийн асуудлыг дэд даргад үлдээсэн. Тэр нөхөр төлсөн гэж бодож байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын сурталчилгааны төлбөрийг, төлөх этгээдүүдтэй нь үлдээгээд явсан” гэлээ. 

Тэрээр үргэлжлүүлэн тамга хүлээн авсан Ц.Туваан даргын тухайд "Өнөөдөр улсын бүртгэл дээр С.Эрдэнэ намын дарга хэвээрээ байгаа. Дээд шүүхийн цахим бүртгэл дээр бүртгэсэн асуудал бол хууль бус ажиллагаа. Бид цахим мэдээллийн санд өөрчлөлт хийсэн этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцно. Манай намын дүрмэнд үүрэг гүйцэтгэгч гэсэн албан тушаал байдаггүй юм. Би удаа дараа сануулж хэлж байсан. Биечилж, утсаар харилцаж дүрэм зөрчигдөж байгааг сануулсан. Гэвч хүлээж аваагүй учраас эрх бүхий байгууллагад хандахаас өөр гарц үлдээгүй. Харлуулж, гүтгэх гэсэн асуудал өнөөдөр хэвийн болсон. Үнэхээр хууль зөрчсөн үйлдэл байдал нотлох баримттай гаргаж ирэх хэрэгтэй. 

Хоёрдугаарт, АН-ыг байргүй болгосон хүн нь намайг гээд байгаа. Намайг ажил авахад АН ямар ч байргүй болсон байсан. Хоёр байр байсан нь хоюулаа зарагдсан. Тиймээс арга буюу энэ байрыг сонгож, АН-ыг дөрвөн жил урсгал зардлаар нь байлгасан. Цаашид намын байрны асуудал шийдэгдэх хүртэл, энд үйл ажиллагаагаа явуулна. Хөөж туусан зүйл байхгүй. Гэнэт л нэг өдөр пижигнээд явчихсан. Гэтэл явж явж АН-ыг доромжилж байгаа юм шиг энэ намыг самарсан нөхрийн байранд очоод орчихсон байсан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.65)
    Бид хотоос хэзэ гарах юм бэ корно шинэжилгэ өгсөн эёрэг гарсан 4 хоног хорио тавчаач
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.40.110)
    Зайл хар лалар чамаар яахийн
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.90.71)
    Зайл зайл.гишүүд зайлуулнаа чамайг.
    2021 оны 12 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу малчинд хамаагүй 13 цаг 27 мин Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 15 цаг 31 мин Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 15 цаг 32 мин Болгарын бөхчүүд холбооны ерөнхийлөгч Станка Златеваг огцрохыг шаардан жагсжээ 15 цаг 38 мин АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс гарахыг хэлэлцэж байна 15 цаг 40 мин И.Маск: Tesla компани Ерөнхий хиймэл оюун хөгжүүлнэ 15 цаг 42 мин Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна 15 цаг 42 мин ТХГН-ийн захиргаадад 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант олгох хөтөлбөр зарлалаа 15 цаг 44 мин Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна 15 цаг 46 мин Нотариатын үйлчилгээг зайнаас авах хуулийн төслийг хэлэлцлээ 15 цаг 47 мин "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа 15 цаг 50 мин Нийт нутгийн 65 хувь цастай байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүллээ 15 цаг 54 мин Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ 15 цаг 55 мин “Happy March” урамшуулал эхэллээ 18 цаг 49 мин Монгол эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна 20 цаг 59 мин Чөлөөт бөхийн "Шилдэг-8" тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо 21 цаг 1 мин Мөсний даац ба температурын өөрчлөлтийн нөлөө 21 цаг 2 мин Эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих бодлого хэрэгтэйг онцоллоо 21 цаг 3 мин "Хотула" аппликейшнээр автомашины торгууль төлөх боломжтой боллоо 21 цаг 6 мин Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараавал зөрчил гэж үзнэ 21 цаг 10 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ...
Top