x

Зөрчлийн хуулиар торгуулсан иргэдэд өршөөл үзүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр "Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдсэн иргэн, хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай" хуулийн төсөл өргөн барихаар болсон талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Тэрээр "2017 оны Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар давхардсан тоогоор 4 сая иргэн 650 орчим тэрбум төгрөгөөр торгуулсан мэдээлэл байна. Тэгэхээр энэ хууль бол төсвийн цоорхойг нөхөх хэмжээний өндөр торгуультай, ард иргэдийг хохироосон, иргэдийн амьдралд хүндээр тусах хууль болчихоод байна. Цар тахалтай, иргэдийн орлого буурсан энэ үед өршөөлийн тухай хууль нэн шаардлагатай гэж миний бие үзэж байгаа.

Орон нутгийн дарга нар жирийн алба хаагч, цагдаа нараар иргэдийг торгох төлөвлөгөөг гүйцэтгэдэг нөхцөл ирчихээд байна.

Энэ хуулийг өргөн бариснаар ойрын хугацаанд Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэх болон шалгагдаж байгаа иргэдийг өршөөх юм. Урьдчилсан байдлаар энэ хууль нэг сая гаруй иргэдэд шууд нөлөө үзүүлнэ. Энэ хууль олон заалт байгаагаас тодруулбал ААН-үүдийн 10 хүртэлх сая төгрөгийн торгуулиас чөлөөлөх боломжтой юм. Харин 10-аас дээш сая төгрөгийн торгуультай тохиолдолд энэ хуулинд хамаарагдахгүй. Учир нь ихэнх нэг сая төгрөг хүртэлх торгууль байгаа юм. Торгуулаа төлж чадаагүй иргэд Эрүүгийн хуулиар ял аваад явж байна.

Энэ хуулинд баривчлах шийтгэл, иргэд, ААН-ийг арван сая хүртэлх торгуулийг чөлөөлөх заалтуудыг оруулсан. Торгуулийн ихэнх хэсэг нь замын хөдөлгөөний зөрчил байна. Байгаль орчны эсрэг буюу алт олборлох гэж яваад ганц хоёр хүрз шороо авдаг. Энэ торгууль нь 2-5 сая төгрөг байдаг. Төлж чадахгүй байгаа иргэд тэнсэн харгалзах ял авч байгаа тул иргэдийн амьдрал хүнд байгаа нөхцөлд хуулийн төслийг өргөн барьж байна

Энэ хуулиар тухайн хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин торгуулийн мөнгөн дээр л өршөөл үзүүлж байгаа юм" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (64.119.18.74)
    Өршөөж чөлөөлөхөөс өөр хууль санаачилж мэддэггүй юм уу
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.160.103)
    Үнэхээр хүнд хэргүүд л биш бол тэнсэн харгалзах ялыг болиулж өгсөн нь дээр энэ хүнд цаг үед бас нэг зовиур...
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.160.103)
    Үнэхээр хэрэгтэй заалтууд байна гэж үзэж байна.
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Өлзийсайхан (150.129.141.123)
    Хэлтэрхий хавтгайруулж болохгүй шү дэ 500,000 доош иргэдэд өршөөл үзүүлэх хэрэгтэй
    2021 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.40.59)
    өршөөлийн хууль биш өөгшүүлэлийн хууль болох вий дээ
    2021 оны 12 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 14 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 23 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 30 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 15 цаг 34 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 39 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 42 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 37 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top