x

Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэв

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихыг хориглохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.

Уг хуралдаанд хариуцагчаар УИХ буюу хууль тогтоогчийг төлөөлж УИХ-ын гишүүн оролцсон байна. Хуралдаанаас нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа болох дээрх зохицуулалт нь мэдээлэлд дурдсан үндэслэлийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчмыг хөндөөгүй байна гэж үзэж 09 дүгээр дүгнэлтийг гаргажээ.

Мөн дүгнэлтэд хуульд заасан болзол, шалгуурыг хангасан нэр дэвшигч иргэнд тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг хангах, улс төрийн зүй бус нөлөөллөөс хамгаалах зорилгоор нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгааг тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байх ба ийнхүү хуульчлахдаа тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан төрөлжсөн хуультай уялдуулах, холбогдох журмыг тусгайлан тогтоох, хууль зөрчсөн тохиолдолд гарах үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулах нь зүйтэй байна гэжээ. 

Эх сурвалж: conscourt.gov.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top