x

“Оны шилдэг”-т нэр дэвшсэн Ерөнхий сайд, Хотын дарга нарт ичих булчирхай байна уу?

Иргэдийн амьдрал уруудаж, доройтох хэрээр эрх баригчдын бяр чадал тэнгэрт тулж байна. Жил шахам үргэлжилсэн коронавирусын халдвар, эдийн засгийн хямралын эцэст МАН-ын дарга нар оны шилдгүүдээ тодруулж эхэлжээ. Удахгүй 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй Монголын залуучуудын холбооноос жил жилийн оны шилдгүүдийг тодруулдаг “Next Stop” надмыг зохион байгуулахаар нэр дэвшигчдээ зарлажээ.

Өмнөх жилүүдэд “Next Stop”-ийн оны шилдгүүдийг “Оны шилдэг улстөрч”, “Оны шилдэг бизнесмэн” гэсэн хоёр номинациар шалгаруулдаг байсан бол энэ удаа “Оны шилдэг нийгмийн зүтгэлтэн”, “Оны шилдэг хүмүүнлэгийн үйлстэн” гэсэн хоёр шинэ номинацийг бий болгожээ.

Сонирхолтой нь энэ удаагийн “Оны шилдэг улстөрч”-ид өрсөлдөх нэр дэвшигчдийн жагсаалтыг МАН-ын дарга У.Хүрэлсүх магнайлж, араас нь хотын дарга Д.Сумьяабазар дагаж, МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, гишүүн Т.Доржханд, Ц.Туваан, С.Одонтуяа нараар жийрэг хийжээ. Нэр дэвшигчдийг “Үзэгчдийн санал” буюу интернэт санал асуулгаар өрсөлдүүлж, “Оны шилдэг”-ийг тодруулах юм байна.

Улсаа дампуурлын ирмэгт авчирсан эрх баригчид, МАН-ын гишүүд, дарга нарыг улайхгүй чихэж, жагсаалтын гол цөмийг бүрдүүлсэн “Next Stop”-ын оны шилдгээр хэнийг тодруулах нь бараг л тодорхой. Нэр дэвшүүлсэн олон нийтийн байгууллага /Монголын залуучуудын холбоо/ нь ичиж, нэрэлхдэггүй байлаа гэхэд нэр дэвшээд өрсөлдөж байгаа улстөрчдөд жаахан ч гэсэн ичих булчирхай баймаар. Иргэд ч гэсэн зөнтэй юм шиг “Энэ жил оны шилдэг энэ тэр шалгаруулж тэнэгтэв ээ, МАН-ынхан минь” гэж эртнээс сануулсаар байсан.

Харамсалтай нь энэ нам дотор ичих булчирхай байтугай эрүүл ухаантай нэг ч хүн үлдээгүй бололтой. Нурж унасан эдийн засаг, уруудаж доройтсон иргэдийн амьдрал дээр “ялалтын марш” эгшиглүүлж, танц эргэх л тэдэнд дутуу үлдээд байсан юмсанж.

"Next stop" наадмын "Оны шилдэг"-т нэр дэвшигчдийг Энд дарж үзнэ үү.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • zochin (103.10.23.151)
    halamj avdaggui hesegteen tuslamj ogohgui bol hoolguidej ehelj bna
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.10.23.151)
    tog ucnii tolbor yah ve humuus haashdaal tolj shadahgui baisan shuu dee medeej yuman deer tus bolj bna gej yarih yun humuus bid chin dund shatniihan hoolgui bna daa
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.121.55)
    Оны шилдгүүд гэж сонин дүр зураг гарчээ.Үндэсний аюулгүй байдлын гишүүдээс Х.Баттулга л хасагдаж дээ.Хөгийн ч юмыг үзхэнээ.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гээд Баттулгаа намчирхаж хөөлгүй оруулаад оны шилдгүүд гээд зарлаж байх хэрэгтэй юм даа.
    2020 оны 12 сарын 26 | Хариулах
  • ZOCHIN (66.181.184.186)
    Оны шилдэг байлгүй яахав. Гэхдээ номинаци нь өөр: Оны шилдэг корона тараагч, Оны шилдэг мэдэмхийрэгч, Оны шилдэг ариун цэвэрч гэх мэт
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.88.36)
    яанаа даа хэдхээн жилийн дараа энэ хар масс нь яаж хууртаж эргүүтэж ядуурч халамжлуулагч болсоноо ойлгоно тэр цагт энэ попуудын үр хүүхэд ойр тойрныхон нь зовно доо
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • Иргэн (66.181.181.110)
    Та нар дотроос оны шилдэг гэж байхгүй!
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • Үнэн (66.181.181.71)
    Ман ыг сонгогчид сайхан байгаа байлгүй хамтдаа баярлаарай!
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • Үшг (66.181.181.71)
    Энэ жил заавал шилдгүүдээ шалгаруулах шаардлага байгаа юм уу тэр зарцуулах мөнгөө ард түмэндээ зарцуулаач
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    Арай арай
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • Иргэн (202.126.89.136)
    Бас автоматаар 2000 орчим хүний саналууд тавьчихжээ Эргүүнүүд Үхэрнүүд Бузрууд Далд орморууд Хэлэх үг тохирдоггүй
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • Иргэн (106.180.1.121)
    Гадаад ертөнцөд нэр нь уруудаж яваа, хятадын бодлогыг үг дуугүй хэрэгжүүлж, монголыг хятаджуулах бодлоготой , ард түмэн, улс орноо туйлын ядуу болгосон, эх орон, арл түмний эсрэг хуультай, авилгач , хулгайчуудаар дүүрсэн МАН-ынханд оны шилдэг гэсэн ойлголт баймааргүй л юм !!!!!!
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.26.65)
    Оны шилдэг нь юу гэсэн үг вэ улс орон нь эдийн засаг өвчлөлөөр навс унасан бна шүүдээ.Аюурсайхан гишүүн шиг шууд татгалзаарай тэгвэл нэр төр чинь цэвэр үлдэх байх даа..
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • zochin (66.181.186.20)
    mongol duusch bn doo, arai aimshgiin tsarainuudiin zurag bnaa
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.91)
    Ха ха ха
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • Иргэн (192.82.75.242)
    Шан харамжаа мартахгүй чухал энэ дажны хажуугаар юу ч билээ дээ.
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • Zochin (117.111.1.90)
    Oni shidguuded Undarmaa.Nymbaatar ,Sodbaatar,Sumyabazar,Chuluun
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
  • Zochin (117.111.1.90)
    Ha ha ha .Hotin darga ch yah argagvi shildgin shildeg nb l dee .Coronagin ued hudal helsn nb notlogdson uurtuu zoriulj uruunihuu uudend haluun hemjigch tavisn hun dee .Ene zasgin gazrig buulgahgvi bol uneheer dampuu yumaa .Bolovson hichih 000000000.
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.121)
    Ed i gej dundaa shou hj irged n gudmand mulhuud ezend bayrlaad mogul uls molig uls boloh nee
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
  • тунгалаг (202.55.188.81)
    УИХ гишүүн Алтанхуяаг зөв зүйлыг байнга хэлж байдаг сай улс төрч тэргүүний байх ёстой
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
    • Тийм шүү.
      2020 оны 12 сарын 23
  • Зочин (70.181.124.42)
    MAN d uls oron ard tymnii amidral hamaagyi yum bishyy.gargasan shiidver ne ard olond gesen nertei ashgiig ne bayachuud ne tedgeeriin golloh ne MAN iin zytgeltnyyd hyrtdeg.
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.18.20)
    Хөл хориотой, улс даяараа халдвар голомтлон тархсан , иргэдийн сэтгэл санаа тогтворгүй ийм үед олныг хамарсан наад цахим арга хэмжээгээ зогсоо. Нөгөө л байдаг хэдэн улсаа нэрлэчиж, жинхэнэ ажиллаж байгаа улс хаягдсан. Ийм ичгүүргүй арга хэмжээгээ намзх гэдэг цүнх баригчдын холбоо зогсоохыг шаардаж байна
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
  • МАНгар (202.179.24.93)
    Шинэ жил тэмдэглэж болох байсан вм уу? УОК зөвшөөрч байна гэж ойлгох уу.
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
  • Чоно (202.55.188.39)
    Энхсаран сувилалыг оны тэргүүний ААН ээр шалгаруулаад Содбаатарыгаа оны шилдгээр шалгаруулахаа мартаад энэ хоёрыг шагначихсан юм бишүү. Кккк
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Оны шилдэгээрээ короноогоо шаахгүй маныг амжилтанд хүргэж байгаа биздээ (66.181.161.66)
    Зочин
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.25.62)
    Амбасэлмаа авгай буруу зөнөжээ Наран гэрэл нь ТВ-ээр гарахын мөрөөсөл болсон авгай бөөн баяр Хоорондын зай маск ярихаас өөр юм мэдэхгүй авгай нарыг соль
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (59.153.113.27)
    ХӨСҮТийн эмч сувилагч нараас оруулаач
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Энхээ (150.129.141.193)
    Kkkkkkk. Xa xa xa xa
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Г.Оюун. (64.119.16.93)
    Юу вээ.Эмнэлгийн эмч сувилагч асрагч нараа тодруулаарай даа дарга нараа.
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Иргэн (202.126.90.96)
    Ааааййййннн Үгүй байлгүй Хэрэв үнэн бол бүүүүр цайчихаж
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
    • За болио жаахан ч гэсэн ичих нүүртэй байл даа кээгүй күүрнүүд шүү
      2020 оны 12 сарын 22
  • Зочин (150.129.143.121)
    Ухаараач
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.50)
    Ee uls ornoo bodoochee ooriigoo bish busdiin toloo handmaar bn?
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 14 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 23 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 30 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 15 цаг 34 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 39 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 42 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 37 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top