x

Эморох амьдралд хэр хэрэгтэй вэ?

Хомо сапиенс бол өөрөө “маш их ааштай” амьтны төрөл зүйл юм. Уйтгар гуниг, тавгүй сэтгэл хөдлөл, муухай ааш бол хүн төрөлхтний угаас заяамал өгөдлүүдийн нэг хэсэг байсаар ирсэн ч бид одоо эдгээр мэдрэмжийг үл тоомсорлож, үнэ цэнийг бууруулдаг эрин үед амьдарч байна. 

Бидний амьдарч буй эрин үед түр зуурын санаашрал, эморол, уйтгар гуниг гэх мэт хүний ​​хэвийн сэтгэл хөдлөлийг ихэвчлэн эмгэг гэж үзэж байна. /Жич: Монголчууд дийлэнх зүйлийг ерөнхийлдөг учраас сэтгэл гутрал, хуваагдал, bad mood, ганцаардал гэхчлэн бүх сөрөг сэтгэл хөдлөлийг эморох гэдэг үгээр базчихдаг/

Зар сурталчилгаа, маркетинг, хувь хүний хөгжлийн янз бүрийн аж үйлдвэрүүд аз жаргал бол хүний хүслийн цэнгэлийн манлай мэтээр бидэнд ойлгуулахыг хичээж, тархи угаах гэж “чичирчдэг”. Гэсэн хэдий ч муу сэтгэл хөдлөл (энэнээс хойш ерөнхийлж эморох гэж бичнэ) эморол нь бидэнтэй байнга цуг байдаг хэвийн сэтгэлийн төлөв байдлын чухал хэсэг билээ.

Аз жаргал, урьд өмнө байгаагүй материаллаг баялгийг дэлхий даяар шүтэх хандлага хэдэн арван жилийн өмнөөс ноёрхох болсон ч бодит байдал лавтай төсөөлсөн шиг байхгүй байна. Бидний амьдралд эморлын үүрэг ролийг дахин үнэлэх цаг болжээ. Эморол нь өдөр тутмын олон нөхцөл байдал, бэрхшээлийг даван туулахад тусалдаг хүний ​​ердийн, тэр ч байтугай ашиг тустай, дасан зохицлын хэсэг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

Эморолын товч түүх

Түүхийн эхэн үед гунигтай эсвэл гунигтай байх гэсэн богинохон шившлэгийг (бага зэргийн дисфориа гэж нэрлэдэг) үргэлж өдөр тутмын амьдралын хэв маягаар хүлээн авч ирсэн. Чухамдаа хүний ​​оюун санааны ололт амжилтын ихэнх нь сөрөг мэдрэмжийг өдөөх, давтах, тэр ч байтугай хөгжүүлэхтэй холбоотой байдаг. Грекийн эмгэнэлт жүжгүүд үзэгчдийг хүний ​​амьдралын зайлшгүй азгүй явдлыг хүлээн зөвшөөрч, шийдвэрлэхэд тус болдог.  Шекспирийн эмгэнэлт жүжиг, зохиолууд нь энэ сэдэвтэй адилхан тул сонгодог зохиол юм. Агуу хөгжмийн зохиолчид ч мөн Бетховен, Шопен, уран зохиол дахь Чехов, Ибсен гэх мэт олон агуу уран бүтээлчдийн бүтээлүүд уйтгар гунигт байдлыг магтан дуулж, илэрхийлж түүгээрээ сургамжтай, үнэ цэнэтэй гэж эрт дээр үеэс хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Эртний гүн ухаантнууд муу сэтгэл хөдлөлийг хүлээн авах нь бүрэн дүүрэн амьдрахад зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Эпикур шиг гедонист гүн ухаантнууд /тааламжтай, сайхан мэдрэмж авах нь амьдралын утга учир гэж үздэг философийн чиглэл/ хүртэл сайн сайхан амьдарна гэдэг нь ухаалаг шүүлт, тэвчээр, биеэ эзэмдэх, зайлшгүй саад бэрхшээл, уйтгар гунигийг хүлээж авах явдал юм хүлээн зөвшөөрсөн байдаг. Стоикчууд гэх мэт бусад гүн ухаантнууд бас хагацал, уй гашуу, шударга бус байдал гэх мэт азгүйтлийг урьдчилан харж хүлээн зөвшөөрч сурах нь чухал болохыг цохон тэмдэглэжээ.

Эморох гол утга учир юунд байна?

Цаг хугацаа өнгөрөх тусам бидний мэдрэмж, зан байдал хэрхэн өөрчлөгдөж хөгжсөнийг судалдаг сэтгэл судлаачид бидний сэтгэл хөдлөлийн бүхий л төлөв байдлыг хадгалж үлдэхийн чухалыг ярьж хэлдэг боллоо. Эморол, бидний хариу үйлдэл үзүүлэх ёстой тэр зүйлүүдийн талаар сэрэмжлүүлдэг. Үнэндээ хүний ​​сэтгэл хөдлөлийн хүрээ нь эерэг мэдрэмжээс илүү олон сөрөг зүйлийг агуулдаг.  Айдас, уур уцаар, ичгүүр, жигшүүр гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүд нь заналхийлэл, аюултай нөхцөл байдлыг таних, зайлсхийх, даван туулахад тусалдаг ач холбогдолтой. 

Сэтгэлийн хямрал гэх мэт хүчтэй бөгөөд удаан үргэлжилсэн уйтгар гуниг нь мэдээж ноцтой, эрүүл мэндийн асуудал юм. Гэсэн хэдий ч хөнгөн эсвэл түр зуурын эморол нь өдөр тутмын бэрхшээл, хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахад туслах дасан зохицолын чухал хэрэгсэл юм. Эдгээр сэтгэл хөдлөл нь өрсөлдөөнөөс салах, гадагшаа гаргах хэрэгтэй байгаа дотор бугшсан орооцолдсон тэр мэдрэмжүүдийг илэрхийлж, хамгаалалтын бүрхүүл өгдөг нийгмийн дохионы үүрэг гүйцэтгэгчид юмаа. 

Бид гунигтай эсвэл муухай ааштай байх үед хүмүүс ихэвчлэн санаа зовдог бөгөөд туслах хандлагатай байдаг. 

Меланхолия, носталгиа (өнгөрсөн үеийг санах) зэрэг зарим сөрөг сэтгэл хөдлөлүүд нь тааламжтай байж магадгүй бөгөөд ирээдүйн төлөвлөгөө, сэдлийг удирдан чиглүүлэхэд хэрэгтэй мэдээллээр хангахад туслана. Эморох нь өрөвдөх, хайрлах сэтгэл, уялдаа холбоо, ёс суртахуун, гоо зүйн мэдрэмжийг сайжруулдаг.  Үеийн үед хамгийн эмо хүмүүс хамгийн уран бүтээлч хүмүүс байж ирсэн. Сүүлийн үеийн эрдэм шинжилгээний туршилтууд нь хөнгөн гунигийн ач тусыг баримтжуулжээ.  Эдгээр нь ихэвчлэн автомат, ухамсаргүй дохиоллын дохиогоор ажилладаг бөгөөд илүү анхааралтай, нарийвчлан бодох арга хэлбэрийг бий болгодог.  Өөрөөр хэлбэл, эморол нь хүнд хэцүү нөхцөл байдалд илүү анхааралтай, анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг. Үүний эсрэгээр эерэг сэтгэл хөдлөл (аз жаргал мэдрэх гэх мэт) нь ихэвчлэн хүнийг тухтай бүсрүү нь шидэх, аюулгүй нөхцөл байдлыг харуулсан дохио болж хүмүүсийг тэр бүсэд хамгаалалтаа сулруулах сэдлийг өгч байдаг байна. 

Эморлын сэтгэлзүйн ашиг тус

Одоо эморол гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл нь сэтгэлзүйн хувьд үр өгөөжтэй болохыг нотлох судалгаанууд нэмэгдэж байна. Үүнийг харуулахын тулд судлаачид эхлээд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг удирдаж (жишээлбэл, баяр баясгалантай эсвэл гунигтай кино үзүүлж), дараа нь танин мэдэхүйн болон зан үйлийн янз бүрийн даалгаварт гүйцэтгүүлэн өөрчлөлтийг хэмжжээ.

Эморсон эсвэл сэтгэл санаа тавгүй байх нь олон давуу талыг бий болгодог.

Санах ойг илүү сайжруулна: Нэгэн судалгаагаар бүрхэг цаг агаараас болж эмордог хүмүүс тэр өдөр орсон дэлгүүрийнхээ талаар илүү сайн санаж байсан байна.  Муу сэтгэлийн байдал нь хамааралгүй, дэгсдүүлсэн эсвэл төөрөгдөлтэй мэдээлэл гэх мэт янз бүрийн анхаарал сарниулах нөлөөг багасгах замаар нүдэнд үлдсэн ой санамжийг сайжруулдаг аж.

Илүү нарийвчлалтай шүүлтүүд: Хөнгөн гуниг нь бусад хүмүүсийн талаар илүү бодит сэтгэгдэл үлдээдэг. Жишээлбэл, бага зэрэг гунигтай шүүгчид дэлгэрэнгүй мэдээллийг илүү үр дүнтэй боловсруулдаг тул бусдын талаар илүү үнэн зөв, найдвартай сэтгэгдэл төрүүлдэг.  Муу сэтгэлийн байдал нь хотын үлгэр домог, цуурхлыг үнэлэхдээ итгэлгүй байдлыг бууруулж, эргэлзээг нэмэгдүүлж, тэр ч байтугай хүмүүсийн хууран мэхлэлтийг илүү нарийвчлан илрүүлэх чадварыг сайжруулсныг судлаачид олж тогтоожээ.  Их эмордог хүмүүс хялбаршуулсан хэвшмэл ойлголтод найдах нь бага байдаг.

Хүсэл эрмэлзэл: Бусад туршилтуудаас харахад баяр баясгалантай, гунигтай оролцогчдоос оюун санааны хүнд даалгавар гүйцэтгэхийг шаардахад сэтгэл санаа нь тааруу хүмүүс илүү их хичээж, илүү их тэвчээртэй байсан.  Тэд даалгаварт илүү их цаг зарцуулж, илүү олон асуулт тавьж, илүү зөв хариулт гаргаж чаджээ.

Илүү сайн харилцаа холбоо: Их эмордог хүмүүс илүү анхааралтай, нарийвчилсан сэтгэх хэв маягтай байдаг нь харилцаа холбоог сайжруулж чаддаг.  Эмо хүмүүс бусдад итгүүлэхийн тулд илүү үр дүнтэй үнэмшилтэй аргумент ашигладаг, хоёрдмол утгатай өгүүлбэрийг илүү сайн ойлгодог, ярихдаа илүү сайн харилцдаг болохыг тогтоожээ.

Шударга байдал нэмэгдсэн: Бусад туршилтууд нь бага зэргийн ааш зан нь хүмүүсийг нийгмийн хүлээлт, хэм хэмжээнд илүү их анхаарал хандуулдаг болохыг тогтоож, тэд бусдад хувиа хичээхгүй, илүү шударга ханддаг болохыг тогтоожээ. 

Аз жаргалыг магтан дуулахаас зайлсхийх

Аз жаргалыг өргөмжилж, уйтгар гунигийн ач тусыг үгүйсгэх замаар бид өөрсдөдөө хүрэхийн аргагүй зорилго тавьдаг.  Бид магадгүй илүү их урам хугарч, зарим нь бүр гүнзгий сэтгэлийн хямралд ордог байх. Зарим давуу талыг үл харгалзан үргэлж аз жаргалтай, сайхан ааштай байх нь бүх нийтээрээ хүсэх зүйл биш гэдгийг улам бүр хүлээн зөвшөөрч байна. Уйтгар гунигтай эсвэл сэтгэл санаа тавгүй байх нь бидэнд тулгарч буй нөхцөл байдалд илүү сайн төвлөрөхөд тусалдаг тул илүү эрэлт хэрэгцээтэй нөхцөл байдалд хяналт тавьж, хариу арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлдэг. Эдгээр олдворууд аз жаргалыг цуцашгүй эрэлхийлэх нь ихэнхдээ өөрийгөө ялан дийлж болзошгүйг харуулж байна.  

Байгалийн шинжлэх ухаан, тэр дундаа эвялюцийн эцэг, нэр цуут эрдэмтэн Дарвин, хүний амьдралын гол зорилго бол дасан зохицож амьд үлдэх гэсэн байдаг бол Будда хүний амьдралд зовлон байх нь тодорхой хэмээн хамаг сургаалиа үлдээсэн байдаг. 

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам.долларт хүрчээ 9 цаг 34 мин Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж хүлээлгийн жагсаалтад байна 9 цаг 39 мин Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов 9 цаг 41 мин Төв Азид аялал жуулчлал түүхэн өсөлттэй байна 9 цаг 43 мин Хөвсгөл аймаг аялал жуулчлалаас 1 тэрбум төгрөгийн орлого олжээ 9 цаг 45 мин Дэлхийн тэрбумтнуудын тоо 2919-д хүрч, Америк тив тэргүүлэв 9 цаг 46 мин Будапештэд болсон Сантагийн гүйлтэд 4500 хүн оролцов 10 цаг 30 мин 2026 оны ДАШТ-ийн финал Нью-Жерсигийн “Метлайф” цэнгэлдэхэд болно 10 цаг 32 мин Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв 10 цаг 33 мин Монгол Улс COP17-оор хөрөнгө оруулалт татах гурван гол чиглэлээ тодорхойлов 10 цаг 39 мин Ажил хэргийн 10 хоногийн визийг уригчгүйгээр цахимаар авах боломж нээгдлээ 10 цаг 39 мин Нийслэлийн 182 сургуульд өргөн цар хүрээтэй ариутгал эхэллээ 10 цаг 40 мин О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ 10 цаг 43 мин Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашиглалтад орно 10 цаг 43 мин Холбооны хяналтын бүтцийг шинэчилж, бүсийн ахлах байцаагчдыг томиллоо 10 цаг 44 мин 11-11 Төв гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээлээ 12 цаг 6 мин “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа 12 цаг 12 мин “Авто зам-2025” эрдэм шинжилгээний хурлаар чанарын хяналтын асуудлыг хэлэлцэв 12 цаг 15 мин Шадар сайд Х.Ганхуяг ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцав 12 цаг 16 мин АИ-92 болон дизель түлшний нийлүүлэлт тогтвортой байна 12 цаг 18 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн эн... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түв... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уя... Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зо... Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрч... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш...
Top