x

Ц.Элбэгдорж: Улс төрийн замыг ухамсартай сонгож, ял ямбыг нь цуг эдэлж яв

Засгийн газраас боловсруулаад буй Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд мэдэх, хэвлэн нийтлэх эрхийг ноцтой зөрчсөн заалт оруулсныг мэргэжлийн байгууллагууд эсэргүүцэж буйгаа илэрхийлж байгаа билээ. 

Тодруулбал, ХЗДХЯ-наас боловсруулсан уг хуулийн төслийн Худал мэдээлэл тараах, түгээхтэй холбоотой бүлэгт зааснаар хэвлэн нийтлэхээс гадна олон нийтийн сүлжээнд хувь хүн үзэл бодол, байр суурийг түгээсэн тохиолдолд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх болоод байгаа юм. 

Хуулийн төслийн уг заалттай холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр NTV телевизийн “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон юм.

Тэрээр ярилцлагын үеэрээ Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар дурьдсан юм. 

Харин Ц.Элбэгдорж сайд Х.Нямбаатарт хандан хэдэн зөвөлгөө өгчээ. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Миний нэр "Улаан бал"-аар бас л гарсан сурагтай. Хэвлэл, вэб, сошиал гээд шүүр шанага болтлоо шүршүүлдэг хүн л дээ би. Хамгийн их муулуулдаг хүнийг олоод ир гэвэл эхнийх нь би болох байх. Энд нэг учир бий. Ардчилсан хувьсгалаас иргэдэд бодитой наалдсан, эдэлж байгаа бараг цор ганц эрх бол иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөө юм.

Бусад эрхийг нь төр булаасан, хутгалдаж орсон, эдлэх боломж олгохгүй байгаа гээд түмэн юм бий. Тиймээс ганц ч болов үлдсэн, бодитой эдлэж байгаа эрхээр нь оролдоод яахав, би тэвчихгүй бол, чи ойлгохгүй бол бусад нь яах юм гээд л өнгөрөөгөөд байгаа юм.

Хүний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөө бол бусад эрхийн эх учраас хамаагүй эхэлж оролдож болдоггүй юм. Бусад улс орны жишээ энд наалдацтай биш. Тэр орнуудад иргэнийхээ маш олон эрхийг хуулиар баталгаатай эдлүүдэг юм. Манайд Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх, Иргэний мэдэх эрхийг хангах гээд.. алхам ч хийгдээгүй байна. Тэвчих л хэрэгтэй.

Нөгөө талаар бол улс төр бол хүнд ажил. Зодуурын хүүдий гэсэн үг. Ийм замыг ухамсартай сонгож, ял ямбыг нь эдлэж яваа атлаа намайг зодлоо, цохилоо гээд байх нь утгагүй. Зарим нэг ажлыг хийхгүй, зарим нэг юмаар оролдохгүй, зарим нэг юманд хариулахгүй байх л хамгийн том эрх юм билээ" гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Ккккк (122.201.31.242)
    Одоогийн нийгэмд шударга сайн хөдөлмөрлөсөн хүн тэрбумтан болох боломж байгаа билүү? Би шударгаар тэрбумтан болсон гээд телевизээр сагсалзаж байхыг нь хараад үнэн дургүй хүрсэн. Тэгээд дан улс төрөөр явсан байж.
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Gabo (150.129.140.40)
    Elbegdorj helsen bolhoos bvh yun vnen shvv saidiin tolgoi hvrehgvi l dee
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Хунхууз (49.0.212.161)
    Энэ эргүү олгой толгойтой сайд гэж биеэ тоосон нөхөр ойлгохгүй бүхнийг өөр дээрээ тусгаж аваад эмзэглэж байхын оронд сул гишүүнээ хийгээд санаа амар суучихаач
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 15 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 24 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 30 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 15 цаг 35 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 39 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 43 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 37 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top